УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан Евро Азийн эдийн засгийн холбоотой байгуулах Чөлөөт худалдааны түр гэрээг эсэргүүцэн байр сууриа илэрхийлжээ.
Үндэсний үйлдвэрүүдээ нухчин дарах бодлого
-УИХ энэ сард соёрхон батлах гэнэ-
УИХ энэ сард Монгол улсын үндэсний үйлдвэрлэгчдээ нухчин дарах нэгэн олон улсын гэрээг соёрхон батлах гэж байна. Энэ бол Евро Азийн эдийн засгийн холбоотой байгуулах Чөлөөт худалдааны түр гэрээ.
Гэрээ батлагдмагц 2025 оны 1 р сарын 1 нээс ОХУ, Казакстан, Армен, Киргиз, Беларус зэрэг таван орноос 300 гаруй төрлийн хүнсний бүтээгдэхүүн татваргүй орж ирнэ гэсэн үг.
Эдгээр нэр төрөл дотор манай улсын хүнсний стратегийн бүтээгдэхүүн болох өндөг, сүү, гурилан бүтээгдэхүүн, ус мөн улаан буудайн үр, малын тэжээл ямар татваргүйгээр импортлогдох нь байна. Үр дагавар нь юу вэ. Хөл дээрээ арай ядан тэнцэж байгаа үндэсний үйлдвэрлэгч нар гаднаас татваргүй орж ирэх тэдгээр бүтээгдэхүүнд нам цохиулж дампуурна гэсэн үг. Одоогоор манай улс гурилан бүтээгдэхүүний 33, хүнсний ногоо 50, сүү, сүүн бүтээгдэхүүний 80, өндөгний 50 орчим хувь, загас, будаа, элсэн чихрээ 100 хувь, тахианы мах, ургамлын тос, бүр хүнсний давсаа хүртэл 100 хувь гаднаас импортлодог.
70 сая малтай атлаа сүүний хэрэгцээнийхээ 80 хувийг гаднаас авдаг эмгэнэлт түүх 100 хувь хэмээгдэж дэлхийн чихийг дэлдийлгэх нь байна.
1996 онд М.Энхсайханы Засгийн газар БНХАУ тай чөлөөт худалдааны гэрээ байгуулж импортын татварыг тэглэснээр Монгол улсын дотоодын үйлдвэрүүд хаалгаа барьж бид үйлдвэрлэгч биш импортлогч орон болох хөрс шороог тавьж байлаа. 1996 оны энэ хорон шийдвэрийн нөлөөгөөр Монгол улс үйлдвэрлэгч биш хэрэглэгч орон болсон. Гэхдээ Дотоодын үйлдвэрлэгч нар энэ хугацаанд чадлаараа сөрөн тэмцсээр цөөхөн ч гэсэн үндэсний үйлдвэрлэгчидтэй болж хөл дээрээ тэнцэж ядан буй. Тэд бол баатрууд билээ.
Гэтэл 2024 оны 5 р сарын 1 ний өдөр Засгийн газар 20 хувьтай байсан цементийн импортын татварыг 5 хувь, гурилын импортын татварыг тэглэснээр цементийн үйлдвэрүүдээ , тариалан эрхлэгчдээ амжилттайгаар сөхрүүлж чадсан нэгэн гашуун түүхтэй.
Харин одоо өндөг, гурил, ус , сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нараа нухчин дарах гэж байна. Ийм бодлого гаргаж байгаа Засгийн газар Монгол улсын Засгийн газар мөн гэж үү. Энэ Монголын төлөө шийдвэр мөн үү. Монгол улсынЕрөнхийлөгч У.Хүрэлсүхийн “Хүнсний хувьсгал” хөтөлбөрийг би хувьдаа талархан дэмждэг. Энэ хөтөлбөр бол улсынхаа хүнсний аюулгүй байдлыг хамгаалсан, үйлдвэрлэгч нараа дэмжсэн жинхэнэ эх оронч хөтөлбөр байлаа. Байлаа гэхийн учир нь хэрэв Монголын Засгийн газар Евро Азийн холбоотой Чөлөөт худалдааны гэрээг байгуулвал “Хүнсний хувьсгал” замхран алга болно. Ийм гэрээг Засгийн газар байгуулж Монгол улсын үндэсний эрх ашгийг хамгаалж Үндсэн хуулинд үнэнч байхаа тангарагласан УИХ соёрхон батлаж болохгүй ээ.
АНУ ын Ерөнхийлөгч Д.Трамп дотоодын зах зээлээ хамгаалах гэж БНХАУ аас орж ирж буй бараанд 10 хувь, Канад, Мексик улсын бараанд 25 хувийн татвар ногдуулахаа зарласан. Бусад улс ингэж дотоод зах зээлээ хамгаалдаг бол манай улс гадны улсын тулгасан шийдвэрийн өмнө бөөн бөөнөөрөө сөхрөн унахын учир юу вэ.
Монгол хүний, Монгол улсын эрх ашгийг хамгаалахгүй юм бол Монгол улсын Засгийн газар, Монгол улсын Их хурал гэж байхын хэрэг алга. Иймийн тулд улсынхаа үйлдвэрлэгч нарын эсрэг хийж буй энэ мэт бодлогын тероризмын эсрэг бат зогсох болно.
Говийн бүсийн 7-р тойргоос сонгогдсон УИХ -ын гишүүн Л.Мөнхбаясгалан
Сэтгэгдэл32
Зуун сая хүн амтай бол оруулж болох байх ийм цөөхөн хүн амтай авилга цэцэглэсэн орон болохгүй Мөнхбаясгалангийн зөв
М.Энхсайханы 1996 оны шийдвэрээс болж дотоодын үйлдвэрүүд нурсан юм биш, угаас зах зээлд өрсөлдөх ямар ч чадваргүй, гологдол бүтээгдэхүүн гаргадаг үйлдвэрүүдийн техник технологи нь хоцрогдсон, элэгдсэн байсан учраас л үйлдвэрүүд зогссон юм! Мэдээж, дээрээс нь буруу хувьчлал нэрвээс болсон нь үнэн! Жишээ нь, гутлын үйлдвэр эрэгтэй хүний 90 төгрөгийн хар ботинк хийдэг байсан, гэтэл тэрийг авах хүн байдаггүй байлаа! Яагаад гэвэл, жаахан чийг авахаар сунаад түүхий мантуу шиг болчихдог байсан! Харин энэ хүүхний хэлсэн бусад үг нь бодохоор зүйл шиг байна шүү!!!
Мөнхбаясгалан чи Хү Сюй Жанг гэгч нүүрсний хулгайч этгээдийн Тэрэлж дэх Бугат ресорт нэртэй эдлэн газар санхүүгийн ямар эх үүсвэрээр босов гэдгийг яваад шалгаад өгөөч.
монголд ямар үндэсний үйлдвэрлэл байгаа юм бэ нэрлээч,тараг сүүний үйлдвэр гээч нь хятадаас ирсэн хуурай сүүгээр ажилладаг,архи нь хүртэл хулхи,гурил,цемент нь монополь дураараа үнэ нэмнэ,ургуулаад өгсөн өргөст хэмхийг авахгүй үний нь навс буулгаж хөөрхий тариаланчдыг мөлжинө,ченж гэдэг монголоор бол панзчингууд хужаа нартай нийлж махны үнэ барина,6 хөлтэй тахиа,гений өөрчлөлттэй гахайн мах хужаагаас авснаас ориг махаа оросоор дамжуулж,жимсээ саримсаа киргизээс,үр тариагаа орос казахстаны аль хямдаас авахад яагаад болохгүй гэж???дотоодын үйлдвэр гээд ямар ч өрсөлдөөнгүй үнэтэй шахаасны бүтээгдэхүүнээс залхаж бна,өрсөлдөж чадахгүй бол дампуурна л биз,бид хямд чанартай бараа бүтээгдэхүүн хэрэглэх эрхтэй,тийм мундаг бүтээгдэхүүнтэй үйлдвэрүүд байгаа бол зөрүүлээд бүтээгдэхүүнээ гадагш гаргана биз дээ
Загас ургамлын тос будаа элсэн чихэр мэтийн Монголд байхгүй зүйлсээ оруулах нь зөв ! Сүү цагаан идээ төмс мэтийн зүйлээ гаднаас авбал ухамсрын шанааг тэр харицсан сайдад нь өгөх хэрэгтэй Мөнхбаясгалаан !
Ёвропоос авах хүнсний зүйл маш их. уламжлалаараа дүнсэн тамхи, морь-сарлаг, цай, даалимба гээд цувж өгнө дөө.
Хямд сайн бараа орж ирвэл сайн л бншт
Мөнхбаясгалангийн зөв
балай шахуу юм даа
Тур гэрээ гэж байна Ямар хугацаатай юм болооо Худалдаа аж уйлдвэрийн Танхим еронхийд нь дэмжээдд бас оорчлох саналаа хэлэх юм билээ ятэр зов байхаа Гэрээний сайн тал гэвэл хэрэглэгчид илуу хямд бутээгдэхуун авах болов уу Манайхаас илуу хямд байж чадахгуй бол утгагуй л дээ
"Түр гэрээ" гэж байдаггүй юм!! Гэрээ хугацаатай болон хугацаагүй гэж л байдаг!! Итгэхгүй бол Иргэний хуулийг үз!!!
30 жил болж байхад хятадаас авдаг хуурай суу хольсон суу ууж байгаа нь бодлогын алдаа юу Ундэсний уйлдвэрлэгчдийн шунал уу Лав л хэоэглэгчийн буруу биш
Хөл дээрээ босч ядаж байгаа ч гэх шиг. Тэр хэдэн үйлдвэр нь бүгд л Монгол улсад МОНОПОЛЬ үйлдвэрүүд байгаа биз дээ. Дуртай үедээ үнээ нэмж л байдаг нь үнэн шүү дээ. Юун тэднийг хамгаалах хэрэгтэй гэж???
Төрөл бүрээр нь нийт бүтээгдэхүүнийхээ 30-аас доошгүй хувийг ч юм импортлох боломжтой баймаар байгаа юм. Үнэндээ бол бид өндөр орлоготой гадаадынхнаас хамаагүй илүү үнэтэй юи идээд байгаа. Үнэн хэрэгтээ бол ченжүүдээ дийлэхгүй худалдааны хуулиа гаргаж чадахгүй байгаа шүү.
Ene avgai yugaa medehev dee.hen negen hunii zahialgaar dongosch bna
Хүнс бараа хямдрах нь ард түмэнд ашигтай. Яг үнэндээ Мөнхбаясгалангийн ах 2019 онд эхлүүлсэн
энэ гэж өмхий хоосон толгойтой жингэр юу мэдэж хуцна вэ
Экспортын компани яагаад дуугарахгүй бна Гол нь бараагаа гаргаж зарах гээд бгаа шүү дээ Уг нь түрэмгий улсаас бараа авөх шаардлагагүй
mash hymd huns orig bid odoo 2 dahin unetei hulhi huns hereglej baigaa
М.Энхсайханы 1996 оны шийдвэрээс болж дотоодын үйлдвэрүүд нурсан юм биш, угаас зах зээлд өрсөлдөх ямар ч чадваргүй, гологдол бүтээгдэхүүн гаргадаг үйлдвэрүүдийн техник технологи нь хоцрогдсон, элэгдсэн байсан учраас л үйлдвэрүүд зогссон юм! Мэдээж, дээрээс нь буруу хувьчлал нэрвээс болсон нь үнэн! Жишээ нь, гутлын үйлдвэр эрэгтэй хүний 90 төгрөгийн хар ботинк хийдэг байсан, гэтэлд тэрийг авах хүн байдаггүй байлаа! Яагаад гэвэл, жаахан чийг авахаар сунаад түүхий мантуу шиг болчихдог байсан! Харин энэ хүүхний хэлсэн бусад үг нь бодохоор зүйл шиг байна шүү!!!
Гаднаас оруулж ирэх хүнсний бүтээгдэхүүн чинь дотоодын үйлдвэрийнхээс хямд шүү. Дотоодын үйлдвэрүүдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, гаднынхаас хямд чанартай байж ийм зүйл ярих хэрэгтэй. Дотоодын үйлдвэргээд чанар муутай, хэт өнөдр үнэтэй бүтээгдэхүүнийг хэан авах юм
Энэ юу ч мэдэхгүй золбин эмэгтэй худлаа дүр
Delhiin bysad ornuudiin hydaldaanii negdsen bodlogo tyyniig neg ylasaar teleelyylen haral daa,byyrch bytehgyi zyiliig ene zasag hiij baina gedegt itgehgyi baina....odoohondoo manai ylas dygneltee zeb hiigeed yabbal bolohgyi zyil alga....syymjleh ni zeb,gehdee her zereg barimttai be?./..................bygdeeree yarilzbal zeb bis yy?....
Дотоодын үйлдвэрүүд одоо өрсөлдөөнд орох цаг нь болсон. Үндэсний үйлдвэрээ хамгаалж байна гээд хөгжингүй орнуудаас ч илүү үнэтэй хүнс хэрэглэж болохгүй шд. Хажуу дэргэдэх Хятад Оросоос эхлээд хөгжингүй Солонгос Америк Австралид хүнс манайхаас хямд байна. Энэ хүүхэн Ж ийн эзэмшдэг Талх чихэр Махимпeкс монополь компаниудын эрх ашгийг хамгаалж дуугарч байна. Жирийн ардын амьдрал түй ч хамаагүй ээ эрүүнд.
Элсэх нь зөв дотоодын хүнс бараа дэндүү үнэтэй, Тиймээс ядуу ард хүн амын 80 хүрч байгаа бидэнд хямд л хоол хүнс бараа хэрэгтэй гүйцээ. Орос ах Путин дарга мандтугай. Орос пүүшиг гурил амттай шүү.
Элсэх нь зөв дотоодын хүнс бараа дэндүү үнэтэй, Тиймээс ядуу ард хүн амын 80 хүрч байгаа бидэнд хямд л хоол хүнс бараа хэрэгтэй гүйцээ. Орос ах Путин дарга мандтугай. Орос пүүшиг гурил амттай шүү.
orhono zuvuu , uhsen baas undesnii uildverlel geed bh yu bgaan ,gants shirhegch uildver bhgui bj
🤔🤔🤔🤔🤔🤔🤔🤔🤔 Монголчууд бид хаяа нийлэн сууж буй хоёр хөрш, хаа холын гуравдагч хөршүүдтэйгээ чөлөөт эдийн засгийн хүрээнд нэгдэх цаг болоогүй гэнэ үү? Манай компани бизнесийн эзэд угжнаасаа гараагүй нялхаараа байна гэнэ үү? ХАРИН ТЭД ӨРСӨЛДӨӨН ДУТАГДАЖ ӨЛГИЙДӨӨ ӨТӨЛЧИХӨӨД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ ???
🤔🤔🤔🤔🤔🤔🤔🤔🤔 Монголчууд бид хаяа нийлэн сууж буй хоёр хөрш, хаа холын гуравдагч хөршүүдтэйгээ чөлөөт эдийн засгийн хүрээнд нэгдэх цаг болоогүй гэнэ үү? Манай компани бизнесийн эзэд угжнаасаа гараагүй нялхаараа байна гэнэ үү? ХАРИН ТЭД ӨРСӨЛДӨӨН ДУТАГДАЖ ӨЛГИЙДӨӨ ӨТӨЛЧИХӨӨД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ ???
Эх оронч Л.Мөнхбаясгалан Танд ажлын их амжилт амьдралд чинь аз жаргал,сайн сайхан бүхнийг хүсэж ерөөе, эрүүл саруул явж дайсныг дарж дархан цолоо мандуулаарай
Mash zuv sanal shiidveriig Buh Undesnii uildverelgchid demjig heregtei Enhsaihanig Urvagch gej helmeer sanagdchihlaa Ternii gaigaar Hyamd neriin dor Hool bish hor orj irseer Mongold eruul irgen hovor bolson bishuu
Монгол хүн дэлхийн бусад хүнтэй адил бараагаа сонгож авах эрхтэй. Дотоодын үйлдвэрийн бараа гадаадынхаас чанартай, хямд байвал хэн ч худалдан авна, гадныхаас дор бол хэн ч авахгүй. Шалгуур нь ердөө энэ. Чөлөөт худалдаа бий болж байж бидний сонголт олширно, төрөлжинө. Дотоодын үйлдвэрлэгчид гадныхаас сайныг бүтээх гэж илүү хичээнэ, Чөлөөт худалдаа хэрэглэгчид ч ашигтай, үйлдвэрлэгчид ч ашигтай. Төрийн гадаад харилцаа, үндэсний аюулгүй байдалд ч нэмэртэй. Гагцхүү хулгайн ганзагачид, татвар төлдөггүй наймаачдад л ашиггүй.