ЖЮЦЮАНЬ, 2026 оны есдүгээр сарын 21 /Xinhua/. Хятадын баруун хойд нутгийн Дүнфэн хот дахь сансрын арилжааны нислэгийн инновацын туршилтын бүсийн талбайгаас есөн хиймэл дагуулыг амжилттай хөөргөжээ. Сансрын орчныг хянах, гамшгаас сэргийлэх, хор уршгийг бууруулах болон шинжлэх ухааны туршилт хийхэд голчлон ашиглах эдгээр хиймэл дагуулыг ням гарагт Бээжингийн цагаар 12:03 цагт "Lijian-1 Y18" зөөгч пуужингаар хөөргөсөн бөгөөд төлөвлөсөн тойрог замд амжилттай оруулсан байна.
Энэ бол сансрын арилжааны нислэгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг “CAS Space” компанид зохион бүтээсэн “Lijian” цуврал зөөгч пуужингаар хиймэл дагуул хөөргөсөн 17 дахь ажиллагаа байв. Тус компаниас мэдээлснээр, уг зөөгч пуужингаар одоогийн байдлаар сансрын нэг төхөөрөмж, 121 хиймэл дагуулыг тойрог замд амжилттай гаргасан бөгөөд тойрог замд гаргасан нийт ачааны жин 21 тонноос давжээ. “Lijian-1” зөөгч пуужинг хөөргөх хуваарийг 2027 оны хоёрдугаар хагас хүртэл гаргасан байна.
“CAS Space” бол Хятадын хамгийн олон хиймэл дагуул, хамгийн хүнд ачааг сансарт хөөргөсөн хувийн арилжааны компани юм.
Л.Буянаа
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Даваа - 09 сарын 21,
2026
Сэтгэгдэл0