
Энэ оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс хойш Нийслэл хотын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслийн эд анги, тээврийн хэрэгсэл хулгайлдаг 14-17 насны хоёр бүлэг этгээдүүдийг баривчиллаа.
Уг дөрвөн этгээд нь Hyundai Verna, Toyota Harrier, Toyota Mark-2, Toyota fit, Верна аксент зэрэг 6 тээврийн хэрэгсэл мөн тээврийн хэрэгслийн толь, обуд зэргийг хулгайлан, бусдын банкны картаар гүйлгээ хийсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдож, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Иймд иргэн та өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээ тээврийн хэрэгслээ хараа хяналтгүй газар орхихгүй байж харуул хамгаалалт, хяналтын камертай газарт байршуулах, дохиолол хамгаалалтын системийг автомашиндаа байршуулах, мөн сурагчдын зуны амралт эхэлсэнтэй холбогдуулан эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг зөвлөж байна.
Сэтгэгдэл2
Ирээдүйн хүргэчүүл чинь 😬
Баячуудын машиныг хулгайлвал дорхноо баригдана гээд улнынхны машиныг хулгайлдаг байж.. Монголын цагдаа нар МАН -ын баян данжаадуудын машины эд ангийг тоновол хэдхэн секундэнд олж барих байх шүү..