Монголчууд утааны асуудлаар нийтдээ 20 шахам жил хэрэлдэж, одоо 4 дэх удаагийн том хэрүүлээ хийж байна. Томчууд “энэ жилдээ аргалж чадахгүй” гэсэн хариулт өгч байна. Би энд тэндэхийн утааны эсрэг хийсэн тэмцлийг шүүрдээд үзтэл Хятадын туршлага хамгийн шилдэг нь юм байна. Энэ тухай товч өгүүлье. Намайг хятадын тагнуул гэж загнахгүй гэж найдаж байна…
Хятадын хотууд 2008 он хүртэл хамгийн заваан агаартайгаараа алдартай байжээ. Энийг дээрээ ч тоодоггүй, дороо ч тоодоггүй, яг манайх шиг бүтэж үхэх гээд сууж байдаг байж. Гэтэл 2008 оны Бээжингийн Олимп дөхөөд ирсэн чинь байдал бишдэв. Барууны улсууд Хятадын хотуудын агаар муу учраас тамирчдын амжилтад нөлөөлөх тул Олимпийг Бээжинд явуулж болохгүй, өөр газар шилжүүлэх нь зүйтэй гэж шахжээ. Бээжин ч энэ асуудлыг том түвшинд анхаарч, Олимпийн үеэр агаарыг цэвэр болгоно гэж амлажээ. Хятадууд амласандаа хүрэхийн тулд шууд төвлөрүүлсэн, далайцтай том арга хэмжээ авч эхэлжээ.
Хамгийн эхлээд агаар их бохирдуулдаг 300.000 автомашиныг ашиглалтаас хасав. Шинэ барилгын үндсэн ажлуудыг бүрэн зогсоов. Мөн хэдэн зуун үйлдвэр завод, цахилгаан станцуудыг бүрэн зогсоож хаажээ.
Энэ нүсэр арга хэмжээг хүн бүр Олимп өнгөртөл авч буй түр зуурынх гэж ойлгож байв. Гэтэл дээр дурдсан арга хэмжээ ер бусын өөрчлөлт гаргажээ. Олимпийн үеэр хотуудын агаар өмнөх оныхоосоо 30%-иар цэвэршжээ. Бээжингийн орчим хотуудад зүрх-судасны болон амьгалын замын өвчин илтэд буурчээ.
Бээжингийн Олимп өнгөрсний дараа эдгээр хоригийг зарим талаар сулласан чинь агаар буцаад муудах нь тэр. Энэ ч ямар улсын зан юм. Гэхдээ хятадууд Олимпийн үеэр агаараа цэвэршүүлсэн туршлагаа мартсангүй. Ингээд судалгаа төслийн ажилд шуудран оржээ.
Олимпоос хойш 5 жилийн дараа Хятадын ЗГ бохирдлын эсрэг хийх дайн” зарлаж, “Бохирдолтой тэмцэх Үндэсний хөтөлбөр” баталжээ. Хятадын энэ хөтөлбөрийг орчуулах гэснээ болилоо. Яахаараа би ажил анхигүй дарга нарын ажлыг өмнөөс нь хийх ёстой гэж. Учир нь Хятадын агаарын бохирдлын эсрэг үндэсний хөтөлбөр нетээр дүүрэн байгаа, түүнийг олж үзнэ биз…
Энэ хөтөлбөрт хүрээлэн буй орчныг бохирдуулж буй үйл ажиллагааг үр ашигтайгаар зорицуулах, үйлдвэр заводуудыг хот суурин газраас гаргах, хөдөө аж ахуйн ургамал шатаахыг хориглохын тулд фермерүүдэд төрийн хөнгөлөлт үзүүлэх зэрэг маш олон шинэ арга хэмжээг тусгажээ.
Эдгээр арга хэмжээний үр дүнд агаарын чанарт эрс өөрчлөлт гарав. 2013-2017 онуудад Хятадын умардын хотуудын агаарын чанар 35% сайжрав. Гэлээ ч гэсэн агаар муу хэвээрээ байв. 2017 онд агаар дахь жижиг хатуу хэсгийн агууламж ДЭМБ-ын заасан доод хэмжээнээс 6 дахин их байлаа. Хятадад агаарын бохирдлоос шалтгаалж жил бүр 1 сая хүн үхэж байлаа.
Хийх ёстой бүх ажлаа хийсэн атал агаарын бохирдол тодорхой хэмжээнд хүртэл буураад нэмж буурахгүй байв. Үйлдвэр заводуудыг хотоос гаргасан, хортой утаа гаргадаг машинуудыг хориглосон, шахмал түлшнээс өөр элдэв төрлийн зүйл шатаахыг хориглосон. Цаашаа яахав ?, юу хийх вэ ?
Ихэнхи улс орнууд дээр дурдсан ажлыг хийгээд зогсдог байна. Үнэхээр цааш нь хийгээд байх олон ажил байхгүй мэт санагдана. Гэтэл хятадууд зогссонгүй…
Одоо бол хятадууд: 1. Агаарын бохирдуулж байгаа эх үүсвэрүүдийг маш нарийн тогтоож, энэ үндсэн дээр маш хатуу норматив тавих, 2. Нормативын шинэ шаардлагдуудын биелэлтийг маш хатуу шалгаж, зөрчигсдийг цээрлүүлэх гэсэн 2 асуудалд хамаг анхаарлаа тавьжээ.
Хятадын ЗГ хамгийн эхлээд агаарын чанарын мониторын хамрах хүрээг ихээхэн нэмж, хяналтын чанарыг ихээхэн сайжруулав. 2012 онд Хятадад улсын мониторингийн станц 661 байсан бол 2020 онд 1800 болгож, тоог нь бараг 3 дахин нэмэв. Үүний дээрээс орон нутгийн ЗГ-аас удирдаж, санхүүжүүлдэг мониторингийн станцын тоо хэдэн мянгаар нэмэгдэв. Ингээд агаарын бохирдлын мэдээллийн хүрэлцээг хангалттай болгосны дараа тэдгээрийг хэрхэн яаж ашиглах асуудал руу шилжив.
Агаарын бохирдлын талаарх өгөгдлийн чадавхийг бүрэн ашиглахын тулд Бээжин-Тяньзинь-Хэвэйн хамгийн бохирдсон район 7 сая илүү хүн оршин суудаг Цанжоу хотод туршилтын төсөл хэрэгжүүлэв.
Энэхүү туршилтын төслийг Хүрээлэн буй Орчныг Хамгаалах Сан болон Их Өгөгдлийн Бээжингийн Институт хамтран хэрэгжүүлсэн бөгөөд агуулга нь агаарын чанарын талаарх хэд хэдэн эх сурвалжийг нэгтгэж, агаарын чанарыг сахиулах үүрэг бүхий байгууллагуудад өгдөг, тэдгээр нь энэ дагуу тодорхой арга хэмжээ авдаг аж.
Энэ төслийг хэрэгжүүлэхээс өмнө хууль сахиулах байгууллагууд хотын барилга, аж үйлдвэр болон худалдаа үйлчилгээний байгууллагуудаар түүврийн аргаар явж, агаарын чанарын дүрэм журмын биелэлтийг хянадаг байв. Жишээлбэл хүнсний аюулгүй байдлын ажилнууд ресторануудаар явж, ариун цэврийг шалгах гэх мэтээр явдаг байжээ. Гэвч энэ аргууд үр дүн тун муутай байлаа. Ингэж явсан явалтын ердөө л 6-7% нь зөрчил илрүүлдэг байжээ.
Харин туршилтын төслийн үед болон дараа хотын агаарын чанарыг бодит хугацаанд нь харуулах өгөгдлийг цуглуулсан өгөгдлийн шинэ суурьтай (платформа) болсон байна. Тодруулбал улсын мониторингийн суурин станцыг хөдөлгөөнт мониторингийн хэрэгсэлтэй холбож өгчээ. “Хөдөлгөөнт мониторингийн хэрэгсэл” гэдэг нь маш амархан. Ердөө л хотын 50 таксинд агаарын чанар хэмжигч тавьсан байна. Эдгээр 50 такси өдөрт 5000 илүү км явж хотын дурын цэгт тасралтгүй ажиглалт хийдэг болжээ. Одоо агаарын чанарыг секунд тутам хэмжиж, бүх мэдээллээ хотын том мэдээллийн санд бодит хугацаагаар үзүүлэх болжээ.
Том өгөгдлийн платформод автоматаар цуглуулсан мэдээллийн үндсэн дээр хотыг бохирдуулж байгаа голомтуудыг нарийвлан, нэг бүрчлэн олох бөгөөд энэ мэдээллээ хууль сахиулах байгууллагууудад жирийн мэдээлэл болгон хүргүүлдэг. Харин хууль сахиулах байгууллагууд тэдгээр “заваан газрууд” руу очиж, хаахыг нь хааж, шийтгэхийг нь шийтгэж, монгол хэлээр бол “цусы нь хольдог” аж.
Энэ төслийн үр дүн гайхамшигтай. Шинэ платформ ажилуулж эхэлснээс хойш 3 сарын дараа хууль сахиулах байгууллагынхан “заваан газруудыг” илрүүлэх хэмжээ 70% нэмэгджээ. Энэ нь биечлэн явж шалгадаг хуучин аргаас даруй 10 дахин их зөрчил илрүүлсэн хэрэг юм. Агаарын чанарын зааварлагч сар тутам 400 илүү “заваан газрыг” илрүүлж арга хэмжээ авч чаддаг болжээ. Ингэж илрүүлэх хэмжээ том өгөгдлийн платформыг зүгшрүүлэх явцад улам ихсэж бараг 100% хүрэх аж.
Энэ бүхэн нь агаарын чанарын бүхнийг хамарсан мониторингийн систем амьдрах чадвартай, өндөр үр дүнтэй гэдгийг хөдөлбөргүй нотолж байна. Иймээс бүхнийг хамарсан мониторингийн системийг Хятадын бусад хотуудад нэврүүлж байна.
Хятадын энэ гайхамшигт туршлагыг Монголоос бусад олон орон авч амьдралдаа хэрэглэж байна. Учир нь одоогийн байдлаар дэлхийн хүн амын 90% гаруй нь чанар муутай агаараар амьсгалж, жил болгон 4,2 сая хүн агаарын бохирдлоос болж нас бардаг учраас Хятадын энэ туршлага хосгүй юм.
Дүгнэлт:
Нэг. Одоо худал чалчиж, хоосон мэдэмхийрэхээ больж, удаан жилээр тооцсон, шинжлэх ухааны үндэстэй Үндэсний хөтөлбөртэй болмоор байна. Утаа, агаарын бохирдлыг нэг хоёр жилийн дотор арилгана гэсэн аливаа оролдлого бол мөнгө идэх гэсэн заль мэх, луйвар мөн.
Хоёр. Хятадын туршлагыг шууд авч хэрэглэх хэрэгтэй байна. Чингэхдээ Бээжин, Шанхай явж туршлага судална гэж мөнгө үрэх шуналаа дарж, хажуудаа байгаа Хөх хот, Ордос мэт жижиг хотын туршлагыг авсан нь өлзийтэй.
Гурав. Өмнөх жилүүдэд агаарын бохирлоос асар их мөнгө цусалсан новшнуудыг шийтгэж асуудал Үндэсний хөтөлбөрт бүхэл бүтэн бүлэг болж орох ёстой.
Дөрөв. Хэрэв Монголын төр засаг ойрын үед буюу 2-3 сарын дотор “Агаарын бохирдолтой тэмцэх Үндэсний Хөтөлбөр” боловсруулж чадахгүй бол энэ төр засгийг шууд огцруулах хэрэгтэй.
Тав. Хөтөлбөр гаргаад мартчихдаг тэнэг зангаа татаж, зарим ажлыг шууд одоо эхлэх хэрэгтэй. Хэрэв энэ ажлыг энэ өвөл эхэлж чадахгүй бол төр засгийг өчиггүй огцруулах нь зүйтэй.
Зургаа. 30 гаруй жил утаа, түгжрэл, цахилгааны асуудлыг шийдэж чадахгүй төр засаг гэж байгаад үхснээ хийнэ…
Агаарын бохирдолтой тэмцэхийн тулд нэг ажлыг биш, хэд хэдэн том ажлыг зэрэг зэрэг хослуулан олон жилээр тооцоолон хэрэглэж баймаажин үр дүнд хүрч болдгийг олон улсын туршлага нотолж байна.
Харин утаатай тэмцэнэ гэж зуух тараадаг тэнэг лаларын төр засаг энэ дэлхийд Монголоос өөр газар байхгүй бөлгөө…
Судлаач Х.Д.Ганхуяг.
Эх сурвалж: https://gankhuyag.com/
Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад бүтээлүүдийг түүний албан ёсны блог https://gankhuyag.com/-ээс уншина уу
Сэтгэгдэл46
Санал нэг байна. Баярлалаа
Ганхуяг мал хятадын том жижиг янз бүрийн хотуудаар явж үзчээд олон юм хуцаач. Аж үйлдвэрийн хотуудыг нь үз дээ
Хятадад үйлдвэрлэсэн нууц химийн бодис орсон шахмал түлшээр монголчуудыг хордуулж утах туршилтын нууц даалгавартай МАН-ын бүдүүн данжаадууд юун тэр утаа арилгах хятадын туршлагыг авах барих .Юу яриад байна аа..МАН-ынхан хүүхдүүдээ гадаадад өвөлжүүлэхээр явуулаад өвчин хийсч ирдэгүй юм аа гэсэн тайлбар өгчихөөд гадаад руу эмчлүүлэх нэртэй зугатацгааж байгаа нь нэг юм хэлэхгүй байна уу өмхий хар малнууд аа..
Аймгийн төвүүд хот шиг их утаатай байна.
Зарцуулж буй гэсэн нэрийн дор идэж ууж байгаа мөнгөөрөө Оросоос цахилгаан авч халаалтаа шийд тэгвэл 70 хувь буурна, одоо хүртэл Үндэсний хөтөлбөр хийгээгүй ЗГ г одоо огцруулж дараагийн ЗГ г байгуул, ер нь МАН г зайлуул
Шаа,,,чи,,,
мааш зов хэрэгтэй мэдээлэл тавьжээ. хотын мээриин сул цалин авч ширээнии ард цэцэрхэгчид ацс барихаас нааш утааг арилгах боломжгуй гээд одоохон ураанаафранцаар ухуулж ацс оруулаад ирэх гэхээр улны иргэд эсэргууцээд гэх маягтай хуцаад салахаа больсон
Хятад ухаантай хүмүүс төрд очоо биз дээ
Хэрэгжүүлэх боломжтой ш дээ зөв саналууд байна дэмжиж байна
женко хулгайчийн угаадас долоодог зөнөг хөгшин нохой ганхуяг худлаа мэдэмхийрээд л
Нил утаа бна лэ ш дэ.том хотууд нь
Манайхан зөвхөн утаа л яриад байгаа болохоос орчны бохирдол замаа алдсан. Тэр нь ус, хоол хүнс, бохир гараар дамжаад аймшиг цаашаа. Нүдэнд харагдаж, үнэртээд байгаа учраас л утаа алгах болгох гэж яриад байна. Тийм ээ, асуудлыг цогцоор нь шийдэхгүйгээр бүтэхгүй. 1200 айлын газар чөлөөлж 12000 айлыг орон сууцанд оруулаад явахад зөрөөд 15000 хүн хотод нэмэгдэж байна. Тэгэхээр агаар, орчны бохирдлогыг харьцангуй бонино хугацаанд шийдье гэвэл эдийн засгийн болон захиргааны арга хэмжээг зөв авч хэрэгүүлэх хэрэгтэй. 220 мянган гал түлдэг айлуудыг дахин төлөвлөлтөд оруулж инженерийн дэд бүтэц бүхий амины орон сууцтай болгож байж л бид асуудлыг шийднэ. Үүний тулд 1-т Налайх, Хүй 7 худагийн цаад талд гэр хорооллыг дахин төлөвлөлтөөр нүүлгэн шилжүүлэх зам, усан болон цахилгаан хангамж, дэд бүтэц, сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэргийг барьсны дараа нүүлгэн шилжүүлэлтийг зэрэг эхлүүлэх хэрэгтэй. Хамгийн гол нь хурдны замаар хоттой холбосон байх хэрэгтэй. Гэхдээ хотоос гарч байгаа айлуудтай гэрээ
байгуулж чөлөөлсөн газар дээр нь амины орон сууцны төлөвлөлт хийгдсэний дараа газар авах эсвэл нөхөх төлбөр авах эсэхийг нь шийдвэрлэх хэрэгтэй. Ингэж чадвал ганц агаар, орчны бохирдол биш олон асуудлыг цогцоор нь үр дүнтэй шийднэ дээ. Мэдээж мөнгө орно. Гэхдээ төр оруулсан мөнгө нь ард иргэддээ хөрөнгө болох юм. Хөрөнгөтэй хүн хариуцлагатай болдог доо
Гэр хороооллын гудамж болгонд утааны цагдаа гэдэг шинэ орон тоо бий болгож өдөр болгон ажиллуулах хэрэгтэй ! Тэр цагдаа айлууудын янданг хараад гэрт нь шууд орох торгох хаах эрхтэй бөгөөд цалинг нь утаатай тэмцэх хөтөлбөрөөс өгөх хэрэгтэй ! Дугуй түүхий нүүрс болон бусад юм түлээд хар болон өтгөн утаа гаргаад байгаа нөхдүүд энэ цагдаад дороо баригдана ! Энэ чинь энэ Ганаа судлаачийн хэлээд байгаа хятад арга шүү дэ ! Хүүк өөрөө утаатай тэмцэхийн тулд айл бүрт хүрч ажил гэсэн ! Энэ цагдаа бас ямар зуухтай байгааг нь бас шалгачихна ! Ингэхэд Ганаа баагий маань Сү туучийг балбахаа яагаад больчих ва зоос авчихсан юмуу
утаатай тэмцэх цагдаагийн морин албыг ббаыгуулах соён гэгээрүүлэх ажлыг дорвитой хэрэгжүүлэх иргэдийн ухамсарт ягштал мөрдүүлэх зүйтэй иргэний үр дүнд утаанаас хором ч байтугай салах байх аа
Манайд бол утаа ойлгомжтой олж тогтоогоод байх шаардлагагүй. Нөхөн төлбөр олгоод хотоос 100 км гал түлж амьдрах дэд бүтэц бий болгох хэрэгтэй. Зам тавих цахилгааны эх үүсвэртэй болгох зэрэг. 10 жилийн дараа хавдрын эмнэлэгтэй болно гэж сүржигнэхийн зэрэгцээ тэр бэлэн эмнэлгийг нь түргэн ашиглах хэрэгтэй. 10 жилд 50000 хүнээ зөвхөн хавдраар алдах юм байна. Бид утааг өөрсдөө нэг хэсэг нь бий болгож байна. Цахилгаан ашиглалтын хулгай 100 мв бараг байх. Энэ түшмэлүүд нийтлэл бичсэн асуудал тависан хүний зөвлөмжийг ажилдаа ашиглах нь зөв.
Тэхдээ аймгийн төвүүдэд хүн угаартаж үхэхгүй байгаа.Шахмал түлш түлж эхэлвэл үхэж эхлэнэ.
Дайны үеийн кинон дээр гардаг даа. Тагнуулын мэдээ сонсдог машин. Тиймэрхүү агаарын чанар хянадаг машинууд 24 цагаар хотоор явуулаад их өгөгдөл цугалуулаад эзэн холбогчдыг олж илрүүлээд цусыг нь холих санаа юм уу даа. Зүгээр л хотод оршин амьдрах эрхийг нь хасчимаар ч юм уу. Тог болон газаар хамаг өрхөө хангах хэрэгтэй ч юм шиг. Энэ 30 жилд бидний сонгосон дарга нар үнэхээр сэтгэл гаргаагүй дээ. Ашиг л харсан. Засрана гэж итгэхэд бэрх.
Улс төр, эдийн засгийн шийдэл ярьж байхад кино ярьдаг лаларын тэнэг новш чи зайл... Судлаач Х.Д.Ганхуяг.
Гях,,,гяхх,,,гяхх,,,зөв,,,,судлаач Х.Д. Ганхуяг,,,маш зөв хариу өглөө,,,,бас л шулуухан зантай,,,хүн байнаа,,,
монголчуудын хамгийн том алдаа бол бие биендээ шаардлага тавьж чаддаггүйд оршино. Төрийн байгууллага нь иргэддээ шаардлага тавьж чаддаггүй, айдаг.
ЭНЭ НИЙТЛЭЛ ШҮҮ ЮМАНД АВЧИХААР САНАА АЛГА БАЙНА Ш ДЭЭ. ДАНДАА ЗАХИРГААНЫ МАЯГИЙН ДАРАНГУЙЛАГЧ ЗАСАГЛАЛЫГ САЙРХСАН Л БАЙНА. ЯГ ГАРГАЛГАА ШИЙДЭЛ, ЯМАР ТҮЛШ ХЭРЭГЛЭСЭН ЭСЭХ, ЯДАЖ Л ДЭМЖЛЭГ УРАМШУУЛАЛ ЗЭРЭГ ЮУ Ч АЛГА. ЗҮГЭЭР Л ЦАГ ҮЕИЙН СЭДВЭЭР БААХАН ЦЭЦЭРХСЭН БАЙНА.
Тэгвэл чи өөрөө тал хуудас юм бичээд үзүүлчих л дээ. Чи хэдэн мөр коммент бичихээс илүү гарч чадахгүй ш дээ... Судлаач Х.Д.Ганхуяг.
ямар ч шинэ санаа алга гэдэг нь үнэн2
Улаанбаатарт агаарын бохирдлыг хянах цэгүүд бий. Нэг их туршлага судлах энэ тэр хэрэггүй. Өнөө маргааш шийдэх олон арга байна. Гэр, байшинд дулаалга хийж болно. Пийшингийн оронд дулаалгын материал өгөх, эсвэл хямдруулж өгөх, бүсчилж яндангүй бүсэд цахилгаан, газан халаалттай болгох гэх мэт. Яндангүй бүс орон сууцнаас 5 км байх. 2р бүсэд нүүрс түлэхийг хориглох, бас 10км. 3р бүсэд юу ч хориглохгүй. Гэхдээ хөгшчүүд, нялх хүүхэдтэй бол газар, мөнгө өгөөд түр ч болтугай суурьшуулах.
улаанбаатарлуу жаран нэгдүгээр гармаас нааш бүх утаа орж ирдэг дөрвөн уулын дунд тунадаг туулын ус мөснөөсөө үлээгээд буцаагаад тунаадаг
ЗӨНӨСӨН АРХИЧИН ХУДЛАА БҮЛТЭРЧЭЭ
ЗӨНӨСӨН АРХИЧИН ХУДЛАА БҮЛТЭРЧЭЭ
НЭГД 35 -жилд 35тербумын зээл идээд улаанбаатраас увс ход хүртэл улаанбаатраас дорнот чойбалсан хүртэл төмөр зам байхгүйгээс хотоос тарж амьдрах аргагүй болсон ХОЁРДУГААРТ дэлхийн бүх орон шиг гэрийг сибирийн дүнзээр барьж дулаан алдахгүй дотроо жорлонтой орсын буриад хятадын монгол шиг байшингууд бариулсангүй ?рэн оноос хойш орсод сибирийн мод үнэгүй байлаа одоо ч сибирийн хойт талаар үнэгүй Хүн айл бүр-байшинд гэсэн хөтөлбөр гаргаагүй ГУРАВ улаанбаатрыг устай туул сэлэнгээ дагасан төмөр замаа дагасан дархан сүхбаатар хүртэл аль нэг газар нүүлгэх байсан ДӨРӨВ хотын хойт талд хятадын эмээлтээс нааш гэрийн хороолол барих ёсгүй орон сууцны хороолол барих байсан хойноос маш утаа тоос хотын төв рүү нүүж ирж байна гэр хорооллыг хонхор налайхаас цааш төмөр зам дагуу нүүлгэж гаргах байсан төмөр зам гээд байгаа нь машин барьдаггүй хөгшин залуу хүүхэд эмэгтэйчүүд хөгжлийн бэрхшээлтэйг хэлнэ байшинд нүүрс өдөрт 1 2
Хятад химийн бодис орсон шахмал түлшээр монголчуудыг хордуулж утах туршилтын нууц даалгавартай МАН-ын бүдүүн данжаадууд юун тэр утаа арилгах хятадын туршлагыг авах барих .Юу яриад байна аа..
америкийн хотуудад төвд нь хэдэн өндөр байшин байдаг мээнхээтэн гэдэг хөхөн шиг арал дээр өндөр байшин байдаг арлаас гадагш гараад л үргэлжилсэн модон байшин бетон туйпуун байшин бараг байхгүй америка гэнт сибир шиг хүйтрэхэд сөнөх байх орос шиг цутгамал туйпуу ховор доо торнад болоход л нимгэн модон фанеран байшин зомгол болоод шидэрс болдог сибирийн дүнз тэгэхгүй эрүүл агаартай шүү МОНГОЛ ГЭР зунд халуун өвөлд хүйтэн байнга маллагаатай галлагаатай хувиараа байшинтай болох улсаас дэмжих орсын чөлөөт худалдааны гэрээ хэлцэлд орох хавдар өвчнөөс ангижрах үндэсний хөтөлбөр засаг төр гаргаж өгөөчээ
дарга нар утаа,түгжрэл 2-оос мөнгө унагадаг болохоороо шийдье гэж огт боддоггүй юм шиг санагддаг түгжрэлийг арилгая гэвэл нийтийн тээврээ нэмээд дарга нар бусад хүмүүсийн хөлөглөдөг жижиг машинуудаа маш өндөр төлбөртэй болгоход эцэлэнэ дээ ,хүн эмнэлгийн тусламж,гал түймэр бусад нэн чухал үйлчилгээний тэрэг хуучнаараа чөлөөтэй байна
Ганхуяг маш олон зөв зүйл бичдэг ,түүнийг үзэн ядагчид бол цаанаа эзэдтэй зарц барлагууд ,энхбаярыг хамгаалагчид байх даа
СудлаачХ.Д.Ганхуягт маш их баярлалаа гэхдээ монголчууд уламжлалт бүдүүлэг зан чанартай тул авч хээгжүүлэх бодоод ирэхээр маанагтаад удах биз
хүчээр дөрвөн одтойд байрлах авч халаалт байхгүй хүйтэн. ер нь тог хэмнэж халаахаа больсон. ковидоор хүйтэн сууснаас ко улам тарав гэв.
Судлаач Ганаад машид их баярлаж байна. Хамгийн гол нь Улсынхаа төлөө үнэн үг хэлдэг хүн юм шүү. Даанч манай Засагт байгаа тэнэгүүд хэрэг алга даа.
УБ хотод гэр хорооллын янданг газ, цахилгаанаар солих, янданг хориглох, 8 аас дээш жил болсон автомашиныг хотод хориглох хэрэгтэй. тэгвэл утаагүй болно. УБ хотод утааг бууруулах гэхээр янзан бүрийн эсэргүүцэл тулгардаг гэнэ. Шууд нийтийн эрх ашгийн төлөө хатуу хууль үйлчлэх цаг болсон. Гэр хорооллыг шалгах хэрэгтэй. гал түлж байгаа айл болгоныг торгох, торгууль төлөхгүй гэвэл хотын бүсээс хөөж гаргах нь зөв.
Бэлэн төлөвлөгөө, хөтөлбөр байсан 2021 онд л алга болчихсон байх, өдийн 80 хувь бууруулчихсан байх тийм төлөвлөлт байсан, хятад мэргэжилтэн ирж зөвлөлдөж хийж байлаа даа
Баас Баттулга дахин гарч ирж чадвал шээс Ган хуягт горшоок буюу ямар нэг ажил өгч магадгүй дээ, бусад нь ч энэ хуцмалыг тоохгүй юм шив дээ !
Үзэл санаагаараа өрсөлдөх тэмцэлдэх үй түмэн арга байхад хамгийн адгийн, хамгийн тэнэг, хамгийн жигшүүртэй аргыг нь сонгоно гэдэг бол тэнэг лаларын шинж. Тэнэгээрээ гайхуулах утгагүй... Судлаач Х.Д.Ганхуяг.
Та л харин Т1-ээрээ их гайхуулж бгаа бх шүү
Зөв, зүйтэй байна.
Их зөв гэж бодож байна ийм цогц арга хэмжэа хэрэгтэй.Энэ санаа бодол судалгаагаа төр засагт хүргэх хэрэгтэй.
Огцор огцор
hugin idej tsaddaggyi luivarchid ene hyni hemjeeni olj medej chadahgyi yaj ner davshij end suuj bgaan be erunhiilugch estoi ineedtei hyn yumaa 4 jil ideed zailahgyi 6 n jil bolgoson bgaa bas uursduu ene uvduj bgaa hymyysin mungig luivardsan yhej bsan amitad nyfel ni nydeer ni garah boltugai
Та бол судлаач юмыг том зургаар үнэн бодитоор олж харж бичдэг байх ёстой . Хэрэндээ л таниулж мэдрүүлж байгаа хүн. Уучилаарай бяцхан шүүмж бичий . Авах хүнд тус болгох болтугай . Та Монголчууд утааны асуудлаар нийтдээ 20 шахам жил хэрэлдэж, одоо 4 дэх удаагийн том хэрүүлээ хийж байна , гэж бичиж ... үгүй шүү монголчууд хэрэлдэхгүй, харин ард түмэн болсон монголчууд хэлж ярьж бичиж үнэлж дүгнэн байгаа ,, харин муур багш болсон эрхтэн дархан шийдвэр гаргагчид энэ бүхнийг мөнгө гэж харж хумсалж яаж үүнээс ашиг хонжоо олж болох вэ л гэж ард түмнийг элдвээр хуурч төөрөгдүүлж ичих нүүрээ элгэндээ нааж яваа ... ХАМГИЙН ГОЛ НЬ БУРУУД ХАРИУЦЛАГА ТООЦОХГҮЙ 30 - Н ЖИЛ ЯВСАНЫ Л ГАЙ БУЗАР ГАЗАР САЙГҮЙ УНДАРЧ УДАХГҮЙ ЖИНХЭНЭ ЦУНАМИ БОЛОХООР ИРЖ ЯВАА ЮМ ШҮҮ