МАН-ын даргад Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар өрсөлдөхтэй зэрэгцэн УИХ дахь МАН-ын бүлэг 30:38-ын фракци гэж хуваагдсан билээ. Улмаар Засгийн газрыг огцруулах, УИХ-ын даргыг огцруулах зэрэг үйл олон үйл явдал өрнөж, тэр хэрээрээ асар их зөрчил, тэмцэл ч болсон билээ. Тодруулбал, намын даргын төлөөх өрсөлдөөн богино хугацаанд нам доторх асуудлаас хальж, төрийн эрх барих дээд түвшний сөргөлдөөн болж хувирсан юм. 2025 оны аравдугаар сарын 7-нд УИХ-ын 50 гаруй гишүүн Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг албан ёсоор тавьж, энэ асуудал аравдугаар сарын 17-ны чуулганы нэгдсэн хуралдаанд орсон. Улмаар санал хураалтад оролцсон 111 гишүүний 71 нь Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжсэнээр УИХ-аас Г.Занданшатарыг огцруулах тогтоол баталсан юм.
Улс төрийн сөргөлдөөн үүгээр дуусаагүй.
Яг тэр өдөр УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх асуудлыг хэлэлцэж, санал хураалтад оролцсон 114 гишүүний 102 буюу 89.5 хувь нь дэмжсэнээр тэрбээр УИХ-ын даргын албан тушаалаа өгсөн. Ийнхүү намын даргын төлөөх өрсөлдөөнөөс эхэлсэн талцал хэдхэн долоо хоногийн дотор Ерөнхий сайд, УИХ-ын даргын албан тушаалыг зэрэг хөндсөн улс төрийн хямрал болон өргөжив. Харин Г.Занданшатарыг огцруулсан УИХ-ын шийдвэр Үндсэн хуулийн маргаан дагуулж, асуудал Үндсэн хуулийн цэцэд шилжсэн. Цэцийн 2025 оны аравдугаар сарын 22-ны 08 дугаар дүгнэлт, улмаар Их суудлын шийдвэрийн үр дүнд Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын 95 дугаар тогтоол хүчингүй болсон бөгөөд Г.Занданшатар Ерөнхий сайдын ажлаа үргэлжлүүлсэн юм. Ингэж МАН доторх зөрчил нэг хэсэгтээ төрийн институц хоорондын маргаан мэт харагдах хэмжээнд хүрсэн ч тус намын 31 дүгээр Их хурлын өмнө нөхцөл байдал өөрчлөгдөв. Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар намын даргын сонгуульд өрсөлдөхөөс татгалзаж, улмаар намын даргын шинэ сонголт хийх нөхцөл бүрдсэн юм.
2025 оны 11-р сарын 15-нд МАН-ын 31-р Их хурлаар тус намын даргаар Ням-Осорын Учрал сонгогдсоноос хойш 30-ын бүлэгт байсан гишүүдийн дийлэнхи нь намынхаа үндсэн бодлогыг даган нягтарч эхэлсэн байна.
Одоогийн байдлаар үндсэндээ Д.Амарбаясгалан, С.Амарсайхан, А.Ариунзаяа, Х.Баасанжаргал, О.Батнайрамдал, Б.Баярбаатар, Э.Болормаа, М.Мандхай, Ч.Номин, Л.Оюун-Эрдэнэ, О.Саранчулуун, Б.Тулга, Н.Алтаншагай гэсэн арван гурван гишүүн л "30-ын бүлэг" гэгчийн буурийг сахиж үлдсэн аж. УИХ-ын намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанд тэд оролцохгүй байгаа бөгөөд мөн зарим нэг гишүүн намынхаа удирдлагатай ойлголцохын тулд суухгүй байсан ч эхнээсээ ойлголцож, "Элсний 13-ынхан"-аас зайгаа барьж эхэлжээ.
Учир нь шинэ тутам бүрдсэн "Элсний 13" бүлгийн гол зорилго нь ердөө л Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан тэргүүтнүүдийг хамгаалах, гэмт хэрэг наймаалцах гэсэн хувийн явцуу ашиг сонирхолтой ажээ.
Нөгөөтэйгүүр тэднийг нэгтгэж буй зүйл нь гомдол. Учир нь Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарыг төрийн өндөр албан тушаал, эрх мэдэлтэй байх үед чухам тэд л хамгийн ойр тойрон хүрээлэгчид нь байсан юм. Харин өнөөдөр нөхцөл байдал өөрчлөгджээ. Намын удирдлага солигдож, эрх мэдлийн шинэ бүтэц бүрдэхийн хэрээр өчигдрийн “30” өнөөдөр 13 болж цөөрсөн дүр зураг харагдаж байна. Өөрөөр хэлбэл, анх нэг тал болон нэгдэж байсан гишүүдийн олонх нь шинэ удирдлагатайгаа хамтран ажиллах замыг сонгож, өмнөх талцлаасаа аажмаар холдсон бол үлдсэн хэсэг нь чуулганы үйл ажиллагаанд оролцохгүй байх хэлбэрээр бойкот хийж байна.
Карл Маркс нэгэнтээ: “Түүх давтагддаг: эхний удаа эмгэнэлт явдал болж, хоёр дахь удаа инээдэм болон давтагддаг.” хэмээсэн нь бий. Монголын улс төрд өмнө нь хоёр "Элсний 13" гэсэн бүлэглэл байсан. Нэг нь 1998 онд тухайн үеийн МҮАН, МСДН-ын "Ардчилсан Холбоо" эвсэл дотор, нөгөөх нь 2007 онд МАХН(МАН)-д үүсч байсан юм. Аль аль нь ялагдлаар төгссөн. Энэхүү "Элсний 13"-ын хувьд ч цаашид яг энэ хэвээр МАН-ын үндсэн бодлогыг сөрсөөр байвал намаасаа хөөгдөх, улс төрөөс бүрмөсөн шахагдах гэсэн зам л харагдаж байна.
С.Сарнай
Даваа - 10 сарын 12,
2026
Сэтгэгдэл19
Ухралын утсан хүүхэлдэй сайт яанадаа ухрал нь огцорхоор 😅
Дээрх зураг нь байгаа хэдэн хүн гадны тавиул мэт авирлан Монголын төрийг дотроос нь хагалан бутаргаж, төрийг саажуулах ажиллагааг амжилттай явуулж байна!!!!!!!!
Баярбаатар гэж МАН-ын сэлэ мний ир болж явсан болхи хар амьтан одоо өөрөө толгойгоо хяргуулах цаг нь иржээ. Б.Энхбаярыг юу гээ л зүхэж харааж байлаа даа, одоо өөр иынх нь хүзүүн дээр сэлэмний ир буулаа л даа,кх кх кх…..
Ulgeriin baatruud
шанданшатарт шалаа хэрэгтэй гэж АН нам шалаж байсан дээр дээ.
Булгантуяа Сайнзориг Номинчимэг гурав энэ 13 дээр нэмэгдэнэ ! Сандагочир байх ёстой боловч сайд болсон учир зайгаа барьсан !
МАН-ын хамгийн танагтай хэд нь элсний 13 болжээ. Хүрэлсүхийн гай энд харагдаж байна. Үлдсэн хэд нь одоо Хүрэлүхийг дагагсад болж байна уу? Гол шугамаасаа урвадаггүй, тогтсон байрь суурьтай энэ 13-д ирээдүй бий шүү. Эгнээ нь тэлнэ. МАН-ын жирийн гишүүд ОЭ нарыг илүү дэмжиж байгаа. Иймэрхүү нөхцөл байдал үүссэн үед нам гишүүдийнхээ дунд санал санал асуулга явуулах хэрэгтйлдээ. Өнөөгийн олигархуудн чадахгүйлдээ. Айж байгаа.
Элсний 13-т баяр хүргэе. Ялалтаар төгсөх нь тодорхой тул зоригтой байцгаа. УИХ-гишүүд ард түмнээ төлөөлж дуугарах ёстой болохоос НАМ төлөөлөх ёсгүй.
msc yalna gesen vgvv .
батнайрамдал, болормаа ариунзаяа гээд ховдын нөхдүүд байгааг өнхөөр эд нар ер нь хаа яваа газраа дан ингэж хор найруулж, заваарч явдаг нөхдүүд шүү эд нар дээр нөгөө пороро нэмэгдэнэ бас ховд
"Элсний 13" бол олигархиудтай ясан, цусан төрлийн холбоогүй, жинхэнэ ард түмний дундаас төрсөн хэд шүү дээ. Энэ хэд одоо Марксын үзэл санааг хатуу баримтладаг коммунист нам байгуулж Монгол улсаа Хятад улс шиг үсрэнгүй хөгжүүлэх цаг нь болсон.
paah dandaa buzaruud hudalchuud hubalzuuud galzuuchuuud shorongiinhan bna
28 онд хэн ч намын дарга байсан энэ муусайн урвагч элсний 13 л нэр дэвшүүлж болохгүй шүү, эд нарыг зүгээр л лааз өшиглүүлэх хэрэгтэй
Элсний 13 хочийг Намуун өгч байгаа юм уу? Оюун Эрдэнэд Оросууд нь тэнэг хүмүүсийг Чайник гэдгийг дууриаж Данх гэж хочилсон хүмүүс байх. Жич Занданшатар Хүүкийн хүүхэлдэйг бүгд мэднэ. Учрал Номтойбаяр Энхбаяр шиг.
28 онд хэн ч намын дарга байсан энэ муусайн урвагч элсний 13 л нэр дэвшүүлж болохгүй шүү, эд нарыг зүгээр л лааз өшиглүүлэх хэрэгтэй
Хүрэлсүхийн харлуулдаг Орос арга барил хоцрогджээ. Ардчилалд ажлыг тэр тусмаа Төрийн ажил хуулинд л захирагдаж явдаг. "Уран бүтээлч Орос Буриадуудын" жүжиг шоу гүтгэлэг бүгд Монголоос зайлах ёстой.
МАН-ын хамгийн танагтай хэд нь элсний 13 болжээ. Хүрэлсүхийн гай энд харагдаж байна. Үлдсэн хэд нь одоо Хүрэлүхийг дагагсад болж байна уу? Гол шугамаасаа урвадаггүй, тогтсон байрь суурьтай энэ 13-д ирээдүй бий шүү.
elsnii 13 gej hen hen baidag be?...............
Үе үе “элсний 13” гарч ирээд л хог дээр гардаг, хошного арчсан цаас болдогийм даа ! Говь-Алтайн сарлагийн үнээ, Хар вардын үргээ хар, Бэрхийн бойны яргачин явсан Данх, шар сонины Амараа нтр ч яахав хэрэггүй муу сайн поопууд, Ховдын тарвас нь л хайран, овоо боловсролтой юм билээ….