
Жил бүрийн Наадам бол монголчуудын үндэсний бахархал, өв соёлын илэрхийлэл бөгөөд бидний түүх, уламжлалыг дэлхийд сурталчлах онцгой боломж юм. Гэсэн хэдий ч Наадмын нээлтийн үйл ажиллагаа жилээс жилд ижил төстэй өнгө аяс, хэт урт хөтөлбөртэй болж, үзэгчдийн сонирхлыг хангалттай татахаа больсон гэх шүүмжлэл нийгэмд газар авсаар байна.
Тиймээс энэ уламжлалт баярын нээлтийг олон улсын түвшинд хүргэх зорилгоор гадаадын мэргэжлийн найруулагчаар хийлгэж үзэх цаг нь болсон юм биш үү?
Дэлхийд Монголыг хэрхэн харуулах вэ?
Гадаадын туршлагатай найруулагчид Олимпын наадмын нээлт, томоохон соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж байсан арвин туршлагатай. Тэд олон орны соёлыг хүндэтгэх, орчин үеийн техник технологийг ашиглах, богино хугацаанд өндөр сэтгэгдэл төрүүлэх чадвартай. Хэрвээ бид Монголын түүх, өв соёлыг тэдний мэдрэмж, уран сэтгэмжээр харуулж чадвал Наадмын нээлт дэлхийн хэвлэлүүдийн анхаарлыг татах, жуулчдын сонирхлыг өдөөх гайхалтай хөтөлбөр болж чадна.
Үндэсний агуулгыг орчин үеийн хэлээр
Наадмын нээлт бол зөвхөн дотоодын шоу биш, харин улс орноо гадаад ертөнцөд таниулах цонх юм. Бидэнд үндэсний өв соёл, домог түүх, бахархалтай туульсын агуулга бий. Харин эдгээрийг илүү өнгө төрхтэй, орчин үеийн хэлээр дэлхийд ойлгомжтойгоор хүргэх уран бүтээлчийн хараа, найруулга л дутуу байна. Энэ орон зайг гадаадын найруулагч нөхөж чадна.
Хамтын бүтээл бол хамгийн хүчтэй
Мэдээж хэрэг гадаад найруулагч Монголын уламжлал, түүхийн нарийн нюансыг төгс ойлгохгүй байж мэднэ. Гэвч тэрээр Монгол уран бүтээлчидтэй хамтран ажиллавал илүү шинэлэг, дэлхийд ойлгогдох, сонирхол татсан бүтээл төрнө. Энэ бол соёлын хамтын ажиллагааны сайн жишээ болохын зэрэгцээ залуу уран бүтээлчдэд ч олон улсын тавцанд гарч ажиллах боломж нээгдэх юм.
Эцэст нь наадмын нээлтийг гадаадын найруулагчаар хийлгэх санаа бол үндэсний өв соёлоо гадаадын хүний гарт өгч байна гэсэн үг биш. Харин ч бидний түүх, бахархлыг дэлхийд илүү өргөн хүрээтэй таниулах стратегийн алхам. Хэрвээ бид өөрсдийгөө олон улсад үнэлүүлэхийг хүсэж байвал өнөөдрийн хэв маягаас арай өөрөөр сэтгэж, зоригтой алхам хийх хэрэгтэй. Тиймээс ганц удаа ч болов Наадмын нээлтийг олон улсын түвшний мэргэжлийн багтай хамтран хийлгээд үзье.
Д.Пунсалдулам
Сэтгэгдэл18
Mash zuv!
Дэлхий үзэх гээд бгаамуу өөрсдөө үзэхиймуу? Ямар олимп бишдээ. Хэдэн жуулчинг эс тооцвол чи бид хоёроос өөр хэн ч тоож үзэхгүй. Тэр дэлхий чинь ямар хамаа бна. Дургүй бол солонгос драмаа үзээд хямраад сууж бай!!!
Маш буруу. Та нар тэгээд үзээрэй. Тэдний найруулсан хөтөлбөрөөс алуурчин Чингис, урвагч Богд хаан, эсэргүү Сүхбаатар жанжин гэсэн далд мессежийг нүдээрээ авах аюул бий.
Олон юм гуцалгүй хэдэн хүүхэд залуучуудад хариуцуулчих.
Mash zuv!
Маш буруу. Та нар тэгээд үзээрэй. Тэдний найруулсан хөтөлбөрөөс алуурчин Чингис, урвагч Богд хаан, эсэргүү Сүхбаатар жанжин гэсэн далд мессежийг нүдээрээ авах аюул бий.
Demjij bn.
Маш буруу. Та нар тэгээд үзээрэй. Тэдний найруулсан хөтөлбөрөөс алуурчин Чингис, урвагч Богд хаан, эсэргүү Сүхбаатар жанжин гэсэн далд мессежийг нүдээрээ авах аюул бий.
Ичиж амьдар
Зарим Олимпийн нээлтүүд бол хүүхэд нохойн тоглоом шиг хулхи хуурамч хог новш байдгийг бид нар зөндөө харсан.
Наадмын нээлтийг хятад монгол компанийн эзэдүүд бас хэдэн жуулчид л үздэг. Жирийн монголчууд орох эрхгүй. Учир нь цөөхөн хүний суудалтай тул билет нь зөвхөн хятад монгол компаний захирлууд л үздэг. Ер нь наадмын нээлтийг үзэж байхад монгол царайтай хүмүүс цөөнх нь байдаг юм билээ. Төв цэнгэлдэхийн наадам жил бүр монголчуудаас улам л холдсоор байгаа. Жирийн монголчуудад түй ч хамаагүй эд болсондоо. Яахав гэртээ зурагт шагайгаад л суудаг болж байна даа. Социализмын үед улаанбаатарт 150 мянган хүн амьдардаг байхад төв цэнгэлдэхийн наадмыг хүн бүр үзэж болдог байлаа. Сайхан ч цаг байж дээ
Энэ олон найруулагч нар мэргэжилдээ муу юмаадаа
Маш буруу Пунсалдулам хчтад өьөр монголчуудыг урих санаатай байна Наранбааиараас илүү монгол зан заншлаа мэдэх найруулагчид баыгаа шүү
Нөгөө монголчууд чинь наадмын нээлтээ хийж чадахгүй гадаадын хүнийг урьж хийлгүүлж байна гээд бөөн доог болно до ! Тэгэж доог болсоноос найруулагч нараараа ээлжилж хийлгүүлээд үз ! Заавал Наранбаатар Сосорбарам Данхын ах Домбо нараар хийлгүүлэхээ боль ! Яахав гадаадын хүнээс зөвлөгөө авч болох юм !
Хятадуудаар заалгаад хятадын туг барьсан гамингуудын үзүүлбэр үзэх юм биз дээ. Пунсалдулам гэгч чинь Өвөр монголчуудын наадам шиг юм хийж алхам алхмаар өвөрлөгчидтэйгээ ханьсах нэрээр хужаад уусгах санаатай тагнуул бололтой.
Далчигнасан тэнэг юмнууд л гадаад2 гэж чарлах юм
Маск продакшны Баярмагнайд нэг өгөөд үзвэл яасан юм бэ?
Нэг цаг үзээд л өнгөрөх юманд юун ч сүртэй юм бэ дээ. Ямар хөгжил цэцэглэлт, төсөл төлөвлөгөө биш. Монгол үндэстний юмыг монгол хүн л хийж чадна шдээ. Хүн болгон санаанд орсноо бурж байдаг цаг ирж дээ. Яваандаа засаг төрийг гадаадынхнаар удирдуулья гэх вий. Чи Японд, Америкт, Хятадад, Үгүй ядаж Өвөр Монголд очоод баяр наадмыг чинь би найруулаад өгье гээч.