
Монголын ууган их сургууль МУИС-ийн хувь заяа тун эгзэгтэй байдалд оржээ. Тодруулбал, 83 жилийн түүхтэй, төрийн эзэмшлийн МУИС-ийн бүх капитал 13 жилийн замналтай, хувийн МҮИС-д шилжих аюул нүүрлээд байна. Энгийн логикоор ийм байх ямар ч боломжгүй л дээ. Гэвч үйл явдал өрнөж явсаар МУИС, МҮИС хоёр “…Өндөг тахиа хоёрын аль нь анхдагч вэ” гэдгээр маргаад явж байх юм. Хэрүүлийн алим нь “…Үндэсний” хэмээх тодотгол бөгөөд энэ үг МҮИС-д ашиг өгч, МУИС-д хор хүргэсээр өнөөдрийг хүрчээ. “…МУИС, МҮИС хоёрыг гадаадад ч, дотоодод ч андуурдаг” гээд л ярьдаг байлаа.
Одоогоос яг 10 жилийн өмнөх намар МУИС-ийн Сургалт хариуцсан дэд захирал О.Мөнхбат “…Элсэгчид МУИС-ийг МҮИС-тай андуурах зэргээр төөрч будилдаг асуудал зөвхөн өнгөрсөн жилээс хойш цөөнгүй тохиолдох болсон.
Учир нь зарим хувийн сургуулийн нэрний товчлол нь МУИС-тай андуурагдахаар болсон. Үүний зэрэгцээ бас зориудаар буруу мэдээлэл түгээж, элсэгчдийг төөрүүлдэг. Тиймийн тул зарим иргэд “…Хүүхдээ МУИС-д орууллаа гэсэн чинь хувийн нэг сургууль болж таарлаа. Бид хүүхдээ тэнд сургахгүй. МУИС-д сургахыг хүсч байна” гэж өргөдөл хүсэлт гаргадаг. Ер нь хууль журмынхаа үүднээс ч, академик ёс зүйн хувьд ч, хариуцлагатай байх зарчмын үүднээс ч тэр ийм байдал байж болохгүй. Алдартай брэндийг хуурамчаар үйлдэхдээ жишээ нь Sharp гэдгийг нэг үсгийн байр солиод Shapr гэж анхаарал болгоомжгүй хүнийг мэхэлдэг шиг увайгүй загнаж болохгүй биз дээ. Тэгээд ч “…Үндэсний, Монголын гэдэг нэрийг хувийн байгууллагад өгдөггүй, ийм явдал гарвал хууль зөрчсөн үйлдэл болдог” гэдгийг МИАТ компани болон “Монголиан айрлайнс” компанитай үүсгэсэн заргаас ч бид мэднэ шүү дээ. Тиймээс холбогдох газрууд нь энэ асуудлыг нэг мөр шийдтэл нийт эцэг эхчүүд, оюутан сурагчдаа МУИС бол Монголын Улсын их сургууль гэсэн, үндэсний тэргүүлэх их сургууль гэдгийг санаж анхааралтай хандаарай гэж хүсэх байна” гэж ярьж байсан юм.
Түүнчлэн наргиа, маазраа маягаар яригддаг захын нэг жишээ гэхэд л, нэгэн япон эрдэмтэн МУИС гэж андуурч ирээд МҮИС-д ажиллаж байгаад буцсан байдаг. Тэр байтугай хөдөөнөөс МУИС-д сурах гэж ирээд МҮИС-д ордог явдал зөндөө л дуулддаг. Ингэж МУИС-ийн нэр хүнд, үүх түүхийг үнэгүйдүүлэх явдал олон жил үргэлжилжээ.
Гэтэл Монголын үндэсний хамгийн том их сургууль бол МУИС байдаг. Хэн ч маргахгүй. Тус сургууль анх БНМАУ-ын Ардыг гэгээрүүлэх явдлын сайдын 1942 оны гуравдугаар сарын 3-ны “Улсын дээд сургуулийн бэлтгэл курс нээх ба захирлыг томилох тухай” тушаал гарч, мөн оны зургадугаар сарын 11-нд хичээлийн байртай болсон. Ингээд 1942 оны аравдугаар сарын 5-нд нээлтээ хийж, тус сургуулийн орлогч эрхлэгч Ш.Чимиддамба Эрдмийн зөвлөлийн анхдугаар хуралдааныг даргалан хуралдуулж, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг хэлэлцүүлэн батлуулжээ. Улмаар аравдугаар сарын 18-ны өдөр Ректорын №1 тоот тушаал гарч тоо-физикийн багшийн ангид 31, мал эмнэлэг, зоотехникийн факультетэд 27, хүн эмнэлгийн факультетэд 35, нийт 93 хүнийг оюутнаар элсүүлсэн. Тэд МУИС-ийн төдийгүй Монголдоо анхны оюутан хэмээх нэрийг хүртсэн хүмүүс болжээ. МУИС-ийн түүхийг цааш ярих гэвэл бүтэн сонин дүүрэн бичээд ч барахгүй их болно. Тийм том түүхтэй.
Харин МҮИС-ийн түүхийн тухайд “Монголын Үндэсний их сургууль” НҮТББ нь анх 1998 онд “Чандмань Эрдэнэ” коллеж нэртэй байгуулагдсанаас эхэлдэг. Цаашлаад, БСШУ-ы сайдын 2002 оны арванхоёрдугаар сарын 6-ны 34 дүгээр тушаалаар “Чандмань Эрдэнэ” коллеж нэрээ өөрчилж “Монголын Үндэсний коллеж” болсон.
Дараа нь БСШУ-ы сайдын 2004 оны долдугаар сарын 20-ны 238 дугаар тушаалаар “Дээд сургууль”-ийн ангилалд хамааруулсан. Ийнхүү 2004 оноос “Монголын Үндэсний дээд сургууль “нэрээр үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Ингэж байгаад БСШУ-ы сайдын 2012 оны наймдугаар сарын 6-ны А/454 дүгээр тушаалаар “…Монголын Үндэсний дээд сургуулийг 2012 оны наймдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Их сургуулийн ангилалд хамааруулсугай” гэж шийдвэрлэжээ. Ийм замналтай. Тэд анх 2020 онд барааны тэмдэгтийн маргаан буюу “…National University of Mongolia хэмээх нэршил хэнийх нь вэ” гэж маргасан. Шүүх 2023 онд эцэслэж шийдсэн. Ингэхдээ мэдээж “…Нэхэмжлэгч “Монголын Үндэсний их сургууль” НҮТББ-ын төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай” гэж шийдвэрлэсэн. Ингэснээр “Монголын Үндэсний их сургууль” нь МҮИС гэх нэрийг хэрэглэж болохгүй, мөн National University of Mongolia, NUM, MNU, MUIS, Mongolian National University гэх нэршил МУИС-ийн оюуны өмчөөр баталгаажиж үлдсэн.
Тэгвэл одоо асуудал улсын бүртгэлтэй холбоотойгоор үргэлжилж байна. БСШУ-ны сайдын 2012 оны тушаалаар “Монголын Үндэсний дээд сургууль”-ийг зөвхөн “их сургууль”-ийн ангилалд л хамааруулсан байгаа юм. Харин оноосон нэрийг нь огт өөрчлөөгүй байна. Тэгэх хууль зүйн үндэслэл ч байгаагүй аж.
Гэтэл 2013 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр “Монголын Үндэсний их сургууль” нэртэй ХХК-ийг шинээр үүсгэн байгуулах шийдвэрийг иргэн Л.Мөнхбат дангаараа гаргаж, хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлжээ. Ингэж боловсролын үйл ажиллагаа явуулдаг “Монголын Үндэсний дээд сургууль”, ашгийн төлөө үйл ажиллагаа явуулах “Монголын Үндэсний их сургууль” ХХК гэсэн бие даасан хоёр хуулийн этгээд Монгол Улсад улсад бий болжээ. Харамсалтай нь 2012 онд ингэж дээд боловсролын сургалтын байгууллагын захирал нь байгууллагынх нь ангилал өөрчлөгдөхөд зохих нэрийг авч, тогтоосон хугацаанд бүртгэлд бүртгүүлэх сайдын тушаалыг биелүүлээгүй байгаа юм. Гэсэн атлаа оронд нь нэг хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг өөр нэг хуулийн этгээддээ ашиглуулж, нийтийн ашиг сонирхолд харш үйл ажиллагаа явуулж ирсэн болж таараад байна. Энэ нь ч шүүхээр тогтоогджээ. Өөрөөр хэлбэл, улсын бүртгэгчийг төөрөгдүүлж, хууран мэхлэх замаар “Монголын үндэсний дээд сургууль”-ийн тусгай зөвшөөрлийг “Монголын үндэсний их сургууль” ХХК-д шилжүүлэн бүртгүүлжээ. Яг энэ талаар маргаан үүсээд явж байгаа аж.
Ер нь бол, манайхаас өөр улсад бол МУИС, МҮИС-ийн энэ явдал дээр анхнаасаа эрх зүйн маргаан үүсэхээргүй юм. Манай шүүх ч яг ийм том агуулгыг жижиг эрх ашгаар хөндөж буй гомдлыг буцаагаад шидэх хэрэгтэй байгаа юм.
Бүр эсрэгээрээ, улсын болоод хүний эрхийн үнэт зүйл, өв рүү шунан довтолбол хуулийн хатуу хариуцлага хүлээлгэдэг эрх зүй хэрэгтэй байгаа нь эндээс харагдаж байна. Яагаад гэхээр, аливаа улс оронд хөндөж болохгүй хүндлэл, өмчилж болохгүй нэр, авч болохгүй алдар гэж бий. Тэр тусмаа, соёлын өв, боловсролын түүх, энэ мэт нэгэнт тогтоогдсон үнэт зүйл, нэр хүнддээ халдах нь хориотой байдаг. Тэгж байж тэр улс орон, бүр нарийсгавал тухайн салбар чиглэл нь үнэ хүндтэй хэвээрээ удаан оршин тогтнодог. Ерөнхийдөө, аль ч улс орны Үндсэн хуулиар олгосон эрх бүр ямар нэг байдлаар дархлаатай байдаг учиртай. Үндсэн хуулийн 16.7-д “…Монгол Улсын иргэн сурч боловсрох эрхтэй” гэж заасан. Энэ эрхийг хангах баталгаа, дархлааны нэг нь МУИС гэсэн үг. Хэн үүнтэй маргах вэ.
Бас Үндсэн хуулийн Долдугаар зүйлд “…Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтад байна”, “…Иргэний туурвисан оюуны үнэт зүйл бол зохиогчийнх нь өмч, Монгол Улсын үндэсний баялаг мөн” гэсэн айхтар том заалт байдаг. Үүнд мөн л МУИС багтана.
Адаглаад л 83 жилийн түүх нь, энэ бүх хугацаанд Монгол Улсад “нийлүүлсэн” боловсон хүчнүүд, эрдэмтэн судлаачдынх нь бичгийн их өвүүд гээд тоймгүй, хэрнээ үнэлэмгүй баялгийг МУИС агуулж буй юм. Гэвч, төрийн хамгаалалт нь бараг алга. Хувийн сургуульд хамаг байдгаа булаалгаж дээрэлхүүлээд явж байдаг. Цаашлаад “…МУИС-ийг МҮИС дийллээ. Шүүх МҮИС-д ашигтай шийдвэр гаргалаа” гэхэд юу болох вэ. МУИС маш хүнд байдал руу явна. Юуных нь дэлхийн топ, тэрийг мөрөөдөөд ч хэрэггүй. Ерөөсөө л, МУИС-ийг МҮИС-д бэлэглэж байгаатай яг адилхан. Улмаар нэг нөхөр гарч ирээд “…Үндэсний Дээд шүүх” нэртэй ХХК, бас НҮТББ байгуулж болно. Яг ийм байдлаар “…Үндэсний УИХ”, “…Үндэсний Ерөнхийлөгч”, “…Үндэсний Засгийн газар”, “Үндэсний Цагдаагийн газар”, өөр юу байдаг юм, иймэрхүү нэртэй баахан ХХК, НҮТББ-ууд байгуулагдах үүд нээгдэнэ. Тийм шав л тавигдана даа.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл62
Наад Хүүхдийн эмнэлгээс газар булааж авсан хувийн нэртэй жонхуу сургалттай сургуулиа таиан буулгах хэрэгтэй. Цаанаа нэг хужаа санаатай хулгайч нар
УЛААНБААТАРЫН ХАМАГ ГАЗРЫГ ЗАЙСАНГИЙН ГАЗРЫГ АВСАН ЭНЭ СУРГУУЛЬ ГЭГЧИЙН АРД ХЭН ХЭН БАЙДАГ ВЭ? ЭЛБЭГ ХУЛГАЙЧ МИ.ЭНХБОЛД УУ? ҮҮНИЙГ ТОГТООХ ХЭРЭГТЭЙ ТЭГЭЭД ЯАРАЛТАЙ АРГА ХЭМЖЭЭ АВАХ ЁСТОЙ
УЛААНБААТАРЫН ХАМАГ ГАЗРЫГ ЗАЙСАНГИЙН ГАЗРЫГ АВСАН ЭНЭ СУРГУУЛЬ ГЭГЧИЙН АРД ХЭН ХЭН БАЙДАГ ВЭ? ЭЛБЭГ ХУЛГАЙЧ МИ.ЭНХБОЛД УУ? ҮҮНИЙГ ТОГТООХ ХЭРЭГТЭЙ ТЭГЭЭД ЯАРАЛТАЙ АРГА ХЭМЖЭЭ АВАХ ЁСТОЙ
Овоо муу цайрчихсан ширтэй гарууд юмдаа. Төр сул байгаагын шинж, төр сул байгаа нь авилгал
МӨАБАТ ГЭГЧ ГАНЦ ТЭР ӨГӨР ТОЛГОЙ ИЙМ ТОМ ЛУЙВРЫГ ХИЙЖ ЧАДАХГҮЙ. ҮҮНИЙ АРД НӨГӨӨ Л БУЗАР ЭЛБЭГ, МИ НАР БАЙГАА БАЙЖ МЭДНЭ
Муухай луйварчин нөхдүүдэд хатуу хариуцлага тооцох хэрэгтэй.
ТАГЖГАР МӨНХБАТЫН АРД НӨГӨӨ ТАГЖГАР ХУЛГАЙЧ ЭЛБЭГ, ГАХАЙ ХУРЦ, МИ НАР БАЙЖ МАГАДГҮЙ ОДОО ХӨШГИЙГ НЬ ХУУЛАХ ХЭРЭГТЭЙ
Ёстой хуцваа, төрөлх МУИС хаа төлөө бол алалцана шүү. Муу новшийн мүүний гаж донтой мүис гэж лаларууд хол очиж далдраарай
Тийм ээ. тэмцэнэ
монголоос хөөж хүчингүй болго
Ганц тагжийсан, халтайсан Мөнхбат гэж луйварчинд маллуулдаг төр засаг байх гэж. Наад луйварчингаа шоронд хатаа
Ганц тагжийсан, халтайсан Мөнхбат гэж луйварчинд маллуулдаг төр засаг байх гэж. Наад луйварчингаа шоронд хатаа
Дүр эсгэсэн хуурамч ардчиллын балгаар тийм муу муухай өдрийг үзэж магадгүй шүү.
ҮҮНтэй адилхан Үндэсний Техникийн их сургууль байгаа шүү дээ. үүнийг адилхан л болиулах хэрэгтэй шүү дээ. Архангайнхны хийж байгаа ажил шүү дээ.
Энэ муу хувийн сургуулийг дийлдэггүй төр гэж байх уу. Архангайн зальт этгээдүүд нэгдэж энэ сургуулийг Төмөр Очирыг сайд байх үед байгуулсан. Mongolian airlions гэгч үндэсний компанитай нэр булаалдсан компанийг Хүннү эйр болгож байранд нь тавьсан жишээ байна. 1942 онд байгуулсан ууган их сургуулиа энэ муу сургалтын төвтэй ижилтгэнэ гэж юу байхав . Хууль зүйн талаас шийдээч
ҮҮНИЙ АРД ХУУЛИЙН НЭР БАРЬСАН ХУТГАТАЙ АЛУУРЧИН ДЭЭРЭМЧИН Б.ХУРЦ ГЭГЧ ЭЛБЭГ ХУЛГАЙЧ МИ ГЭХ ЗЭРЭГ БУЗРУУД БАЙЖ МАГАДАГҮЙ ГЭЖ АРД ТҮМЭН СЭЖИГЛЭЭД БАЙГАА НЬ УЧИРТАЙ БАЙХ ШҮҮ
Анхаарах асуудлын нэг мөн байна. Энэ талаар МУИС-ын зүгээс Оюуны өмчийн газар зэрэг байгууллагуудад хандах нь зүйтэй.
Манай Оюуны өмчийн газарын ноход, тэр талын хууль тогтоомж нь "Барааны тэмдэг"- нээс цааш ер хатэрдэггүй юмаа ! Энэ асуудал тэдэнд ахдана доо.
Ард түмний салхинд гардаг, алхдаг Зайсангийн амны газрыг, хүүхдийн эмнэлгийн газар авсаныг нь шалгах ёстой. Зайсангийн газрыг шүүхдэж бүгдийг нь авсан. Сайд С.Одонтуяа дээд шүүхийн өргөдлөө татаж үүнд тусалсан байнаа лээ. Арай ч дээ.
Хэрээс хэтрээд бүр МУИС руу дайрч байгаа бол даварлаа л байна шүү дээ. Тэр Мөнхбатыг ард нь дэмжиж зааж тушаадаг хөгийн өдий шуналтай хүн байна даа.
дайны үед байгуулахад чойбалсан цэдэнбал гол үүрэг гүцэтгэсэн СТАЛИНЫ сурах бичгүүдийг буриадууд тэргүүтэй орчуулж дунд сургуулийн дээд сургуулийн орос автортай бүх сурах бичигээр өнөө хүртэл суралцсаар байна ЗХУ-ын сурах бичиг маш онцгой боловсруулсан байдаг Одоо орос улс урьдын ЗХУ-ын боловсролыг буцаан эзэишүүлж байна Монгол улсын бүх салбар зөвлөлтийн барьж байгуулсан бүхнийг устгаж монгол хүний оюун ухаанаас хойч үеэс арчиж хаях украйн шиг хөшөө дурсгал авч хаядагтай адил болж байна үйлдвэр завод уул уурхайг эзлэж аваад сургууль соёл руу ороод СҮҮЛЧИЙН ГАНЦ боловсролыг устгахнээ өхдөө хүрвэл цэдэнбалын хүү ЗОРИГТ өхчихөө эцэг цэдэнбалын байгуулсан зүйл шүү дээ
МУИС өөрөө алцагнаад STATE UNIVERSITY гэж өөрийгөө нэрлэчихээд одоо яагаад NATIONAL UNIVERSITY гэдэг нэрийг булаацалдаад бгаа юм бэ? анхнаасаа нэрээ англи дээр зөв буулгахгүй яасын? оркууд аа
Гандангийн ард байдаг МҮИС чинь хэмжээгээрээ МУИС аас хамаагүй илүү том юм байна лэ ш дэ ! Тэр нэр хаягийг нь хар ! хотын хоймрыг эзэлчихсэн байгаа биз дэ ! Андуурч ажилласан япон багш ! андуурч сурсан хүүхдийн буруу гэж байхгүй !
Нэр яахав дээ. Наалт төдий. Сургалтын чанараараа өрсөлдөх хэрэгтэй. Их дээд сургуульд элсэлтийн шалгалтанд авсан оноогоор нь шалгаруулж авдаг биз дээ. Иймд мянган ойролцоо нэртэй сургууль байсан ч яахав дээ. Элсэж байгаа оюутны хариуцлага л чухал даа.
Нэр яахав дээ. Наалт төдий. Сургалтын чанараараа өрсөлдөх хэрэгтэй. Их дээд сургуульд элсэлтийн шалгалтанд авсан оноогоор нь шалгаруулж авдаг биз дээ. Иймд мянган ойролцоо нэртэй сургууль байсан ч яахав дээ. Элсэж байгаа оюутны хариуцлага л чухал даа.
Нэр яахав дээ. Наалт төдий. Сургалтын чанараараа өрсөлдөх хэрэгтэй. Их дээд сургуульд элсэлтийн шалгалтанд авсан оноогоор нь шалгаруулж авдаг биз дээ. Иймд мянган ойролцоо нэртэй сургууль байсан ч яахав дээ. Элсэж байгаа оюутны хариуцлага л чухал даа.
Манай Монголд ажил хийх шаардлага огт байхгүй ажилгүй бөйсан ч амьдраад болоод л байна гэж би Тунгалаг тамир кинонд хэлж л байсан ! Олигтой чанга удирдагч байсан бол бид Булангийн нёфтийн орнуудын иргэдээс илүү хангамжтай халамжтай байх байсан юм ! Угийн ядуу угсаатай шуналтай хүмүүс гэр бүлүүд төрд ээлжилж гараад 30 жил Монголыг хувааж идлээ ! 30 гэр бүл 100 гэр бүл цаашилбал 300 гэр бүлүүд хувь хүмүүст Монголын бөялагын 90 хувь очсон ! 10 хувийг л халамж маягаар ард түмэнд хаяж өгдөг юм ! Тэрийг энэ жүүд Бөярхүү их юманд бодоод байгаа юм ! Монгол хүний сарын цалин нь 20 мянган доллар ! Нэг хүнд оногдох үндэсний бүтээгдхүүн нь 50 мянган доллар байх байлаа ! Назарбаяв шиг удирдагч 90 оноос хойш дарангуйлаад хатуу зөв удирдаад одоогийн 25 он хүргэсэн бол ийм байх байлаа ! Тэр Назарбаявын хураасан 2 тэрбум долларыг нь эцэст нь хураачихна ! Ийм сайхан баялаг орны ийм цөөхөн хүнийг сайхан амьдруулчих хүн бидэнд заяасангүй дэ !
Энэ хувийн сургууль гээч ямар даварсан юм бэ.хэн ард нь байдаг юм.бузар булай юм
Хувиараа босгоод улсаас төсвийн дараа болохгүй явж бхад хорсоод бдаг учир юувэ!! Бүгдээрээ жалгандаа бааж шээгээд бхдаа таарсан шаарууд шүү!! Нэрээ МУИС- аас өөрчлөөд явбал МУИС ыг тоох хүн гарахгүй!
Яахав дээ, МҮИС-ийн эзэн,багш нарын ихэнх нь МАН-ын гишүүд юм чинь, харин МУИС-ийн багш нар чинь ардчлал нтр гэж донгосоод явдаг шүү, тэхээр энэ чигээрээ л явж л байг л дээ !
сургууль нэртэй ийм хөгийн гахайнуудын хууль бус бизнесүүдийг газрын хөрснөөс арчиж хаях хэрэгтэй
ийм хангалттай үндэслэл, баримт байхад Улсын Дээд Шүүх нь үнэний талд байх байлгүй дээ арайчдээ
сургуулиа андуурдаг оюутнууд ирээдүйд юм бүтээх үү? бидний ирээдүй ийм л бна ш дээ
Монголын үндэсний их сургууль нь ард түмэнээрээ алхаж салиханд гардаг Зайсангийн аманд 25.5 га газрыг аялал жуулчлал болон эко сургуулийн зориулалтаар авихсан байдаг. Дээд шүүхэд энэ асуудлаарх маргааныг хэлэлцэх болоход хуучны Баянгол дүүргийн засаг дарга одоогийн Байгаль орчны сайд С.Одонтуяа “Монголын үндэсний их сургууль”-ийн Мөнхбатад найр тавин бууж өгч нийтийн эрх ашгийг хөсөрдүүлж, хууль зөрсөн хэрэг гаргасан байна. Энэ Мөнхбат овтой, эвгүй хүн юм.
Энэ арай хэтэрнээ салхинд гардаг газраа улс аваач ээ
Миний найз ОХУ-ын иргэн Сергей Пономаревын охин Монгольский Национальный Университет -д суралцахаар Эрхүү хотоос ирж нэг жил сураад хулхины сургуульд сурч байгаагаа мэдээд шууд буцсан даа
тэд нар чинь орсын ардчилал гэсэн юмнуудын нэг бизээ пономарёевын эгч нь брайтан бичд аптек дээр л байнасан
Олон жилийн түүхтэй Монгол улсын ууган МУИС ийг хэнч танихгүй хувын сургуултай нэгтгэн гэдэг нь Монгол улсад нийлүүлсэн боловсон хүчнүүд, эрдэмтэн судлаачдынх нь бичгийн их өвүүд гээд тоймгүй, баялгийг үгүй хийж байгаа зүйл үүнтэй санал нийлэхгүй байна
Монгол улсын ууган сургуулийг хувын сургуультай нэгтгэн гэдэг цэвэр дээрэм байна хувын сургуулийн ард ямар их шунал байна вэ
Манай найзад яг дээр "Миний найз ОХУ-ын иргэн Сергей Пономаревын охин Монгольский Национальный Университет -д суралцахаар Эрхүү хотоос ирж нэг жил сураад хулхины сургуульд сурч байгаагаа мэдээд шууд буцсан даа" гэсэнтай адил зүйл тохиолдсон. Юу гэвэл Монгол Улсын их сургууль төгссөн хүн ажилд авсан гээд байсан чинь нөгөөдөх нь нэг л биш байсан чинь Монголын үндэсний их сургууль төгссөн болж таарсан даа. Яана даа.
Манай Монголд болохгүй зүйл гэж байхгүй юмаа. Энэ тоглоом биш шүү. Үнэ цэнэ баялагийг ийм хялбар буюу шууд таньж ялгагдахгүй аргаар өөрийн болгож байгааг зөвшөөрөх юм бол заль мэх худал хуурмагаар л амьдарах аргаа сонгодог болно
МУИС-н хуулийн тэнхим хир чадвартай нь л энд харагдаж банйа.
Enigmaagiin Munkhbat ystoi hogiin shantaachin novsh manai nzaar darga nariinh ni neriig barij yrij neg ymaa bueelgechiheed suuld shantaachlaad zunduu ym bolson.
тэр хавийн газрыг үараад нөгөө АСЕМИЙН БАЙР АМЛУУУ ОЧСОН ШҮҮ ДЭЭ
Мөнбат Жугийнн Мөнгийг угаадаг, газар наымаалдаг гар байсан. Одоо сургууль соёл будилуулдаг болоо юу?
Ард түмний эрүүл агаарт салхинд гарах боломжийг нийлж хулгайлсан С.Одонтуяа сайд, Мөнхбат 2-ыг яаралтай шалгаж шударга ёсыг тогтоох хэрэгтэй байна. Яагаад дээд шүүх нүдэн дээр нь Булхай болж байхад чимээгүй өнгөрөөж байна. Уг нь шударга ёсыг тогтоодог газар биш билүү
Наад муу хулгайч Энигма чинь шүүхийнхэнтэй хэд хэдэн балиар юмнуудаар дамжуулаад, заримтай нь өөрөө дэндүү ойрын харилцаатай шүү. Зайсангийн агаарт гардаг газрыг сая тэгж амжуулсан.
Шударга нийгэм хаа байнаа
Жунай даргатай хамтардаг, Миеэ дарга та нарыг харж байгаа шүү. Яаж шийдэхээ өөрөө мэдээрэй гэж дарамталж байгаад шийдүүлж байсан шүү
Ард түмний эрүүл агаарт салхинд гарах боломжийг нийлж хулгайлсан С.Одонтуяа сайд, Мөнхбат 2-ыг яаралтай шалгаж шударга ёсыг тогтоох хэрэгтэй байна. Яагаад дээд шүүх нүдэн дээр нь Булхай болж байхад чимээгүй өнгөрөөж байна. Уг нь шударга ёсыг тогтоодог газар биш билүү
Наад дарамт Мөнхбат багш нараа шахаж оюутнуудыг шалгалтын дээр нь унгаж дахин шалгалтын мөнгө авна. МУИС юу юм бэ гэж байна лээ битгий аяганд ороорой МУИС-ынхаан.
Боловсролын яамны сайд асан Энх-Амгалангийн зөвлөх Тамир сайдынхаа ардаас эсрэг зөндөө зүйл хийсэн дээ.
Тийм шүү Х.Тамир Энх-Амгалан сайд тушаал гаргаад хууль бус мүис-ийн асуудлыг шийдэх гэж байхад мүис-тэй сэм араар нь учирч тушаалыг нь алдаатай гардуулахад оролцсон дог харин ч мэднэ шүү. Одоо нийгмийн хамгааллын яам руу дагаад явсан сайдаа араас нь хутгалж л байгаа байх даа
Тухаын үед Манай бүртгэлийн Жулбарс гэж дарганцар цохолт хийж байгаад мүис гэсэн нэрийг Мөнхбат гэж өгсөн ш дээ.
Мөнхбат хүүхдүүдэд ээлгүй новш байгаа юм. Хүүхдийн эмнэлгийн газрыг булаагаад дууссан. Сүүлд Зайсангийн салхинд гардаг газрыг шүүхийн тусламжтай авсан юм байна. Энэ луйварчинд хэн туслаад байнаа?
МҮИС зайлаарай. Юу вэ? МУИС-ын төлөө бол харин босно шүү.
Мөнхбат гэж бүх дарга нар дээр очоод наалдчихсан. Заримыг нь элдвээр ятган аргалдаг. Заримд нь тарвага, тахиа зөөж ажлаа бүтээлгэдэг нөхөр дөө
Байгаль орчны сайд С.Одонтуяа, Мөнхбат 2 бол нэг дүүргийнх. 1 нь ивээн тэтгэгч, нөгөөх нь зайлуул тэтгүүлэгч ш дээ. Наад Зайсангийн газрыг бэлэглэсэн л байхгүй юу.
Өө МУИС-ийг МҮИС болгох бодлогыг бол Монголын үндэсний дээд гэж байгуулаад Бат-ялалт, Батжав зэрэг шударга хуульчаар бүрдүүлээд шударга бусаар шийдвэрлэгдсэн хэргүүдийг шийдвэрүүлээд шударга ёсыг тогтооё.
МҮИС бол сургалтын чанар маш муу хувийн сургууль шүү дээ. МУИС сургалтын чанараараа монголдоо 1т тийм байхад ямар сургуулийг ямартай нь харьцуулах, дээрэмдэх шаардлага байнааа!
Нээрээ ккк Монголын үндэсний дээд шүүх, Монголын үндэсний засгийн газар гэж нэг солиот байгуулаад манаргаад байвал ч дэмий юм болно шүү
Юу вээ, улсын сургуулийг доромжлоод байна уу даа. Улс ажлаа хийнэ байгаа. Арай дэнднээ.