
Цагдаагийн байгууллагаас улсын хэмжээнд эрэн сурвалжилж байсан сэжигтэй этгээдийг өчигдөр буюу 07 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байр түрээслэн орогнож байхад нь баривчилж, шалгалтын ажиллагаа явуулж байна.
Дээрх этгээд нь цахим орчинд “Байр түрээслүүлнэ”, “Чингэлэг зарна” гэх мэт хуурамч зар байршуулан бусдыг залилсан байх бөгөөд урьдчилсан байдлаар 250 орчим удаагийн үйлдэл тогтоогдоод байна.
Иргэн та цахим орчинд нийтлэгдсэн, эх сурвалж тодорхойгүй зар, мэдээллүүдийн бодит эсэхийг шалгах, сэжигтэй санагдсан тохиолдолд цагдаагийн байгууллагад мэдэгдэж, энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлнэ үү.
Сэтгэгдэл1
Тэгээд зар тавиад 200 саяын орлого олсон гэж бодьё ! Мэдээж мөнгөө нуучихна хадгалчихна ! Тэгээд шоронд үсрээд л 1 жил хагасын ял авна ! 1 жил хагас Монголд хар ажил хийхэд ийм орлого олох уу ! Олохгүй ! ингээд бодохоор энэ нөхөр зөв хөдөлсөн сэтгэсэн бөйна ! яахав шоронгийн дарамтыг давбал тэр шүү дэ !