
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны төсвийн төслийг боловсруулахад олон нийтийн оролцоог хангаж ажиллахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болгосон. Энэ дагуу төсвийн төслийг боловсруулах үйл явцад иргэдийг оролцуулж, ил тод, нээлттэй төсвийн шинэчлэлийг эхлүүлж байна.
Олон нийтээс санал авах үйл ажиллагаа 2025 оны наймдугаар сарын 1-нээс буюу өнөөдрөөс орон даяар эхэллээ. Саналыг 11-11 төв, E-Mongolia апп болон яамдын цахим хуудсаар авна. Мөн олон нийтийн хэлэлцүүлгийг танхимаар энэ сарын 4-14-нд салбар бүрээр зохион байгуулна. Нийт 12 хэлэлцүүлэг болно. Хуваарийг нийтлэв.
Хэлэлцүүлэгт оролцох бол цахимаар болон биечлэн бүртгүүлнэ. Ирэх оны төсвийн төслийг боловсруулах үйл явцын хоёр дахь үе шат ийнхүү эхэлж байна. Эдийн засгийн үр ашигтай, зардал бууруулах саналыг нэгтгэн эрэмбэлж, 2026 оны төсвийн төсөлд тусгах юм.
Сэтгэгдэл1
шаал худлаа шоу шд. Зандан их хурлын дарга байхдаа бас хуулийн төслүүдэд олон нийтийн санал асуулга авч тусгуулна гээл бас бөөн төсөв мөнгө зараад л байсан. тэгээд тэр линк рүү нь асар олон хүн орж саналаа өгсөн. Гэвч юуг нь ч тусгаагүй шаассс. Одоо засагт ирэнгүүтээ бас тэр балай аргаа амжилттай болсон гэж итгээд хэрэгжүүлэх гээд бгаам бхдаа. Оюун-Эрдэнийн эхлүүлсэн ажлуудыг үргэлжлүүл л дээ, тэр баялгийн сандаа Ухаа худаг, стратегийн ордуудыг авах ажлыг яаралтай эхлүүлээдэх дээ. тэгвэл чамайг Хүүкийн заавраар ЭмСиЭс-ийг хамгаалж утсан хүүхэлдэй болж ажиллаагүй юм бна гэж итгэе. Аа бас тэр Хөрөнгө хураах хуулийн талаар чи ам огт нээхгүймаа муу гөлөг