
НЬЮ-ЙОРК, 2025 оны наймдугаар сарын 1 /Reuters/. Украины дайныг наймдугаар сарын 8 гэхэд дуусгах гэрээ байгуулах хүсэлтэй байгаагаа Ерөнхийлөгч Доналд Трамп тодорхой илэрхийлснийг АНУ-ын тал НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд пүрэв гарагт уламжилжээ.
“Орос, Украин хоёр гал зогсоож, тогтвортой энх тайвныг тогтоох хэлэлцээ хийх ёстой. Гэрээ байгуулах цаг нь болсон. Үүнийг наймдугаар сарын 8-ны дотор хийх ёстойг Ерөнхийлөгч Трамп тодорхой хэлсэн. АНУ энх тайвныг баталгаажуулахын тулд нэмэлт арга хэмжээ авахад бэлэн байна” гэж АНУ-ын дипломатч Жон Келли Аюулгүйн Зөвлөлийн хуралдаанд оролцохдоо хэлсэн байна.
Хэрэв Оросын тал Украины дайныг зогсоох тал дээр ахиц гаргахгүй бол АНУ 10 хоногийн дараа ОХУ-д татвар ногдуулж, бусад арга хэмжээг авч эхэлнэ гэж Д.Трамп мягмар гарагт мэдэгдсэн юм. Киев, Москвагийн төлөөлөгчид энэ онд Истанбул хотноо гурван удаагийн хэлэлцээ хийж, олзны цэргүүд болон цогцсуудыг солилцсон боловч гурван жил гаруйн турш үргэлжилж буй мөргөлдөөнийг намжаах тал дээр дорвитой үр дүнд хүрээгүй юм.
“Бид Истанбул дахь хэлэлцээг үргэлжлүүлэх бодолтой байна” гэж ОХУ-аас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгчийн орлогч Дмитрий Полянский хэлжээ. Гэхдээ тэрбээр үргэлжлүүлэн “Истанбулд уулзалт хийсэн боловч баруунд дайныг дэмжигч нам үгүй болоогүй... Дипломат ажиллагаа бол Оросыг шүүмжлэх, шахалт үзүүлэх арга гэж үзэж буй хүмүүсийн дуу хоолойг бид сонссоор байна” хэмээн нэмж хэллээ.
Украинаас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгчийн орлогч Христина Гайовишина хэлэхдээ “Бид НҮБ-ын Дүрмийн зарчмууд дээр тулгуурласан иж бүрэн, шударга, урт удаан үргэлжлэх энх тайвныг эрэлхийлж байна. Бид давтан хэлье - нэн даруй, нөхцөл болзолгүйгээр гал зогсоох нь чухал байна. Энэ нь Украины эсрэг Оросын түрэмгийллийг зогсоох эхний алхам юм” гэлээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл8
shaardaad bsan odoo urialaad shaasan uu
Орон гаран шар толгойт тэгж байгаад В2 оо Москва руу нисгэж мэднэ шүү
Украинд нацист төр байгаа болон орос орныг устгах санаархлаасаа баруун татгалзаагүй нөхцөлд,дайны гал зогсох боломж муу, Оросын талын саналыг хүлээн авсан нөхцөлд л энэ асуудал шийдэгдэх баах,
yur ni bol untaj baigaa baavgaig baruun uursduu ehelj uduugui bol iim yum bolohgui baih baiilaaa. uuduu haysan chuluu uuriin tolgoi deer gej en deee...
Путлер пдду зөвшөөрөхгүй
Монгол улс дайныг зогсоох, хоёр талыг дайсагналцалд төгсгөл хэрэгтэй хараад зүгээр суух уу? Ухнаагийн Хүрэлсүх гэж хүний гадаад айлчлал ихдээд байдаг. Гэтэл ийм чухал нэгч ярианд оролцохгүй Монгол улсыг үлдээж байдаг. Монгол улсын гадаад харилцаа үнэхээр сул бас буруу байна.ХҮРЭЛСҮХЭЭта огцор. Монголийн төр гадаад улс талдаа ямарч нэр хүндгүй боллоо.
Шаардаж байснаа одоо уриалаад доошоо ороод эхэлсэн үү ! Путин Зёлинский хоёр хоёулаа зөвшөөрөхгүй !
Монгол улс дайныг зогсоох, хоёр талыг дайсагналцалд төгсгөл хэрэгтэй хараад зүгээр суух уу? Ухнаагийн Хүрэлсүх гэж хүний гадаад айлчлал ихдээд байдаг. Гэтэл ийм чухал нэгч ярианд оролцохгүй Монгол улсыг үлдээж байдаг. Монгол улсын гадаад хахилцаа үнэхээр сул бас буруу байна. ХҮРЭЛСҮХЭЭ та огцор. Монголйн төр гадаад улс талдаа ямарч нэр хүндгүй боллоо.