Эх дэлхий дээр маань хүмүүс үүсээд, өсөж олшроод, тархан суурьшиж олон угсаатан болж, өөр өөр хэл, заншил, шашин, соёл бүхий болон ондоосчээ. Ийм болсны үндсэн шалтгаан нь хүмүүс 5 тивээр тархаж, бусдаасаа хол хөндий олон мянган жил амьдарч байсан орон зайн алслал, улирсан цаг хугацааны нөлөө юм. Уг нь нэг бүс нутагт анх үүссэн, аажимдаа тархаж холдсон биологийн нэгэн л зүйл амьтад шүү дээ. Сайн ярьвал бүгд л эртний “нэг угсаатан” мөн болно. Нэг нэгнээсээ тасран салан холдоод эцэс сүүлдээ уг шагаа ч мэдэхээ больсон ажээ.
Хоёр хөлтэй, хохимой толгойтой, хэрэглэж буй хутга, сэрээ, халбага, тогоо, шанага нь ч адилхан. Ялгарах юм нь ч цөөхөн хэд (арьсны өнгө, царай зүс, хэл яриа). Гэхдээ л ялгаатай бүхнээ ихэд дөвийлгөн ярьж, өөр хоорондоо бүр элдэв янзаар зөрчилдөж, олон удаа байлдаж, харилцан хядалцсаар л байжээ.
Ухаантай амьтдын ухаангүй үйлдэл гэж хөндлөнгөөс үнэлэхээр самуурцгааж байсныг нь яанаа. Жигшүүртэй хэрэг ч олон гарсан, эргэж дурсмааргүй муухай аллага ч олон тохиосон, дэлхийн дайн ч гарсан, бүр давтагдсан, одоо гэхэд л Ойрхи Дорнод, баруун Европод юу болж байгаа билээ! Хүмүүсийг хүн биш гэж хэлмээр л санагддаг юм! Барууныхан болон Оросын хоорондох зөрчил, тэмцэл Украины элитүүдийн үзэж байгаагаар бол 400 жил гаруй үргэлжилж буй юм байна. Энэ удаад Барууныхан 50 орчим улс орны ил далд оролцоо, дэмжлэгтэйгээр Оростой дайтаж байгаа нь урд өмнө байгаагүй том хүч юм. Түүхэнд ганц удаа олдож буй энэ том боломжоо ашиглаад Оросод стратегийн цохилт өгөх бодлогоосоо яав ч татгалзахгүй гэж тэд мэдэгдэх боллоо. Энэ бодлого нь эцэсдээ дэлхийн дайнд хүргэх нь тодорхой. Энэ их аюулыг зайлуулах боломж бий юу? Барууныханд наад зах нь л Орос улс 400 гаруй жил айхтар саад болж, тэдний хооронд болсон олон дайнд ч ялжээ. Тэгэвч барууныхан өмнөх дайны хүчээ хэсэгчлэн авч үлдсээр байв. 4 зууныг дамнан үргэлжилж буй өш хонзон байсхийгээд шинэ дайн болж, энэ гал дээр нь АНУ байнгад л тос асгасаар, өрсөлдөгчдөө сулруулсаар, өөрсдөө хүчирхэгжсээр иржээ.
Одоо гэхэд л АНУ моралийн элэгдэлд орсон бүх хуучин зэвсгээ борлуулж дуусаад шинэ үеийн зэвсгээ үйлдвэрлэж эхлээд байна. Энэ дайны явцад ч их ашиг олж, дуусах үед нь ч Украины ихээхэн баялагт эзэн суух бололтой...
Коммунист үзэл суртал, ЗХУ, СССР, өнөөдрийн Орос улс, тэр ч бүү хэл Хаант Орос улс ч Барууныхны номер нэг дайсан байв. Олон том дайнд хүргэсэн энэхүү зөрчил удаах том дайн болон өнөөдөр үргэлжилсээр байна. Урд өмнөхөөс ялгаатай нь дайн шатлан өргөжсөөр цөмийн дайн болж хувирах аваас хүн төрөлхтөн сүйрэлд орох болно. АНУ-ын сүүлийн хоёр ерөнхийлөгч дээр дурдсан нэн аюултай нөхцлийг буй болгочихлоо. Тэдний ард цэргийн зэвсгийн аж үйлдвэр, банк-санхүүгийн олигархиудын хүслийг гүйцэтгэдэг хүч – гүнийн төр засаг нь зогсож, лоббидож байна. Асар их хүч, нөлөө бүхий гүнийн төр засаг Европ дахь өрсөлдөгчдөө хооронд нь тулалдуулж чадлаа. Ийм арга замаар тэднийг сулруулж, өөрсдөө өндөр ашиг олж, дэлхийд жанжилж байх зорилгоо хэрэгжүүлж, нэр нөлөөгөө урд өмнө байгаагүй өндөрт гаргана гэж АНУ-ын төр засаг төлөвлөжээ. Энэ хорон төлөвлөгөө нь хэрэгжиж ч болох юм. Дэлхийн 2-р дайны үед олсон ашиг орлогодоо тулгуурлан 1945-1975 оны хооронд АНУ-ын эдийн засаг гайхалтай өндөр хурдацтай хөгжиж дотоодын нийт бүтээгдэхүүн нь 7 гаруй дахин өсчээ. Энэ хугацаанд дундаж давхрааны нь хэмжээ 1945 онд 40 хувь, 1960 онд 60 хувь, 1975 онд 65 хувь болж нэмэгдсэн байв. Хүн амын нь 65 хувийн амьжиргааны түвшин дундаж давхрааныхны хэмжээнд хүрч өснө, сайжирна гэдэг бол том амжилт юм. 1945 онд АНУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 228 тэрбум доллар, 1960 онд 542 тэрбум доллар, 1975 онд 1.7 их наяд доллар байв. Аливаа дайн, тэр тусмаа Ази, Европод болдог том дайн, дэлхийн дайн л АНУ-ыг баяжуулж, хүчирхэгжүүлжээ.
Дайнаар олз олж амташсан олигархиуд нь гүнийн төр засгийн байдлаар засгийн газартаа нөлөөлж “дайны гал дээр тос нэмдэг” нь бүр гэм биш зан болж хувирчээ. Яг л энэ зан авираа АНУ өнөөдөр гаргаж байна.
Европод байсан иргэний гэхээр том үйлдвэрүүдийг өөртөө татан авч, оронд нь цэргийн зэвсгийн үйлдвэрүүдийг буй болгож, баруун Европыг милитаризмд живүүлэхээр Цагаан Ордон шийдэв бололтой. Амьдрал, замнал нь бүхлээрээ, түүх нь нийт уртаараа аллага, хүчирхийлэлтэй холбоотой байдаг (бар, арслан, чоно адил) араатан амьтан лугаа авирлахаас АНУ-ын гүнийн төр засаг одоо салмаар, нэр нүүрээ бодмоор юм даа. Зэвсэг өгч хүмүүсийг алуулцуулах, зэвсэг зарж их мөнгө олох, хүчтэй зэвсгээрээ бусдыг сүрдүүлэх, агаараас довтолж олон хүний амь нас, эд хөрөнгийг сүйтгэх, өөрт байгаа зэвсгийн хүч, нөөцөнд дулдуйдан хэнийг ч болов дарамтлах, үнэ тарифын хөшүүргийг баруун, солгойгүй ашиглаж бусдыг хүнд байдалд оруулах, хагал, бутарга, задгай замбараагүй хаос орчинг бүрдүүлээд баялгийг нь цөлмөж ав! гэх зарчмыг баримтлах мэт нь АНУ-ын төр, засгийн үзэл, үйлдлийн үндсэн шинж болчихлоо. Зөнөсөн Байден, зоргоороо авирласан Трамп хоёрын засаглал сөрөг үр дагавар, муу нөлөөгөөрөө ав адилхан байна. Гэхдээ энэ бол АНУ-ын жирийн иргэдийн үзэл санаа, үйлдэл биш юм. Ард түмэн ард түмнүүддээ дайсагнах нь тун ч ховор үзэгдэл, шашин суртлын үндсэн дээр л хааяа гарч байсан үзэгдэл билээ. Аль ч улс оронд үндэсний хөрөнгөтөн, элит давхраа нь төр, засгийн эрхийг барих болсон энэ зууны нөхцөлд улстөрийн бодлого, үйл ажиллагааны бүхий л буруу нь тухайн улс орны элит давхрааны л алдаа, нүгэл, гэмт хэрэг мөн болно. Өнөө гэхэд л АНУ-ын хүчтэй зэвсэг, Герман, Франц, Англи, Польш зэрэг олон орны хонзогногчдын өшөөрхөл, фашист, нацист үзэл санаа нь цөмийн зэвсэг хэрэглэсэн дэлхийн дайныг ч дэгдээж мэдэхээр байна. Оросын хүчирхэг гүрэн дотроосоо л эс задарвал ялагдах магадлал тун ч өчүүхэн шүү дээ. Тэд цөмийн зэвсгээ тэврээд бууж өгөх нь юу л бол! Оросын Холбооны улсыг (СССР-ийг задалсан лугаа) задлах бодлогыг Барууныхан эртнээс баримталж, дотоод амьдрал, зөрчлийг нь судалж, Оросыг үзэн ядах сэтгэлзүй, ухамсраар хүн амаа хордуулж, дээр нь нэмээд энэ дайн үргэлжилсэн жилүүдэд Оросын цэрэг, зэвсэг, нөөц, байрлалыг сайтар тагнаж тодруулсан, мөн өнгөрсөн дайнуудад ялагдсан өш хонзонг хөөргөдөж сэдрээсэн болохоор Орос туйлдах үед нь элдвээр дарамталсаар өөрсөддөө ашигтай гэрээ байгуулж ч болох юм. Эсвээс Оросыг тун аргагүй байдалд оруулснаар Орос улс цөмийн зэвсэг хэрэглэж ч мэднэ. Тэгвээс Орос улс, НАТО-гийн хооронд дэлхийн дайн дэгдэх бизээ.
Цөмийн зэвсэг хэрэглэсэн дайн дэгдэх аваас АНУ ч Оросын цохилтыг амсах байх. Дайны цаад эздийг зүгээр орхихгүй нь лавтай. Цөмийн зэвсгээр цохилт өгөх Оросын чадавх өнөөдөр дэлхийд номер нэг байгаа билээ.
Барууныхан болон Оросын хоорондох дайн олон шалтгаантай, олон зуун дамнан ужгирсан, 200 гаруй улс орны хагасаас илүү нь ойлгох, учрыг ухаарахад бэрх болтлоо ээдрээтсэн тун ч хачин үзэгдэл юм. Ийм шинж, онцлогтой дайн дэлхийн бусад бүс нутагт дэгдэх түүхэн шалтгаан, нөхцөл байхгүй гэж хэлж болно. Энэ дайны угийн шалтгаан, шинж чанар, цаад наад эзэд, нуугдмал зорилго, түүхэн үндэс, хоёр талын чухам хэн нь энэ дайныг өдөөсөн болох гэх мэт ээдрээтэй асуудлыг монголчуудын зарим хэсэг нь огт ойлгохгүй байгаа юм. Арга ч үгүй. Тэд Европ дахины түүхийг үзэж, судлаагүй хүмүүс шүү дээ... Энэ дайныг зогсоох, дахин гарах нөхцлийг нь үгүйсгэж чадах хүн, хүч байна уу? хэмээн хашгирмаар санагдах юм. НҮБ, түүний удирдлага энэ удаа, энэ дайны хувьд онцгой анхаарч, хүч, боломж, нэр хүндээ дээд хэмжээгээр ашиглаж тун ч шуурхай ажилмаар байна. Дайн үргэлжлэх хэрээр шатлан ширүүсэж, учруулах хохирол, сүйрэл нь маш их болж, гамшгийн хэмжээнд хүрэх болно. Бусад улс оронд ч олон талаар муугаар нөлөөлнө. Дэлхийн хэмжээнд эдийн засгийн амьдрал хямрана, уруудна.
Судлаач, проф Д.Чулуунжав
Ням - 09 сарын 13,
2026
Сэтгэгдэл53
Дайн эхлүүлсэн пизду нь л дайнаа зогсооно шүү дээ
Чулуунжав абугай,,,,та мэтийн ОРКууд нь оросын фашизмыг дэмжээд л уухайлан орилоод байхад энэ дайн яаж дуусхавдээ,,,,,"""""украинчуудыг алаад өгөөч хядаад өгөөч"""""хэмээн улайран солиорсон ОРКууд эмч эмнэлэгээ бараадаад эрүүл саруул болчихвол энэ дайн дуусах байлгүйдээ,,,,,ОРКоо,,,,,
ориг оросын суртал ухуулагч кк
ориг украин ялвал орос баярлана. энэ хоёр тэврэлдээд уйлана салж хагцахгүй
Авторыг нь харалгүй унших юм бол Оросын суртал нэвтрүүлэгч нарын нэг нь бичсэн зүйл байна гэж ойлгогдохоор юм байна!!! Энэ өвгөн Барууныхныг бүр фашист, нацист гэж нэрлэжээ?!! Путин бол Бурханы элч, гэгээн Будда юм байна л даа, энэ өвгөнийхөөр бол!!?? Юмны нарийн учир мэдэхгүй залууст их л хортой ухуулга хийж байна даа?? Sonin.mn ямар зорилгоор (?) энэ гаж буруу юмыг нь тогтмол нийтлээд байдаг юм бэ!!??
шунал. жажда гэсэн байхын цангаа. рмнхг
цангааг цангаагаар цангаах 🏜
Коммунизмаасаа салж чадахгүй байсаар насыг дуусгаж байгаа хүн юм байна. Судлаач гуай
Монголын академич нар нэг иймэрхүү хүмүүс бий.
πа I, πа II, πа гуравдугаар, дөрөвдүгээр ...
Иймэрхүү байдлаар 10, 20 жил болох магадлал өндөр шүү хүчний тэнцвэр тогтсон үед дайнууд зогсоно
Тэгээд хэн дайн эхлүүлчихвээ украйн орос уруу дайрсан юм уу орос украйн уруу дайрсан уу судлаач гуай
Шшш
Хеерхий дее, аргагуй зенеж дээ. Иймэрхуу юмыг нийтэлж байдаг СОНИН.МН ч гэж ...
Узбекистанд 2026 оны эхний хагаст 70 ба түүнээс дээш насны 29 эрэгтэй аав болжээ. Бүгд Найрамдах Улсын Статистикийн Агентлагийн мэдээлснээр энэ хугацаанд нийт 373,389 төрөлт бүртгэгдсэн байна. 60-69 насны эрчүүдийн дунд 249 нь мөн аав болжээ. Эх сурвалж: Узбекистаны Статистикийн Агентлаг
6 сард 60-аас дээш насны 278 πа
толгойн үс олон ч тонгоргоор ганц л хусна, оочин сахал цөөхөн ч, онгон хэвээрээ үлдэнэ
шингэн юмны нэг балгатай тэнцэхүйц хэмжээ, балга ундны зүйлийг чамлахад хэрэглэх үг: ооч хэрийн хэмжээтэй (нэг балга хэрийн), нэг ооч цай (нэг балга цай) - Тагш гаргаж ирээд даавуугаар зүлгэж зүлгэж хоёр ооч цай уув. С.Удвал. Их хувь заяа.
даавуугаар зүлгэдэг солонгос түүхэн баримтат кино зурагтаар гарсан
бух ара буххараа бүү хар а ᠪᠦᠦ ᠬᠠᠷᠠᠭᠠ
Путин Зёлинский хоёрын нэг нь үхэж байж энэ дайн дуусна ! Зёлинский их шартай ! Донбассын газар нутгаас нэг ч мётр газар Оросод өгөхгүй ! Крымийг Оросод яасан ч өгөхгүй гэж үздэг хүн ! Путин болохоор Крымийг Укрианд буцааж алдаж байснаас Орос мөхсөн нь дээр гэж үздэг хүн ! Крымийг алдаж ёртөнцийн доог болохын оррнд тэр дэлхийн 3 р дайн нь эхэлсэн дээр ! одоо хадгалж байгаа цөмийн бөмбөг цөмийн пуужингийнхаа талыг харвачихсан нь хамаагүй дээр гэж үздэг хүн ! Зөв л дө !!!
Яг зөв гаргаж бичсэн байна.
Бас нэг хөгшин төгцөг үү
Оросыг задалж өөрсдөө эзэн сууж баялагын эзэмших ,өрсөлдөгчөө дарж авах америкийн бодлого шүүдээ, энд ардчилал түй ч хамаагүй байх шүү, үүнд европын орнууд украйн орос бүгд хохирч америк зэвгээ зарж улам хүчирхэгжиж байгаа дүр зураг харагдаж байна, одоо зөвхөн хятад л толгойны өвчин болж байх шиг байна,
өөрсдөд нь нэг тэрбум нь толгойны өвчин болоод. мао нийт ганц зуун сая үлдсэн байхад хаваск гэсэн бхын.
Зөнөг өвгөн тэнэг юм сараачихаа болиоч ээ. АНУ гдг буй болоод 200 гаруйхан жил болж бхд 400 жил дайны гал дээр тос нэмсэн нтр гэж солиороо л…..
Энэ өвгөн зайлуул,,,,,орос элчингээс идсэн хоол ундныхаа хариуг нь л барьж байгаа ухаантай юмшүүдээ,,,,,чааваас,,,,,,
идэш өвс цэцэгтэйгээ ирэвээ (өвөл). гуяасуух дээрээ 🌿. D➰M
Uvuu hamaagui zugeer l uh
хай
Uvuu hamaagui zugeer l uh
улукбекийн гурван медресе
Хөгшин""""" хашгирмаар санагдах юм""""" гэжээ,,,,,аргагүй л улирал нь ирээд өвчин нь сэдэрч байгаа юмдагуудаа,,,,,эмч эмнэлэгээ бараадаа,,,,,,
нар илүүдлийн өвчин гэнэ үү? нарших, чяцаг алдах
наран гэрэлт түмэн наст 😁😂😅
барах бар а м ид. төрүүлэгчийг ид. өмнөхөө ид.
МАН АН гэсэн бузрын тийрэнгүүд ОТ-гоос асар их мөнгө алдагдаж байхад дуугүй байгаа нь Америкад хөрөнгө оруулж Украины дайныг санхүүжүүлж байгаа нь тодорхой. 1984 онд Цэдэнбал даргыг Оросод амрахаар явсныг далимдуулж МАХН доторх хужаа цустнууд Хятадын тагнуулуудтай хуйвалдан МУ-ыг эзлэх маш нууц гэрээ гэгчийг хийсэн гэдэг юм билээ. Тэр нь ч үнэн гэдэг нь амьдралаар нотлогдож байна. МУ-ыг Оросоос салгахын тулд АНУ-тай дипломат харилцаа тогтоож коммунист социалист нийгмийн эсрэг суртал ухуулга хийх даалгавартай АНУ-аас асар их мөнгө авч АН гэгчийг байгуулсан МАН-ын тасархайнууд төрөөс чаргууцалдсаар улсын хөгжлийг доройтуулж байна. МАН АН гэх дотоодын 2 дайсныг устгачихвал Украины дайн зогсоно
Энэ харваас Шар хадны өвчтөн байна, эмнэлэгт нь хүргэж өгөөчээ!!!
Энэ зөнөгийн ёараачсаныг sonin сайт тавихаасаа ичиж үхмээр юм.......
болгоомжтой... гэсэнд филсобч гайхав. үг хэлэхдээ болгоомж, ургацагнаас болгоомж...
👅 the hell with you 🌱☘️🍀🌿 🧠🌿
Хулхи Европ Оросууд өөрсдөө Жүүдүүдийг шүтэж, Азийнхныг ялгаварлаж доорд үздэгээ "мэддэггүй".
Түүхэн баримтад тулгуурлан сайн бичжээ. Цөмийн зэвсэгтэй Орос улс АНУ, ЕХ тэргүүтэй 50 гаруй орны өөдөөс эцэсээ хүртэл тэмцээд цөмийн зэвсэг хэрэглэж болзошгүй.
цөмийн цэнэг газардуулах. цөмийн өвөл. мөстлөг ажилд сургасан, хөдөлмөр хүн бий болгосон ч гэлүү... чж гуай зөөндөө хэлсэн.
лондон тэг цэг. яагаад лондон тэг. цаах нь stonehenge. жилд 6 сараар хоёр гэсэн чинь хоногт 6 цагаар хоёр. наран ургахаас 'лондонд' тэглээд, цааш тахил хураах. овоо овоолго пирамид бүсээчангалж өмнөө гаргах. aconcagua7000m.
6ц 4
🕛2
Яг одоо минутын дотор Путлер дайнаа зогсоох тушаал өгч Украйнаас цэргээ татсан цагт дайн хурдан дуусна Иваны тэнэг чулуунжавааа
НАТО гэгч жорлонгийн элитүүд гэгч либерал ардчилсан сатанууд энэ дайнаас маш их ашиг олж байгаа учраас үргэлжлүүлэх сонирхолтой байна.Тэдний манкурт иргэд энэ дайныг татвараараа санхүүжүүлж байгаагаа ойлгохгүй байгаа нь эмгэнэл юм. Тэд битгий хэл Монгол улсад амьдардаг АН,ХҮН,Либертари намын явдаг жорлонгууд хүртэл одоо болтол энэ үйл явцын утга учрыг огт ойлгоогүй бололтой тэнэг тэнэг юм бичицгээгээд байна.Гэтэл АНУ,ЕХ ны судлаач ,шинжээч эрдэмтэд шал өөр байр сууринаас тайлбарлаж байна. Сатанист столтенберг хүртэл өөр хүн болоод хувилаад төрчихсөн юм шиг ОХУ тай эвлэрнэ гэх аястай тэс өөр юм донгосоод сууж байна. Манай либерал ардчилал явдаг алнууд сэтгэлгээий хувьд яагаад ингээд 1990 онд хөлдөөд царцаад гацчихав аа. Цаг үе өөр болж дэлхий олон туйлт дэлхийн тогтолцоонд аажмаар шилжиж байна. Либерал ардчилагч гэхээр заавал манкурт мал байх ёстой гэсэн дүрэм арай байдаг юм биш биз.
Tu zuv yg vneniig bichsen bainaa.Odoo ene hujaa hurliizuud shvteen baruun mohoj dampuurij duusaj bnaa.amerikiin ur ni 40 trilllion bolson odoo avaralgui ert oroi ch unah ni todorhoi bolson doo..
Монголчууд дотоддоо улс орноо цөлмөдөг, хулгайлдаг, дээрэмддэг, хуулиа мөрддөггүй, завхай, мөнгөний боол болсон хүмүүст хариуцлага тооцож чадахгүй байж олон улсын байдалд хоосон дүгнэлт өгөх гэж чалчих хэрэггүй юм. Өөрсдийгөө боловсруулж улс орноо хөгжүүлэхэд анхаар, өөрсдийгөө зас.
энэ мулгуу өвгөн юу бичиж байгаагаа ч мэдэхгүй байгаа зөнөг новш хахахахаха
Проф. Чукагийн сүүлийн өгүүллэгээс 2 зүйл дээр эргэлзэв. Нэгд, 400 жилийн өс хонзон. Энэ бол хүн төрөлхтөнд байхааргүй муухай зүйл биш үү? Ой санамж тийм урт хугацаанд үргэлжилэхгүй, Харин түүнийг сануулж сэдрээж байж магад. Франц, Герман 2-оос өөр орон Орос руу дайрсан юм уу? Европ нийтээрээ хонзонтой гэвэл үнэнд нийцэхгүй байх аа. Америк бол яах вэ дээ, том гүрнүүдийн л шөргөөлцөл шүү дээ. Хоёрт, Цөмийн бөмбөгөө тэврээд ялагдахгүй гэжээ. Хэн Орос руу дайрч орох юм бэ? Зелеский бол зөвхөн Донецкий л өгөхгүй гэж байгаа биз дээ. Орос эхэлж дайрахгүй болбол Орос руу дайрах орон байхгүй ээ.