sonin.mn

Урвагч гэдэг үгийг оросоор Предатель, англиар Betrayer гэж хөрвүүлдэг юм. Энэ юү гэсэн үг вэ гэвэл эх орон, төр улс, гэр бүл, нийгэм, хамт олон, шашин соёл, өргөсөн тангараг, авсан сахилаасаа няцаж урвасан хүнийг хэлдэг юм. Би бага залуу наснаасаа эхэлж Монгол улс яагаад сул дорой болов, яагаад хаангүй, төргүй 200 жил болов, яагаад коммунизмын дарангуйлалд оров, яагаад хөгжихгүй байгаа юм бэ гэдгийг түүх, нийгэм улс төр зэрэг олон талаас нь судалсан. Энэ талаар олон удаа нийтлэл бичсэн. Монголчууд ийм хүнд байдалд хүрсэн нь олон шалтгаанаас болсон боловч нэг том шалтгаанаас болжээ гэсэн дүгнэлт хийв. Энэ бол Монгол улс урвагч нарын балгаас болж монгол төрөөсөө хагацаж сул дорой болжээ гэсэн дүгнэлт юм. Урвагч гэдэг үгийн эсрэг эерэг үг бол Эх оронч юм. Урвагч нараас болж монгол төрөө алдаад зогсоогүй, монгол эх орончдоо алджээ. Урвагчдаас болж унаган монгол газар нутаг, хүн ардаа алджээ. Монголчууд адаг сүүлдээ урвагчдыг баатар болгож эх орончдыг дайсан болгосон эмгэнэлт түүх ч байна.


Учир иймд би 


“1.Ойрдын урвагч ноёд.

2.Халхын урвагч ноёд.

3.Улаантны урвагчид” гэсэн гурван хэсэгтэй “Урвагч” хэмээх энэхүү нийтлэлийг монголын түүхийг үнэн зөв болгох зорилгоор бичлээ. 


Хоёр. Халхын урвагч ноёд


Эх орончдын олон зуун жилийн турш тэмцэж байгуулсан Богд хаант монгол төрөөсөө монголчууд хэрхэн урваж монгол төрөө устгасан тухай огт ярьдаггүй юм. Одоо ярих цаг болсон. “Ноён урваач, нохой шарваач” гэдэг үнэн үг л дээ. Халхын ноёд монгол төрөөсөө урвасан хоёр том урвалт хорьдугаар зууны эхэнд тохиосон юм. Тэрхүү эгзэгтэй цаг үед хэн нь монгол төрөөсөө уурвасан бэ, хэн нь эх оронч байсан бэ гэдгийг үнэнээр нь өгүүлэх цаг болжээ. Хорьдугаар зуунд монгол төрөөсөө урвасан анхны урвалт 1919 онд тохиосон. Үүнээс өмнө Монголыг тусгаар тогтносон улс болгохын төлөө анх 1911 оны хавар Түшээт хан Чин ван М.Ханддорж, Их Хүрээний Да лам Цэрэнчимэд, Өвөр Монголын түшмэл Баяндэлгэрийн Хайсан нар санаачлан Богд Жавзандамба хутагтад айлтгаж тусгаар тогтнох асуудлыг монголын том ноёдоор хэлэлцүүлэхээр тогтжээ. Дараа нь Их Хүрээнд 1911 оны 7-р сард Даншиг өргөх нэрийн дор Чин ван Ханддорж, Түшээт хан ван Чагдаржав, Эрдэнэ ван Намсрай, Сэцэн хан аймгийн жанжин Эрдэнэ далай ван Гомбосүрэн, Да лам Цэрэнчимэд нар нууцаар зөвлөлдөж “Манжийн засгийн бодлогыг няцааж цаашид Манжийн харьяанд хэрхэвч байж болохгүй, үүний тулд хаант Орос улсаас мөнгө болон зэвсгийн тусламж гуйж, хэлэлцээр хийж, улмаар монголчуудын эцсийн том зорилго бол Ар Монгол, Өвөр Монгол хоёрыг багтаасан тусгаар тогтносон Нэгдсэн Монгол улсыг байгуулах явдал” хэмээн нууц шийдвэр гаргажээ.


Ийнхүү монголын ноёд Их Хүрээний ойрын аймаг, хошуудаас татсан, голдуу Түшээт хан аймгийн жанжин Ханддоржийн цэргүүдээс бүрдсэн 1000 гаруй монгол цэргийг нийслэл Хүрээнд бөөгнөрүүлж  1911 оны 12-р сарын 29 ний өдөр Манжийн амбанг нутгаасаа хөөж, туурга тусгаар Богд хаант Монгол улсыг байгуулж, төр шашныг хослуулсан жинхэнэ монгол төр тогтносон юм. Манжийн амбан Сандо-г Монголоос хөөхөд онц хүндрэл гарсангүй.


Учир нь Манжийн амбаны дэргэд нийслэл Хүрээнд ердөө тавь хүрэхгүй зэвсэггүй бие хамгаалагч цэрэг,түшмэд, тогооч нар л байв. Монгол улсыг туурга тусгаар болох үйлсэд Чин ван Хандорж үнэлж баршгүй гавьяа байгуулж байв.Чин ван Ханддорж 1911 оны 11-р сард хаант Орос улс руу нууцаар явж хаант Оросын Засгийн газар болон Цэргийн яамтай үр дүнтэй хэлэлцээр хийж,ирээдүйн Монгол улсын Богд хааны монгол цэргүүдэд зориулж 15 000 винтов буу, 7,5 сая сум тусламжаар авахаар болж үүний дүнд Богд хааны монгол цэргүүд зэр зэвсэгтэй болов. Орчин үеийн зэвсэгтэй болсон монгол цэрэг манжаас ч айхаа болив, гамин цэргээс ч айхаа болив. Богд хаан 1912 оноос эхлэн Оросын Эзэнт улстай харилцаагаа улам бэхжүүлж зэр зэвсэг, хаант оросын цэргийн сургагч нарыг Монголд авчирч Хужирбулангийн цэргийн сургууль байгуулж Богд хаант монгол төрийн цэрэг армийг улам бэхжүүлэв. Гэтэл 1913 онд Дундад улсын ерөнхийлөгч Юан Шикайн тушаалаар Өвөр Монгол руу таван чиглэлээр 40 000 /зарим эх сурвалжид 70 000 гамин цэрэг гэж бичсэн аж/ гамин цэрэг хөдөлснийг дуулсан Богд хаан нэн даруй хариу арга хэмжээ авав. Богд хаан 10 000 шахам монгол цэргийг Манлай баатар Дамдинсүрэнгээр удирдуулж таван замын байлдаан хийж, Өвөр Монголыг түрэмгийлсэн хятадын 40 000 гамин цэрэгтэй 10 гаруй удаагийн их,бага тулалдаан хийж хятад цэргийг ялав. Богд хаант төрийн монгол цэрэг Өвөр монголыг 1913 онд чөлөөлж, хятадын Цагаан хэрэмд тулсан байлаа. Өвөр монголын ард түмэн “Богд хааны шар цэрэг ирж биднийг хятадын савраас чөлөөллөө” хэмээн ихэд баярлалдаж байв. Таван замын байлдаан 1913 оны хавраас эхлэн 1914 оны 1-р сар хүртэл амжилттай явагдаж монголын цэрэг хятад цэргийг ялав. Удалгүй 1914 онд Хятад, Орос улс Бээжин хотод монголын асуудлаар гэрээ байгуулж монголын цэргийг өвөр Монголоос гаргахаар болжээ. Орос улс монголын цэрэгт буу сум нийлүүлэхээ зогсоожээ. Монголын цэрэг өвөр Монголоос гарлаа. Хаант Орос, Хятад улс Монголыг хавчин хяхах бодлогоо үргэлжлүүлж 1915 онд Хиагтын гэрээ гэгчийг байгуулж Өвөр Монголыг маань Хятад улсын мэдэлд үлдээхээр шийджээ. Энэ шударга бус гэрээг өвөр монголын ганц Бавуужав шударга гүн эрс эсэргүүцэж хятадын цэрэгтэй баатарлагаар байлдсаар 1916 онд дайны талбарт нас барав. Тэр цагт тусгаар тогтносон шинэ Монгол улсаа харийн болон дотоодын дайснуудаас хамгаалж бэхжүүлэх нь тун бэрх хэцүү байлаа.1918 оноос эхлэн монголын арми өмнөх 5 жил шигээ байлдааны зэвсэг, буу сум, мөнгөн зээл, тусламжийг хаант Орос улсаас авч чадахаа байжээ. Учир нь 1917 онд хаант Орост улсад хаант төрийнхөө эсрэг үймээн самуун дэгдэж, Орос орны төрийн эрх мэдлийг нийслэл Петрбург хотноо Троцкий тэргүүтэй еврей большевикууд төрийн эргэлт хийн хууль бусаар булаан авч улаантан большевикуудын харгис дэглэм тогтоов. Улаантан еврей большевикууд Оросын хаант засгийн үеийн цэрэг,офицерууд, сэхээтнүүд, чинээлэг баячууд,чинээлэг тариачид, христийн шашинтнуудыг хэдэн саяар нь хөнөөж байлаа. Ийнхүү монголын Богд хаант төр гадаад харилцаагүй болов. Богд хаант Монгол улс эдийн засгийн хүнд байдалд оров. Тэр үед монголын зарим ноёд “шарынхан толгой дээр гарлаа” хэмээн Богд гэгээнд дургүйцэж Богд хаант төрийг унагахыг оролдож байлаа. Богд хаант Монгол улс шарынхан ба харынхан гээд хагаралдаж эхэлсэн нь хожим ихээхэн хор уршиг болсон юм.


Богдын Засгийн газрын хоёр том төлөөлөгч болох шарын төлөөлөгч Да лам Цэрэнчимэд, харын төлөөлөгч Чин ван Ханддорж нар хоорондоо тэрсэлдэх болов. Богд хаан Да лам Цэрэнчимэдэд илүү талтай боловч зөрчил хэт хурцдаад ирэхээр нь тэнцвэртэй байдал тогтоохын тулд Бүгд Хэргийг Ерөнхийлөн Шийтгэх Яам байгуулан Ерөнхий сайдаар Чингисийн алтан ургийн Сайн ноён хан Т.Намнансүрэнг томилов.


Халх монголын ноёд дахиад л өөр хоорондоо хямарч эхэллээ. Тэд Хайсан гүн, Удай гүн зэрэг монголын тусгаар тогтнолын төлөө гавьяа байгуулж зүтгэсэн өвөр монголын ноёдыг хавчин гадуурхаж Ар Монголоос хөөж явуулжээ.Тэрхүү эмзэг бэрх цагт Богд хаант Монгол улсад нөхөж баршгүй эмгэнэлт явдал боллоо. Богд хааныг залгамжилж тусгаар тогтносон Монгол улсыг цаашид удирдах чадвартай гэгдэж байсан Чингисийн алтан ургийн Батмөнх даян хааны удам Эрдэнэ дайчин чин ван , Монгол улсын Гадаад яамны тэргүүн сайд Минжиддоржийн Ханддорж 1915 онд тархиа ташуураар хэн нэгэнд бяц цохиулан нас барав. Чингисийн алтан ургийн Батмөнх даян хааны удам, Сайн ноён хан, Монгол улсын анхны Ерөнхий сайд Төгс – Очирын Намнансүрэн 1919 онд найран дээр бусдын өгсөн архинд хордогдож нас барав. Намнансүрэн сайдын хатан Магсараас төрсөн хоёр нялх хүүг нь түүний эцэг Төгс-Очир ханы бага хатан, хорон санаат Цогтдарь дөнгөж төрөнгүүт нь тэвнээр зулайг нь хатган хөнөөжээ. Монгол улсын Дотоод яамны сайд Цэрэнчимэд 1914 онд, Эрдэнэ ван Намсрай 1920 онд бусдад хорлогдож нас барав. 1919 онд Ерөнхий сайд Намнансүрэнг нас барсны дараа оронд нь Да лам Бадамдорж хэмээх шарын шашны төлөөлөгч томилогдов.Богд хааны дэмжлэгтэйгээр шарынхан төрийн эрх авснаар ноёд, ван, гүн нарыг хавчин татварыг нэмэгдүүлэхийн хамт хутагт хувилгаадыг дэмжин Их шавь болон бусад шавийг алба гувчуураас чөлөөлөх төдийгүй шавь руу зугтаасан харц ард нарыг өмгөөлөх болов. Энэхүү гадуурхал нь монгол ноёдын хилэнг хөдөлгөж, тэд шарынхны эсрэг нэгдэж эхэллээ. Хиагтын гэрээний дагуу Монголд сууж байсан Хятадын төлөөлөгч Чен-И Монголд тулгарсан энэхүү хүнд байдлыг чадмаг ашиглан монголын Гадаад хэргийн сайд Цэрэндорж зэрэг ноёдыг хятадын талд урвуулан татах бодлогыг амжилттай явуулж байв.


Тэрбээр Монгол улс хаант Орос улсаас мөнгө зээл тусламж авч чадахгүй болж, эдийн засаг хүндрэлтэй байсныг далимдуулан монголын ноёдод Манжийн үеэс дутахгүй ихээхэн шан харамж олгох амлалт өгчээ. Чен И 1915 оны Хиагтын гэрээгээр тогтоосон Монголын автономийг монголчууд өөрсдөө хүсэлт гарган устгах тухай “ 64 зүйлт гэрээ” гэгчийг боловсруулан монголын төрийн эрх барьж байгаа ноёдод тулган өгчээ.


Үүнийг Өвөр монголын Манлай ван Дамдинсүрэн тэргүүтэн “хятадын заль мэх” хэмээн үзэж эрс эсэргүүцэж байхад харин Халх монголын төрийн зүтгэлтэн Цэрэндорж нарын түшмэд ихэд дэмжиж байжээ. 1919 онд Монголын төрийн эрх барьж байсан ноёд хоорондоо маргаж, ялангуяа цэргийн зардал хэн гаргах юм гэдэг асуудал дээр шарынхан, харынхан өөр өөр байр суурьтай байлаа. Ерөнхий сайд Г.Бадамдоржоор удирдуулсан шашныхан цэргийн зардал гаргалцахгүй гэжээ. Харин харынхан гэх Чингисийн угсааныхан, ноёд, язгууртнууд: “Сүм хийдийнхэн баян. Та нар цэргийн зардал гарга” гэж байв. Тэгээд харынхан “Хойд хөрш улаан Орост болж байгаа самуунаас хамгаалуулахаар Хятадаас цэргийн хүч дуудъя” гэсэн асуудал тавьжээ. Шарынхан болохоор “Бид зардал гаргахгүй. Гэхдээ хятадуудыг оруулж ирүүлэхгүй” гэжээ. Ийнхүү хэсэг ноёд, ван, гүн нар “лам нараар толгойлуулсан төрийг” эсэргүүцэж Чэнь И-тэй хуйвалдах замаар монголын автономит төрийг устгахаар үгсэн тохирчээ. Сэцэн ханаас – Шүүх яамны дэд сайд Наваанэрэн, Түшээт ханаас - Дотоод яамны дэд сайд Пунцагцэрэн, Сайн ноён ханаас - Цэргийн яамны сайд Жамъяндорж, Засагт ханаас- Жалханз хутагтын нэрийн өмнөөс Гадаад яамны сайд Балингийн Цэрэндож нар Чэнь И-тэй хэлэлцээ хийж нэг талаас Хятадын Ерөнхийлөгчийн төлөөлөгч, нөгөө талаас Монгол ноёдын дэвшүүлсэн төлөөлөгч гэсэн адил зиндаатай хоёр албан тушаалтанд засгийн эрхийг шилжүүлэх болзолтойгоор автономийг татан буулгахаар тохиролцжээ.Энэхүү хичээнгүй сайд Цэрэндорж нь монголын автономит төрийг буулгаж хятадын харьяалалд монголыг оруулах сонирхолтой хүн байв. Хожим нь Б.Цэрэндорж улаан оросын большевикуудтай хамтарч монголыг улаан оросын дагуул улс болгохоор хүчин зүтгэж байсан урвагч байлаа. Харин Ерөнхий сайд Г.Бадамдорж энэхүү 64 зүйлт гэрээг тууштай эсэргүүцэж байв. 1919 оны 11-р сард нийслэл Хүрээг хятад цэргээр түрэмгийлэн эзэлсэн хятадын генерал Сю Шу Жан Бадамдоржийг “Монголын автономыг буулгах гэрээнд гарын үсэг зур, гарын үсэг зурахгүй бол чамайг Бээжинд хүчээр хүргэнэ” хэмээн сүрдүүлэхэд Бадамдорж: “Би амиа алдсан ч энэ гэрээнд гарын үсэг яасан ч зурахгүй” гэж байв.


Тэхлээр Цэрэндорж, Бадамдорж хоёрын хэн нь жинхэнэ эх оронч байв? гэдэг нь үүнээс тодорхой харагдаж байна. “Улсаа худалдсан Бадамдорж” хэмээн улаантнууд Бадамдорж сайдыг гүтгэдэг байсан. Гэтэл үнэн хэрэг дээрээ улсаа худалдсан нь Бадамдорж бус, Цэрэндорж болж таарч байна.


Энэ эмзэг үед Богд хаант төр хэд хэдэн ноцтой алдаа гаргаснаас болж хятадын гамин цэрэгт эзлэгдсэн юм. Нэгд, Богд хаант монгол төр Оросын хаант засгийн газраас 1912-1914 онуудад гурван удаа 5.1 сая рублийн зээл, хангалттай зэр зэвсэг, оросын цэргийн сургагч зөвлөгч нарыг авсан боловч үүнийгээ Богд хаант төрийн хүчирхэг арми байгуулахад зөв зарцуулж чадсангүй. Хаант Оросын Монголд өгсөн зээлийн зарим хэсгийг шашны хэрэгт зарж, оросын сургагч нарт хэт их цалин олгожээ. Хоёрт, Богд хаант төр монгол цэргээ улам бэхжүүлж хилээ хамгаалж чадсангүй. Учир нь Богд хааны засгийн газар хятадын Чен И-гийн шахалтад орж Цагаан хэрэмд тулсан монгол цэргээ өвөр монголоос татаж, Ар монголын хил дээр байсан хилийн монгол цэргээ бүгдийг нь тарааж, хятад цэрэг 1919 онд Монголд ороход ямар ч саадгүй болгосон аж. Гуравт, Богд хаант төрийн сайд, Хатанбаатар Магсаржавын удирдсан монгол цэргүүд 1917 онд өөрсдийн ах дүү өвөр монголын Шударга гүн Бавуужавын 3000 цэрэгтэй байлдаж байсан аж. Гүн Бавуужавын өвөр монгол цэргүүд бол хятадын гамин цэргийн эсрэг эцсээ хүртэл сөрөн зогсож чадсан Нэгдсэн Монгол улс байгуулахын төлөө амь хайргүй тэмцсэн чухал хүчин байлаа. Ер нь өвөр монголын манлай ван Дамдинсүрэн болон Шударга гүн Бавуужав нар бол хятад цэргийн заль мэх, арга тактикийг сайн мэддэг,хятадтай яаж байлдаж ялахыг сайн мэддэг жанжин нар байсан юм. Ар монголын ноёд монголын тусгаар тогтнолын төлөө ихээхэн хувь нэмэр оруулсан өвөр монголын Тогтох тайж, Удай ван нарыг элдвээр хавчиж Өвөр Монгол руу хөөн явуулжээ. Нэгэн түүхэн баримтыг толилуулъя. АНУ-ын “Нью Йорк таймс” сонины 1919 оны 10 сарын 31-ний дугаарт “Ассошиэтэд Пресс” агентлагийн Бээжингээс дамжуулсан “Автономит төрөөсөө залхсан монголчууд өөрсдийг нь хятадын талд буцаан өгч, монголын ван гүн, ноёдуудад цалин харамж өгөхийг хүсжээ” гэсэн гарчигтай мэдээ нийтлэгджээ.


Уг мэдээг дурдвал: “Бээжин,10-р сарын 24.Ар Монголын нийслэл Өргөө хот дахь Хятадын элчин сайд Чэн И-гээс Хятадын Засгийн газарт монголын удирдах бүлгийн тэргүүн нарын өргөх бичгийн талаар шуурхай мэдээ ирүүлжээ. Өргөх бичигт хэдэн жилийн өмнө монголчууд буруу явуулгад хууртагдан автономи зарласан бөгөөд тэр цагаас хойш оросуудад дээрэлхүүлж буй талаар дурджээ.


Тэд Хятадын Засгийн газраас тусгайлан сайхан ханддаг Өвөр Монголын ван, гүн, ноёд нарт атаархаж байгаа гэнэ. Өөртөө засах эрхийг цуцлан, далбаан дороо дахин авахыг Хятадын Засгийн газраас хүсэж буйгаа энэхүү бичигт илэрхийлжээ.


Түүнчлэн гадаад монголын Өргөөгийн Засгийн газар Орос улстай хийсэн зээлийг барагдуулж, ван гүнгүүд болон удирдагч нарт төв засгийн газраас цалин, тэтгэмж олгохыг хүссэн байна. Засгийн газар тээнэгэлзэж цаг алдах аваас, дахин ийм боломж гарахгүй тул өргөх бичгийг хүлээн авна уу хэмээн Чэн-И зөвлөсний дагуу Хятадын Засгийн газраас уг саналыг зөвшөөрөн, цалин тэтгэмжинд 800,000 доллар төсөвлөн өгөхөө амласан хариу цахилгаан илгээв” гэжээ. Удалгүй Чен И Бээжинд мэдээлэхдээ: “Гадаад монголын ван, гүн, ноёд монголын автономитыг цуцлах тухай хүсэлт бэлэн болсныг дурьдаад, харин монголын чин ван лам Бадамдорж, Эрдэнэ Шанзодба, Да лам нар “64 зүйлт гэрээ”-нд гарын үсэг зураагүй” гэжээ. 1919 онд Монголд бодит байдал ингэж л өрнөсөн байна. Хятадын гамин цэргийг дуудан авчирч монголын автономийг устгаж, хятадад бүрэн дагаар орохоор Чэнь И-тэй хуйвалдаж Богд хаант монгол төрөөсөө урвасан монгол ноёдыг дурдвал: Монгол улсын Цэргийн яамны тэргүүн сайд, Сайн ноён хан аймгийн жанжин, эрдэнэ ван Жамъяндорж, мөн яамны дэд сайд, Түшээт хан аймгийн жанжин, бэйс Сономдорж, Гадаад яамны тэргүүн сайд, хичээнгүй бэйс Б.Цэрэндорж, мөн яамны дэд сайд Засагхан аймгийн чин ачит ван Гончигдамба, Сайн ноён хан аймгийн итгэмжит бэйс Цогт-Очир, Дотоод яамны дэд сайд, Түшээт хан аймгийн чуулганы дарга дархан ван Пунцагцэрэн нар байжээ. Монголын дотоодод улс төрийн хямралтай байдлыг нь далимдуулан зарим монгол ноёдын хүсэлтээр 1919 оны 10 дугаар сард Сю Шүжаны удирдсан хятадын 4000 гамин цэрэг нийслэл Хүрээнд ямар ч саадгүй орж байрлав. Үүний араас 1919 оны эцэс гэхэд нэмж 10000 гамин цэрэг Хүрээнд ирж байрлажээ. Ингээд нийслэл Хүрээ 15 000 орчим гамин цэргийн түрэмгийлэлд өртөв. Чен-И ба Сю Шүжан нар хоорондоо зөрчилдөн улмаар Сю Шүжан Чен-И г баривчилан Дундад улсын нийслэл Бээжинд хүргүүлсний дараа Монголын автономийг устгах гэрээ бичигт монголын эрх бүхий ноёдоор гарын үсэг зуруулахаар цэргийн хүчээр сүрдүүлж  энэ гэрээнд гарын үсэг зуруулав. Дараа нь монголын автономит төрийг устгах ёслолыг Хүрээнд ихэд сүржин хийв. Дараа өдөр нь гамин цэрэг Богд хаант монгол төрийн цэргийн 10 000 шахам винтов буу, 1 сая 700 000 ширхэг сумыг хураан авч Хүрээнд суурьшиж байсан Богд хаант төрийн 5000 монгол цэргийг тараажээ. Энэ л хамгийн гутамшигт явдал байв. Хэрэв монголчууд хилийн цэргээ татан буулгаагүй бол, Богд хаант төрийн их буу, пулемёт, винтов буугаар зэвсэглэсэн 5000 туршлагатай цэргээрээ нийслэл Хүрээг хамгаалж байсан бол Монгол улс хэвээр үлдэж, өмнө зүгээс гамин цэрэг ч орж ирэхгүй, умар зүгээс улаан орос цэрэг ч орж ирэхгүй байх байлаа. Халхын ноёдууд уравсан баримт архивт үлдсэн байдаг юм. 


Монголын Үндэсний Архивт 1919 онд Хүрээнд сууж байсан Хятад улсын Бүрэн эрхт төлөөлөгч Чэн-И монголын удирдлагатай хийсэн хэлэлцээний үеийн тэмдэглэл хадгалагдан үлджээ.


Тэрхүү тэмдэглэлд монголын автономит төрийг устгасны хариуд монголын ноёд, том лам, хутагт нарт мөнгөн шагнал олгох асуудлыг хэлэлцсэн байх бөгөөд 138 нөлөө бүхий монголын ноёдын нэр, цол хэргэм болон монголын ноёдод олгох мөнгөн шагналын хэмжээг заасан жагсаалтыг үйлдсэн нь хадгалагдан үлджээ. Жагсаалтад гадаад монголын Дотоод яамны дэд сайд дархан чин ван Пунцагцэрэн ба дэд сайд Да лам Пунцагдорж нарт тус бүр 15 мянган лан мөнгө, Гадаад яамны сайд, Хичээнгүй гүн Б.Цэрэндоржид 20 мянган лан мөнгө... гэх мэтээр нийт 354 000 лан мөнгө монголын ноёдод олгохоор дурджээ. Мөнгө, албан тушаалд дуртай Халхын ноёд ингэж л эх орноосоо урваж байлаа. Гэвч ийм эгзэгтэй хүнд үед монголчуудын аз гэнэт гийв. 1920 оны сүүлчээр Барон жанжин монголын төлөө хятадын эсрэг тулалдахаар Богд хааны хүсэлтээр Монголд хүрэлцэн ирлээ. Монголчууд тэр үед орчин үеийн зэвсэгтэй гамин цэргийн эсрэг яаж ч чадахгүй байсан юм. Гадаадын нэг ч улс Монгол улсад 1919 онд хятадын цэрэгт эзлэгдээд байхад нь туслаагүй юм. Ганц Барон жанжин л Өвөр Байгальд цэрэг элсүүлж монголчуудад туслахаар шийдсэн юм. Өмнө нь Барон Унгерн 1911 оноос эхлэн Монголд туслахыг ихэд хичээдэг байжээ. Барон жанжин яаралтай цэргийн бэлтгэлээ базааж нийслэл Хүрээ рүү 1920 оны сүүлээр хоёр удаа дайралт хийсэн боловч орчин үеийн их буу, пулемёт, холбоо, зэр зэвсгээр бүрэн хангагдсан гамин цэргийн сөрөг цохилтод автан ухраад Тэрэлжид байрлажээ.


Энэ үед нийслэл Хүрээнд амьдарч байсан Кучеренко, Гембаржиевский мэтийн оросын еврей большевикууд Барон жанжны цэргийн эсрэг элдэв мэдээлэл матаас гамин цэргүүдэд өгч хятадын талд идэвхтэй ажиллаж байв. Харин монголын хөдөө нутагт амьдарч байсан монголчууд Барон жанжныг идэвхитэй дэмжин хүн хүч, цэргийн агт, майхан сав, хүнсний зүйлээр хангаж байв.


Үүний дараа Барон жанжин их довтолгооны өмнөхөн Богд хааныг тусгай цэрэг гарган хятад цэргийн хорионоос чөлөөлж, өөрийн удирдсан ганц мянган цэргээр 1921 оны 2 дугаар сарын 24 ний өдөр нийслэл Хүрээ рүү шийдэмгий довтолгоо хийж Хүрээн дэх 15000 гамин цэргийг бут цохин үлдсэн хэсгийг нь Хиагт руу зугтаалгасан байна. Барон жанжин Богд хааныг дахин монголын хаан ширээнд нь суулган Богд хаант Монгол улсыг дахин сэргээн босгов. Энэ үед Барон Унгерн болон түүний удирдлага дах генерал Резухин, Кайгородов, Казагранд болон бусад офицеруудын удирдсан цэргийн анги, отрядууд монголчуудын дэмжлэгтэйгээр Монголд байсан гамин цэргүүдийг Чойр, Улиастай, Вангийн хүрээ, Улаан хад зэрэг газар тулалдан гамин цэргийг бүрмөсөн бут цохиж, Монгол орныг гамин цэргээс 1921 оны 4-р сар гэхэд бүрмөсөн чөлөөлөв. Барон жанжны энэ гавьяа бол үнэлж баршгүй гавьяа юм. 1921 оны 2-р сарын 24- ны өдөр дахин тогтносон энэ төр бол шашин,төрийг хослуулсан жинхэнэ монгол төр байлаа. Энэхүү Богд хаант төр цаашдаа Британи, Япон улс лугаа адил Үндсэн хуульт хаант засаглалтай бүгд найрамдах улс болж хөгжих боломж бүрэн байлаа.


Богд хаан 1921 оны 2-р сард дахин сэргэн мандсан Монгол улсыг бэхжүүлэх тал дээр гурван том алдаа гаргасан юм.


Нэгд, Богд хаан Монгол улсын бүх цэргийн жанжнаар 1921 оны 2-р сард Хатанбаатар Магсаржавыг томилсон нь маш том алдаа болсон юм. Богд хаан дөнгөж томилогдсон Магсаржавт бүх монгол цэргээ хариуцуулан Улиастайн хязгаарыг тохинуулахаар илгээсэн боловч тэнд очоод Магсаржав өөрийн удирдсан монгол цэргийн хамт улаан оросын талд урвачихсан ажээ.Энэ талаар Барон жанжны штабын дарга асан Борис Торновскийн дурдатгалын номонд тодорхой бичсэн байдаг.


Хоёрт. Богд хаан улаан Орос руу зэвсэг гуйхаар явсан ардын намынхан Богд хаант төрөөсөө урваж улаан Орос цэргийг Монголд оруулахаар зэхэж байгааг огт мэдээгүй юм.


Гуравт, Богд хаан үлэмж их цэрэгтэй улаан Оросын эсрэг цөөхөн цэрэгтэй Барон жанжин тулалдахаар Монголын хилийг давж дайрахыг зогсоох ёстой байлаа. Халхын урвагч ноёд болон ардын намынхан 1921 оны 6-р сард Богд хаант монгол төрөөсөө хоёр дахь удаагаа урваж монгол төрөө устгаж байсан нь хамгийн жигшүүртэй эмгэнэлт явдал байлаа.



/ Үргэжлэл буй /

Доржийн СҮХБААТАР  2026.08.28