
Би Лондонд амьдардаг зураач хүн. Украины эсрэг өдүүлсэн Оросын түрэмгийллийг анхнаас нь эсэргүүцсэн жирийн монгол, ардчилсан үзэлтэй уран бүтээлч. Миний бичсэн бол ердөө л цөлх хар ухааны ажиглалт, зураглал. Хүлээн авах эсэх нь Таны дур. Хараал зүхэл, доромжлол, заналхийлэл, ална шулна гэснийг Таны үг хэлэх эрх чөлөө, Таны уур уцаараа гадагшлуулах суваг (эм тариатай адил) гэж би үздэг тул Та санаа зоволтгүйгээр хараалаа урсгаарай, надад хотойх юм алга. Одоо үндсэн сэдвээ үргэлжлүүлье.
Энэ лут зураг сайтад явж байхад нь олж аваад тайлбар хийх гэж хэд хоног ургуулан бодоод дор биччихлээ. “Орос ах нар” гэдэгчүүдэд л хандаж бичиж байна.
Би л лав хувьдаа Орос, Хятад хоёрыг үзэн яддаггүй. Гэхдээ тэд ямагт манай орныг бүслэн хаах “Төрийн хар хайрцагны бодлого”-оо нууцаар тохирсон гэж харддаг. Үүнд нь зэвүү хүрээд байдаг. Яагаад бид гурав дахь оронтой боломжоороо харьцаж болохгүй гэж?
Угаасаа тийм боломж байхгүй шахуу шүү дээ. Энэ хоёр л хаадаг. Оросууд эрчим хүч, бензин шатахуун гэдэг айхтар эдээр монголчууд биднийг тас баздаг. ХХ зуунд эргээд очсон мэт болдог тэр төмөр замаа хараарай. Татвараар яаж дээрэлхдэг билээ? Удоканы нүүрсээ Хятадад шахах гэж манай “Таван Толгой”-г гацаасан. Монголчууд бид 15 тэрбум доллар (15 000 000 000 US$) -оор хохироод л үлдсэн. Францтай “Uranium” хамтарч ашиглах гэхээр нөгөө “Мояа”-нуудаараа дайруулж гацаахыг оролдож байна. Гэсэн мөртөө “Мардай”-г Оросууд ашиглах боллоо гэнгүүт нөгөө “эх орончид” нь амаа хамхиж байгаа нь үнэн биз дээ? Эд нарыг хянаж харж байдаг л байх даа.Аргаа ядахдаа л ингэж бичиж сууна. Оросууд бүр улаан цайм, яг буриад, тува, халимаг нартайгаа харьцаж байгаа юм шиг бидэнд дээрэнгүй ханддаг, бүдүүлэг нь дэндсэн. Худлаа биш.
Элчин сайд нь байсан тэр Азизов гэгч юу гэж байсныг мартсан уу? Оросууд манайхныг дотор нь хагалан бутаргах үйл ажиллагаа байнга явуулж бүр өөрийн “Мояа” бүлэглэлийг турхирч байгаа шүү дээ. Оросын РЦНК (Российский Научно-Культурный Центр) үүнийг санхүүжүүлж байдаг тагнуулын ил байгууллага нь юм биш үү?
Саяхан оросын ийм нэг байгууллагыг Азербайжан улс яг дээрхи үндэслэлээр хааж байгааг дэлхий харсан. Өмнө нь Молдав, Польш зэрэг орнуудад хаасан. Орост дургүй монголчуудыг оросууд өөрсдөө “төрүүлдэг”. Бидэнд байгаа жаахан боломжийг ядаж битгий хаа л даа. Оросын Шүүх Яамны сайд Краснов гэгч уржнанхан биз дээ, энэ монголчууд гадаад гурав дахь орнудаар чөлөөтөй зорчиж даварч байна. Хоёулаа хавсарч байгаад даръя гээд Бээжинд доншуучилж хэлсэн нь илэрч байсан шүү дээ. Энэ тухай Бат-Үүл бичиж байсан санагдана. Биднийг НҮБ-ын 200 шахам улс бүгд “Тусгаар тогтносон улс мөнөөсөө мөн” гэж хүлээн зөвшөөрсөн шүү, оросууд аа! Биднийг хүндэтгэж харьцвал бид мөн тэгж л харьцана. Ийм л байна.
Оростой сайн харилцаатай байя гэж хичнээн зүтгэсэн ч Оросын ирээдүй баргар харагдаж байна. Украиныг боолоо болгох гэж дайн өдөөгөөд түүндээ бүдрээд уначихсан, эргэн тойрны хуучин зөвлөлтийн БНУ-ууд нь бүгд араар нь тавьдаг. Төв Азид “5+1” гэсэн гурваас дөрвөн ч форматаар Америк, Европ, Хятад, Турк нь Оросын оройн зайг эзлэх гэж хамаг хүчээ хаяж байна.
Хүчирхэг Европыг хий л хараан зүхээд занаад байхаас биш Оросоос ядаж нөгөө геополитик нь үнэртэхээ ч больж байна. Ийм сулхан Орос муу муудаа дээрэлхүү гэдэг шиг ганц миний Монголыг л дарамтлаж чадах юм.
Оросын тэнэглэлд жолоо цулбуур гэж алга. “Кремлийн, Путины Геббельс” хочтой В.Соловьев ингэж ярьсныг британийн сайтад элэглэн бичжээ:– Европчуудаас авах юм юу ч байхгүй. Байгалийн баялаг алга, урлагийн бүтээл гэж алга, хотуудынх нь дэд бүтэц оросынхтой харьцуулшгүй нурж унасан. Гэтэл одоо Москваг хар, дэлхийн хамгийн сайхан хот! Гэтэл Итали? Итали чинь манайх шүү дээ! Тийм учраас би италийн Комо нуурын эрэг дээр вилла худалдан авсан, Калугад биш шүү гэжээ. Үнэхээр хэлэх ч үг алга. “Орос ах нар”-т маань хөл толгой гэж байна уу, хөл нь мөрөн дээрээ гарчихсан, Европыг эзлэн авах тухай ямагтын заналхийлэл!
Оросууд Монгол эх орныг маань хааш нь ч хөдөлгөхгүй өөрийн нэг муж мэтээр захирч, хамаг сэхээтнүүдийг толгой дараалан устгасныхаа хариуд ахын дүр эсгэн шоглосоор ирсэн нь үнэн. Одоо ч шоглоход бэлэн байгаа. Чухам цаг үе нь юу юм гэхээс. Одоо харин өөрсдөө хятадуудад залгиулах замдаа орж байгаа нь бас л үнэн.
Ирээдүйгээ харах чадваргүй хараал, зүхлээс өөрийг бодож чаддаггүй, өөрсдийгөө “эх орончид” гэж нэрлэдэгүүд бол жинхэнээсээ урвагчид мөн шүү. Үнэнийг хэлсэн хүнд мулгуу хүн үргэлж өс санаж явдаг нь үнэн биз дээ?
Ингээд бод доо, эрхэм уншигч Та.
Тодын Отгонбаяр (Лондон зураач)
Сэтгэгдэл53
РЦНК нээрээ давраад байгаа шүү.
Азербажанууд Русский Дом гэдгийг хаасан, бүр орос сургуулийг ирэх жилээс хаана гэсэн
Манай төрийн өндөр албан тушаалтнууд Оросын нөлөөнд маш амархан орж, эх орныхоо эрх ашгийн эсрэг албаны эрх мэдлээ сөргүүлэн ашиглаж, улс орноо хорлон сүйтгэдэг болжээ?!! Оросын тусгай алба гадаад улсын нөлөө бүхий албан тушаалтныг мөнгөөр худалдаж авах, нээнтэгээр нь барьцаалж дарамтлах, өөрийг нь болон гэр бүл, үр хүүхдэд нь заналхийлж айлган сүрдүүлэх г.м. олон арга хэрэглэдэг!! Энэ тухай АНУ дахь КГБ-ийн тагнуул байсан Ю.Швец ярьдаг, YouTube-д бий, үзээрэй! Ийнхүү элссэн этгээд нь элдэв популист лоозонгоор халхавчлан улс орны онц чухал бүтээн байгуулалт, гадаад харилцааны асуудлыг эсэргүүцэх, гүтгэж гутаах, саармагжуулах, саатуулах, гацаах, зогсоох г.м. хорлон сүйтгэх ажиллагаа явуулдаг!!! ОХУ-ын тагнуулын ажиллагааг хөрш улс дахь РЦНК мэтийн байгууллагын халхавчин дор явуулдаг гэж Ю.Швец ярьдаг!!
Монголчууд бид наадамдаа анхаарч байхад гадны гар хөл болсон урвагч уяахуяа тролл шаахайнууд нөгөө л зохиомол дэмий балай хов живээ базсаар, ккк
Английн ерөнхий сайд асан шүүрэн толгойт Борис Жонсон - Надад Орос Украйн хэн ялах нь огтхон ч сонин биш байна, надад Орос Украйн байлдаж байх л сонин байна! Яагаад гэвэл тэд бүгд адилхан Оросууд"
Эргуу этгээд юм.
ЛОНДОН ЗУРААЧ ЧУХАМХҮҮ ҮНЭНИЙГ ХЭЛЖЭЭ. THANKS
RCNK-g haah heregtei
yg chaaj charagdaach , al ch daramtiin bid er diildeggui
цагаан баавгайг битгий бодоорой гэсиймөө
Одоо Путин үхэж л болохгүй ! Гэнэт алагдсан ч гэсэн орлон тоглогч нь хэсэг хугацаанд ч захирах хэрэгтэй байна ! Путин үхчивэл Орос задрана бутрана ! төв болон бүс нутгуудын засгийн эрхийн төлөө бүлэглэлүүдийн иргэний дайн эхлэнэ дэгдэнэ ! Тэр үёд Япон Курилын арал Сахалин хоёрыг авна ! Амёрик Камчатк Чукотк хоёрыг ! Хятад Алс Дорнод ар Монгол хоёрыг авна ! Финүүд Карeлийг ! Гёрман юмуу Польш хоёрын нэг нь Калининград мужийг авна ! Азёрбайжан Дагёстаныг ! Гүрж хоёр Осёт Абхазыг авна ! Укриан Крым Донбасс дээр нэмээд Кубаныг авна ! Англи Арктикийн том арлуудаас нь авна ! Ингэж хуваая гэж нууц тохирсон бөйна ! Путин минь үхэж л болохгүй шүү ! Тэгвэл энэ муу зураачаас эхлээд олон хүн баярлаж дэвхцэх гээд байна !!
Путин ах чинь хөгшин ямааны насгүй болсон доо?!
Аль ч улс өөрийнхөө эрх ашгийг 1 рд тавина жинхэнэ болгоомжилах улс бол Оросоос илүү Хятад Хятадын зөлөөн хүчний бодлого бол нэг мэдэхэд бүх юм чинь Хятад эзэнтэй болсон байна Оросууд яахав ил дээрэлхүү бодлого барьдаг хийж чадах юм маруухан
Оросын эсрэг хуцаад байгаа энэ зураач шиг хужаагийн шээснүүд Монголыг Хятадад худалдаж ахиухан мөнгө халааслаад барууны орнуудад хэдэн үеэрээ цатгалан амьдрах бодолтой дог оо. Социализмын үеийг санагдуулах бүх хөшөө дурсгал барилга байшинг устгах зааврыг үе үеийн төрийн удирдлагуудад шаардаж байсан талаараа ЕС асан Энхсайхан " Социализмаас капитализмд " номондоо бичсэн байдаг. Одоо РЦНК гэх түүхэн барилгыг нураах шунал нь хөдөлсөн үү ?!
ИХ ТОД ЗУРДАГ БОЛОВЧ ОТГОН СЭТГЭДЭГ ХҮН ЮМ . МӨРӨӨРӨӨ ЗУРГАА ЗУР, ЭНЭ АЖЛЫГ ХИЙДЭГ ХҮМҮҮС ТУСДАА БАЙДАГ ЮМ. ЕВРОПТ ӨӨРИЙГ ЧИНЬ ЭНЭ НЭГ МУУ ХЯТАД БАЙНА Л ГЭДЭГ БИЗ ДЭЭ....
Хол очиж хуц!!! Хөлсний троль биеэ үнлэгч ээ!!!
Монгол казакстантай хиллэх шахам оршдогийн жишээ орос, хятад хоёр хоорондоо тохиролцож монголын газар нутгийг тасдаж дээрэмдэж авсан. Нүүдэлчин болох өвөрмонгол, буриадууд хашигдчихсан. Бөөгийн онгод тэнгэр: украйн ялвал монголд ээлтэй гэж хэлсэн. Бас буриад нострадамус монголын 2016 оны зөгнөлийг монгол орос, хятадыг дагаж болохгүй. Америкийн валютийн санг дагавал аврагдана гэж зөгнөсөн. Тэгээд монгол 2016 онд америкийн валютийн санг дагаж эдийн засаг нь сэргэсэн. Евро азид зөвхөн орос ордоггүй. Франц евро азид ордог. Орос францад монголд уран олборло гэж зөвлөсөн юм шиг дүгнэгдээд байгаа. Хүрэлсүхийг 2025 онд ялалтын баярт оролцохоор оросод айлчилж байх үеээр путин хүрэлсүхэд францийн ураны талаар нууц зөвлөгөө өгсөн. Валютийн санд эдийн засгийн алуурчдын төлөөлөгч тагнуулдаж элссэн байдаг.
Оросууд монголчуудыг бөөгийн тийрэн шиг шоглож
Барууныхан монголыг орос, хятадаас тусгаарлачихаж гэх яриа өнгөц ойлголтоос үүдсэн яриа
Америкаас монголд тохирох юмнууд байна. Галт тэрэг нь монголын эрс тэс уур амьсгальд тохирно
Орос сталиний хөшөөг сэргээж ссср-ыг эргээд байгуулах санаархал ажиглагдаж байна
Оросууд монголын баялагт социализмын үед шунаж байсан. Уурхай болгоноос багахан алт гардаг. Оросууд түүгээд авч байсан. Цөөн хятадууд дээр үед эрдэнэт уулаас зэс билүү алт ухаж авч байсан ам дамжсан яриа бий
Хөвсгөлийн бүрэнхааны фосфоритийн орд руу эрдэнэтээс төмөр зам татах гэж байсан. Тэр төслийг монголын аз ивээж оросууд түр зогсоосон байтал удалгүй социализм сөнөөд тэр төсөл зогссон
нөгөө юунд хэрэглэх гэж байсын. одоо шал хэрэггүй. нуурын дор. бүүр хэрэггүй үйлдэл болох байсан байгүй юу
Социализмын үед монгол оросын хараат байлаа. Монголын ерөнхий сайдуудыг оросод айлчилахад нь хөөж байлаа
Хот төлөвлөлтийг социализмын үед ссср-т хийлгэж монголд хэрэгжүүлдэг байлаа
Улаанбаатарт социализмын үед оросууд метро барих судалгаа хийж байгаад болиод тролейбус явуулсан
Цэнгэг уст хөвсгөл нуур бохирдоно гээд эрдэнэтээс хөвсгөл рүү тавих төмөр замыг сонин дээр социализмын үед эсэргүүцэж бичиж байлаа.
Муу хүмүүс халхавчтай байдаг
Сүүлийн үед оросууд манай UBSээр дамжуулан 1. Оросын ТВ 2, Оросын ФМ шууд Монголд оруулаад дураараа цацаж байна. Гэтэл оросдоо монголын нэг ч суваг, радиог зөвшөөрдөггүй. Энэ оросын ТВ Аист, ФМ-ыг шууд хорих естой.
чой бал хоёрын бишрэн шүтэгч. шашингүй үзлийн бүтээгдэхүүн зурагчин болтой. тэр одон металыг нэг бүрчлэн зурж. залхуутайн. лозун постер үзэл суртал 💯% соцком. шал завааин. баруунд оччоод энэ хүнээс тосгон дээр үе хоёр нь яваагүй бна. гаццан гаж донтон бх.
I support you 100%. Orosiin elchingiin bair gej Olson hotiin tuvd “high rise”ondor baishin ali ulsad oor bna!!! Ter bol KGB iin bair.elchin nertei.
I support you 100%. Orosiin elchingiin bair gej Olson hotiin tuvd “high rise”ondor baishin ali ulsad oor bna!!! Ter bol KGB iin bair.elchin nertei.
I support you 100%. Orosiin elchingiin bair gej Olson hotiin tuvd “high rise”ondor baishin ali ulsad oor bna!!! Ter bol KGB iin bair.elchin nertei.
убью сука
Оросын соёлын төвийн хоол долоогч
Оросын соелын төвийг хаая!
За яахав дээ нэг хэлмэгдүүлэлт сэдэвээр л нэг хоолоо олж иддэг хүн юмуудаа!
Оспаны эзэнт улс казакстан
Монголчууд эрт дээр үеээсээ ураны талаарх мэдлэг өндөртэй байсан. Уран бол дэлхийн эрхтэн. Шинжлэх ухаан өнөө цагт мухардалд орсон
Дэлхий дээр атомын станц төгс болж хөгжих болоогүй
Багахангай дүүрэгт японы фүкүшимагийн атомын цахилгаан станцийн хаягдалыг овоолсон шороогоор халхавчилж булсан байдаг
Фесбүүк дээр монголчууд гэртээ хэвтээд л цаг нөгөцөөж бусдаас буруу хайж шүүмжилдэг. Нэг талаараа өрөвдөлтэй
Ихэнх нь худлаа худлаа ярьдаг. Хүн чанаргүй сэтгэлгүй
Хятадууд монголчуудад торго өгөсөөр байгаад залхуу болгосон. Устгах бодлого
Яагаад монголчууд муу юмандаа сайн болчихвоо. Хоосон мөрөөдөгчид. Өдрийн бодол шөнийн зүүд
Эцэг нь шийр алаг бол үр хүүхэд нь шийр алаг
Наадмын хуушуур тос ихтэй онцгүй болдог болж
Аялал жуулчлалын компаниудад мэргэжлийн бус хөтөч ажиллуулснаас болоод гадаадын жуулчидад түүхийн талаар эргэлзээ үүсэж байна. Тэр дотор чин түүхч хүмүүс байвал яах вэ
Яагаад тэр муу хулгайчууд гурвын гурван аятайхан царайтай охин гэж байгаам бэ
Цалингаа авчихаад бусдаас буруу хайхгүй ялархдаггүй мөрөөрөө хүмүүс байна
Монголд түүхэндээ яруу дэлхийн хэмжээний яруу найрагч байгаагүй. Шүлгийн түвшиний найрагчид болох чойном шиг хүмүүс байсан.
Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.