Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогтын урилгаар Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр (2026.09.22) Улаанбаатар хотноо хүрэлцэн ирлээ. Хүндэт зочныг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Австралийн парламентын найрамдлын бүлгийн дарга М.Энхцэцэг, Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваасүрэн болон албаны бусад хүмүүс угтан авав.
Айлчлалын үеэр Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик нар албан ёсны хэлэлцээ хийнэ. Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Ерөнхий сайд Н.Учралтай уулзана.
Энэ сарын 22-23-ны өдрүүдэд үргэлжлэх Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргын түвшинд Монгол Улсад хийж буй гурав дахь айлчлал нь хоёр улсын улс төрийн харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой.
Монгол Улс, Австрали Улс 1972 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд эдүгээ "Өргөн хүрээний түншлэл"-ийн харилцаатай байна хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
Лхагва - 09 сарын 23,
2026
Сэтгэгдэл1
Gadniiçhan manai darga nariin nyd ryy ni choortol harj baigaag oilgoj bna uu?...tedniig ynen sanaanaasaa darga nar men yy?...esbel ner tedii garyyd yy?....gej harna,olon jiliin tyrslagatai tom orniihon tyrslaga yzyylne.......................................manai hyyramch garyyd bol zygeer l nyden deer ni ilhen dee!!!!!!!!!!!!!!!!!!!!!