Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын нэгийн хувьд дайн байлдаан, давшилт хориглолтын талаар ерөнхийдөө өөрийн түвшний мэдлэгтэй, энгийн иргэдийг бодвол энэ сэдвийг гадарлана. Тэр мэдлэг туршлагаараа өнөөгийн энэ дайныг харж, оперативын цагийн байдлыг үнэлдэг. Энэ удаа Украинд бүтэлгүйтэж байгаа Оросын өөр шалтгаан юу вэ гэдэг дээр баримт сөхөн тайлбар хайя.
Оросын ТВ үзэж байгаад энэ ярилцлагыг үнэхээр гайхав. Ярилцлагыг нийгмийн цахим сүлжээнээс олж аваад татаж орууллаа. “Оросын цорын ганц боломж бол ялах биш, ядаж л олон дайсантайгаа хамт сүйрэх” гээд хэлчихлээ. Энэ бараг хамгийн өөдрөг төсөөлөл нь болж байх шиг байна. Ялна, буулгаж авна, Украины 4 муж, Крым үүрд Оросынх гэсэн төөрөгдөл нь хэвээрээ ч энэ дайн дайн биш боллоо, буруу замаар орлоо гэдгийг Оросын нэр хүндтэй төрийн төв ТВ нь хүлээн зөвшөөрчихлөө гэж ойлгоход буруутахгүй мэт.
Дайн гэж хүсэх зүйл биш, гэхдээ орос нь үхнэ үү, украин нь үхнэ үү бидэнд хамаагүй, Монгол авилгачдаа устгаад цаашаа хөгжихөө л бодох хэрэгтэй гэсэн үг яриатай хүмүүс тааралдаж л байна. Зөвлөлтөд цэргийн дунд, дээд сургууль, академи дүүргэсэн ахмад найз нар маань хэт туйлширсан бодолтой явах юм.
Хараал зүхэл их урсгаж байна. Орос, Украин хоёрыг бүх зэвсэг техник, цэргээ гаргаад хоёр талаас нь халз байлдуулбал Орос ялна, Оросыг Украин байтугай Фашист Герман ялаагүй сүйрсэн гэж ирээд л бид маргалдана. Хоёр талаасаа үхэх сэхэхээ үзэн тулалдаж буй Эх орны дайны түвшинд тэд сэтгээд байна. Энэ бол цэргийн тусгай ажиллагаа. Цэргийн онолоор бол уг нь дотоодыг хамгаалах, цагдаа, тусгай хүчний хийдэг операцыг тэгж нэрлэнэ. Гэтэл Орос нь гуравхан хоногт Киевийг авч, Украиныг буулгаж авна гэсэн буруу тооцоондоо мунхраад одоо гурав дахь жилдээ байнгын армиа оруулаад байлдуулж байна. Оросын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд асан Дмитрий Медведев “Дэлхийн III дайн гаргуулахгүйн төлөө цэргийн тусгай ажиллагаа явуулж байгаа” гэж өөрсдийгөө зөвтгөсөн байна лээ. Фронтын байдлыг харин олон улсын цэргийн шинжээчид өөрөөр дүгнэж байна. Оросын тактикийг “Массивная Мясорубка” гэж нэрлэсэн. Тэр нь “Чөлөөлөлт” хийхийн тулд асар их цэрэг хаяна, сонголтгүй, цаг наргүй галлана, оросын пуужин сум дуусч өгөхгүй тул галлах тоолондоо хот суурингуудыг эвдэн сүйтгэнэ, хохирооно, ална, уcтгана. Харин цэрэг нь хоногтоо хэдхэн метр урагшилна. Энэ бол XXI зуунд байлдааны ялалт биш гэж цэргийн шинжлэх ухаан зааж байна.
Хохирол мэдээж Украинд хүнд тусч байна. Олон улсын мэдээллээс үзэхэд Женевийн конвенцоор хамгаалалтад байх ёстой Украины 1000 гаруй байгууламжийг Орос устгасан байна. Үүнд 106 эмнэлэг, 109 сүм дугана, 708 сургууль руу бөмбөгдөж пуужиндсан гэж The New York Times-д бичжээ.
Хариуд нь мэдээж Украин өөрийгөө хамгаална. Украины хил даваад ороод ирсэн Оросын цэргийн эсрэг байлдаж байсан бол одоо Баруунаас ирсэн хүнд зэвсгүүдээр Оросын хил дотор Оросын цэргийн байрлал, дэд бүтэц, цуваа руу пуужин харваж, нисэх онгоцноос бөмбөгдөж, алсын тусгалт гаубиц их буугаар буудах зөвшөөрлөө зэвсэг нийлүүлэгчдээсээ аваад байна. Одоогийн байдлаар АНУ, Франц, Британи, Герман гэхчлэн НАТО-гийн 13 улс ОХУ-ын нутаг дахь цэргийн бай руу цохилт хийхийг зөвшөөрчихлөө. Барууны хүчирхэг зэвсэг Оросын цэргийг зомгол болтол сүйтгэж байна. Белгород, Курск, Крымээс Орос зэвсэг техникээ нутгийн гүн рүү ухрааж татаж байна. Хэдхэн хоногт болсон үйл явдал ингэж харагдаж байна. АНУ-ын ТБНД Энтони Блинкен дээхнэ ингэж хэлсэн:–Украинд өгсөн бидний зэвсэг байг нэг удаагийн цохилтоор онох боломжтой. Харин оросууд нэг байг 15-20 удаа буудаж байж онодог. Тэгэхлээр Барууны зэвсэг ямар ч тохиолдолд оросынхоос дээрдэнэ үү гэхээс дордохгүй. Технологиор хол түрүүлчихсэн явна.
Оросын арми Дэлхийн II дайнаас хойшхи 80 жилдээ үзээгүй их хохирлоо амсаж, ялахгүй дайнд шигдэн ороод байгаагийн гол буруу нь Украины талд байгаа юм биш. Энэ бол цэвэр оросуудын өөрийнх нь буруу тооцоолол, буруу төлөвлөлт, хэтрүүлж дэгсдүүлсэн буруу мэдээлэл, нэг үгээр аугаа ихийн дэмийрлийнх нь үр дүн гэж цэргийн хүний хувьд би үздэг. Тэр нь юуг хэлэв гэвэл, ФСБ, Тагнуулын буруу мэдээлэл 8 жилийн турш Путины тархийг эргүүлсэн, дагалдаад Оросын албан ёсны суртал нэвтрүүлгийн дэмий хийрхэл нь дэндсэн, одоо ч тэр дэмийрэлдээ төөрч явна, Оросын армийг дэлхийгээрээ хэт үнэлсэн элдэв рейтингийн судалгаанд Путин хэт итгэсэн, Америк-НАТО-гийн цэрэг 2021 онд Афганистаныг орхисныг ялагдал боллоо хэмээн Орост дээд түвшинд гүнээ итгэсэн, Оросын цэрэг-аж үйлдвэрийн хамслынхны “Аналогов НЕТ!”-ээр Орос хахаж ирсэн, түүнд нь хэт итгэсэн, “Орос аугаа”, “Путин аугаа”, “Барууныханд дээрэлхүүлж ханасан, цаг нь болсон, одоо хангалттай” гэж нийгмээ шавдуулсан, хамгийн эмгэнэлтэй нь Оросын ард түмнийг одоо хүртэл хуурсаар байгаа сэдэв болох “Киевт нацистууд, хар тамхичид засгийн эрхэнд байна.
Тэдэнд украинчууд дургүй, арай ядан тэвчиж байна. Эхний цохилтоор л тэд унана”, “Унах байсныг Барууныхан зэвсгээр туслаад аргацаав” гэсэн сурталд Оросын нийгэм тэр чигтээ согтчихоод байх шиг харагддаг.
Оросын түрэмгийллийг магтдаг монгол троллуудад! Хараал зүхэл их урсгаад байвал Орос ялчихдаг юм биш! Оросын террорист дайныг ялна гэдэгт итгэсэн хүн хэрэв нүдтэй чихтэй бол харж сонсож байгаа. Түүхэн үнэнд гүйцэгдэх цаг ирнэ. Хүнлэг ёсны төлөө, эрх чөлөө тусгаар тогтнолынхоо төлөө, газар нутгийнхаа төлөө Украины ард түмний тэмцэл нэгэн цагт ялна. Тэр үед Оросын армийн олон генерал дайны гэмт хэрэгтний ширээнд гавтай сууж байх болно. Одоо Украинд цэрэг командлан байлдаж буй орос офицер болгон бүгд дайны гэмт хэрэгт татагдана. Хэдэн зуу, хэдэн мянгаараа шүү!
Орчуулж тайлбарласан Адьяaгийн Батсайхан (бэлтгэл хошууч)
Сэтгэгдэл55
Энх амгалан хэрэгтэй бн. Яриа хэлэлцээр.
БЭЛТГЭЛ ХОШУУЧИЙН АМРЫГ ЭРЬЕ,,,,,,СЛАВА УКРАИНЕ,,,,,СЛАВА ГЕРОЯМ,,,,,путин ХУЙЛО ,,,,
Энх амгалан хэрэгтэй бн. Яриа хэлэлцээр.
Батсайхан гэгч балуугаа мэдхэв дээ, ккк
Путлер капут
Medeelel muutai muu khoshuuch bn. Orost deed surguuli tugschikhuud dunguj khoshuuch uu?
Чи мэдээлэл сайтайгаараа нэг нийтлэл тавьчихаач. Оросоор ганц богино өгүүлбэр орчуулж дөнгөх үү. Тэгээд ч хошууч цолтой залуудаа халагдаад бээлтгэл офицер болсон байж болно
Цэргийнихунд яаж байлдаж байгаа нь аль нь ялах гэж байгаа нь чухал байх л даа Нийт монголчуудын хувьд цомийн дайн битгий болсихоосой гэдэг нь чухал байх Украин члсан ч члагдсан ч Монголд узуулэх нолоо нь бага Харин эгэ хуний бичиж байгаачлан Яорос члагдвал Монголд яаж нолоолох вэ гэдэг нь чухал
Аливаа дайнд ялагч гэж үгүй, адилхан хохирдог. Харин өөрсдөө учраа олохоор дайтаж байхад нь барууныхан хажуугаас нь оролцдог нь ямартай юм бол?, зөв үү?, Батсайхаан...
Барууныхан яагаад Украйныг дэмжээд бна гэжүү ? Хэрэв Украйн ялагдвал Путины арми тэр чигээрээ л Европруу орж явчинашүү дээ ! Тэхээл Украйнд туслахаас яахав !!!
66.181.191.227-эргүү тэнэгээ, Орос Орон тэр чийг,зэв, өмхийндөө баригдсан , ямарч баялаггүй,хоосон цаасан мөнгөтэй одой европоор үхсэнээ хийдэг юм.
Аливаа дайнд ялагч гэж үгүй, адилхан хохирдог. Харин өөрсдөө учраа олохоор дайтаж байхад нь барууныхан хажуугаас нь оролцдог нь ямартай юм бол?, зөв үү?, Батсайхаан...
Чи будапештын меморандум гэж сонсож байвуу,,,,сонсоогүй бол олж үзээ,,,,
германыг орос ялж дайны хохирлоо төдүүлж германыг хуваан авсан одоо ч мөн орос ялж АНУ ЁВРОПООС төлбөр болон швецарын банкинд байгаа гурван зуун миллихрдаа авна ОРОС аль хэдийн америк ёвропийн дайны арга тактикийг судалчихсан ялж байна авсан тосгон сууринаа алдаагүй зургаан зуун жран зургаан мянган олзны украйн олзолж аваад байна Орос яараагүй байна ДАХИАД ямар шинэ зэвсгээ фронт руу хаяхыг тандаж хүлээж түүнээс илүүү хүчтэйг хийдэг АМЕРИКИЙН абрамс танк атакмс пуужин мэт амтагдахгүй байна Одоо цөмийн пуужингуудаа серб кндр мексик куба венесуал руу усан онгоц агаарын онгоцоор зөөж байна так что п-------------
Энэ Батсайхан гэгч ямар ч цэрэг дайны ойлглтгүй байгааг харахад тэнд юу ч сураагүй архи ууж яваад л ирсэн гар байна .Украин аль эрт сөнөчихсөн байсан юм биш үү. Ийм юмнуудад сургууль төгссөн нэр зүүгээд л явуулжээ.
бхя ч хийсвэр газар
Дэлхий чинь томоос том нүд чихтэй юм бна!
TEGNEE MEDEEJ
Монгол 2 дахь "ухраан"-болох ёсгүй, ан-гээч барууны бөгс долоогчид Оростой муудалцаж бүх Монгол эрс "хугацаагүй"-цэргийн албатай болж болохгүй,эд муусайнуудын өмнөөс үхэж дуусах ёсгүй
Эмээ уу,,,эргүү балай минь ээ,,,,
Erguu sdanuud yamar ih bgiin bee
Slava ukrainii
Үхэл ухраан ,Монгол 2 дахь "ухраан"-болох ёсгүй, ан-гээч барууны бөгс долоож Оростой муудалцаж бүх Монгол эрс "хугацаагүй"-цэргийн албатай болж болохгүй,эд муусайнуудын өмнөөс үхэж дуусах ёсгү
Бөгспутин аргаан барцыншдээ,,,,,аналоговнет,,,,дуусссаааанннн,,,,конец,,,,the end,,,,
ОРОСУУД ЭРҮҮЛЭЭР СЭТГЭЖ ЧАДАХГҮЙ. ЖИЖИГ ЦӨМИЙН ЗЭВСЭГ ХЭРЭГЛЭЖ ОРОСЫГ БҮРМӨСӨН ЗАДРАХ ЗАМРУУ БАРУУНЫГ ОРУУЛАХ БАЙХ. ХЯТАДЫН БАНКУУД ОРОСТОЙ ГҮЙЛГЭЭ ХИЙХЭЭ ТАТГАЛЗААД ЭХЭЛЛЭЭ.
30,000 өвөө эмээгээ хүчиндүүлж, хядуулчихаад Орос мундаг гэж бархирч суух хүн үнэхээр мэдрэл билээ. Өвөг эцгийг нь алчихаад байхад алуурчныг шүтдэг хүнийг юу гэж хэлэх билээ дээ. Дэлхийгээс 2 дахин илүү үнээр Оросууд цахилгаан, шатахуунаа ядуу Монголд шахан дээрэлхэж, худалдааны 50%-ийн татвараар хориг арга хэмжээ тавьсан байхад, худалдааны дайн хийж буй АНУ-Хятад хооронд 15%-ийн татвар байх жишээний... Украйн ялагдвал дараагийн бай нь Казакстан, Монгол хоёр юм. Бид НАТО-гийн гишүүн биш, хэн ч биднийг хамгаалахгүй.
Harin.tiimee.Ovog.deedsiin.doromjilj. ovoo.emeegiin.hydachihaad.baihad. ahaa.ahaa.gej.heldeg.amitan.honi. bolgosonoldoo.mongolchuudiig. mangad.Orosuud
Балай шахуу юм
Unen helsen
Сайхан шаадаг гар вэ
Чам шиг уу,,,,,хуцваа чи,,,,чам шиг нусыг бодвол хошууч цолтой эр цэрэг байнаа,,,
Оросууд хоорондоо байлдаад бай монгол хуний жаргал тэр шуу
Оросууд хоорондоо байлдаад бай монгол хуний жаргал тэр шуу
Нэг л өглөө Путин укрианы нэг хотод цөмийн цохилт хийнэ ! Ямар хот гэдэг нь мэдээж нууц одоо судалж сонгож байна ! Тахар би бандёруудын өлгий Львов хотод л цөмийн цохилт хийгээрэй гэж олон бичиж гуйсан да ! Цөмийн 6200 нэгж зэвсэгтэй гүрэн ялагдана гэсэн ойлголт байхгүй ! Энэ дайнд хэнийг дэмжихээ зөнөг Батсайханаар заалгахгүй шүү !
Чи муу энд ингэж явдаг юм бий вий үхсэний чинь цөмийн цохилт тэр путин чинь бункертээ ороод хэвтчихсэн ухаан алга
Цөмийн дайн хүсэх юм биш. Хариу цохилт бүү хэл өөрийн хийсэн цохилтондоо өөрсдөө өртөнө шүү дээ
Бадарч Тахар гуад хэлэхэд судлаачдын бичсэнээс харахад Оросын цөмийн зэвсэг нь ЗХУ-ын үед бүтээгдэж байнгын бэлэн байдлыг сэргээж байх учиртай юм байна. Гэтэл Оросын цэргийн мафийн бүтэц энэ сайжруулалт хяналт хийлгүй мөнгийг идсэн байна. бараг цөмийн зэвсэгийн ихэнх нь хугацаа дууссан ажиллах чадваргүй байгаа бололтой гэхдээ цөмийн бөмбөг байгаа юм байна. цөмийн дайн арай хийхгүй байхаа. ШАНТААЖ байхаа.
Ер нь оростой нийлж монголчуудаа матаж хядаж байсан хүн хогийн зулзагууд л орос ах энэ тэр гээд байгаа юм. Новшнуудыг хядаж, өвөг дээдсийнхээ өшийг авч амьтан болгомоор байна
за шаана биз
Батсайхн нэрээр Львовын цэргийн училише-г арай гэж сурвалжлгч мэргжлээр дүүргсн гэдэг Эрлгдорж бичсн юм биш үү. Мнголын Еөнхийлгч гэж нэр зүүж 2014 онд Эрлгдорж Львов очиж үг хэлэхдээ “ я учил у вас” гэж хамт явсан мнголын төлёөлөгчдийн нүүрийг хийх газаргүй болгож бж билэ. Уг нь Гяя-наас Эрлгийн хэлэх үгийг бэлдээд өгсөн бхад түүнийг дуугай уншчихийн оронд ингэж балайтсан даг! Улсын ерөнхийлгч орос хэлний анхан шатны “учиться -учить” хоёрыг ялгаж мэддэгүй атлаа тэгэж бурж’төгссөн гэх сургуулиа болон өөрийгөө тийн доош хийж олны доог болж билээ
Ёстой үнэнийг хэллээ
Хөөрхий Львовт цэргийн улс төрийн сургууль төгссөн юм биш үү тактик энэ тэр бол дагавар хичээл өөрийнхөө ойлгосноор бичиж дээ.
элбжгдоржтой нэг дор байсан
ОРОСЫН Э/З ЯПОНЫГ ГЙЦЭЖ 4-Т ОРЛОО. ОРОСЫН БАЙЛДААНЫ ХОХИРОЛ 5 ДАХИН БАГА. ОЛЗНЫХОН Ч МӨН ИЖИЛ.КИНЖАЛ, ИСКАНДЕР БОЛОН БУСАД НӨӨЦӨӨ ИЛ ГАРГАХГҮЙ БАЙГАА.БАРУУНЫХАН ОРОСЫГ СҮРДҮҮЛСЭН НАТО-Д ОРОСУУД БЭЛЭН ГЭЖ БУЙ.ЗЕЛЕНСКИЙ ПРАВЫЙ СЕКТОР 2-Н ХАРЬЦАА ТУН МУУ.УКРАЙНЫН 10 САЯИРГЭН ДҮРВЭН ДЭД БҮТЭЦ ЭРЧИМ ХҮЧ БҮРЭН ДОГОЛДЖЭЭ. ХЭМЭЭН ТЭР БАРУУНЫХАН БИЧЭЭД БАЙНА ШҮҮ ХӨ.
chinii tsergiin deed ch gej yu baihav dee. cham shig erguu hulsnii atsaar tsereg udirduulaad Ukrain suirch baigaag harahgui nud chin tsehiijeee
дарга нь бушийн нэрийг хамгаалхаар ирак явжысым чинь
батсайхан гөлөг мин боов чин босохоо байгаад эргүү болж хаха залуудаа тэмбүү авцан уйлагнаад явж байхын мэдэх юм бна ..Ук д очиж байлдаач ацаа хаха
Ийм юм битгий бичиж бай ахаа. Эргүү дагз 1.5 сая монгол ойлгохгүй. Мангадууд Өвөөг нь буудаад эмээг нь бавчихаад байсан ч алгаа ташаад л сууж байгаа биз дээ хөөрхийс.
Ер нь оростой нийлж монголчуудаа матаж хядаж байсан хүн хогийн зулзагууд л орос ах энэ тэр гээд байгаа юм. Новшнуудыг хядаж, өвөг дээдсийнхээ өшийг авч амьтан болгомоор байна
Chi buruu zamaar budaa teej yavaa nohor bnaa, unshssan bolgonoo bitgii itgej iolgo, helsen bolgoniig zov gej bodolgui ooriinhoo medlegee saijruul tegj zovloj baina.
Энэ сэтгэгдэл бичүүлдэг сайтуудаа одоо больчихоо
👏👍👋
Мэргэжлийн хүний судалгааг үндэслэж үнэнийг бичсэн байна. Дэлхийн хүчирхэг 2-арми,аналогов нет, энэ тэр гэж, хоосон пропагандад хууртсан оросууд будаа болж ялагдах цаг ойртсоор байна.Эх ороны төлөө баатарлагаар хамгаалж байгаа Украйны эрэлхэг хөвгүүд ялалт байгуулах цаг удахгүй ирнээ!!!
Ха ха ха
Orosuud Tsumiin bumbug haychihaasai