СТОКХОЛМ, 2026 оны есдүгээр сарын 21 /TASS/. Кенийн тамирчин Агнес Нгетич эмэгтэйчүүдийн хагас марафоны төрөлд /пейсмейкергүйгээр буюу хурд хөтлөгчгүйгээр зохион байгуулсан уралдаан/ дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ. Тэрбээр энэхүү амжилтыг Копенхагенд болсон замын гүйлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр үзүүлсэн байна. А.Нгетич 21.1 км-ийн зайг 1 цаг 5 минут 15 секундэд туулжээ. Өмнөх дэлхийн дээд амжилтыг мөн Кенийн тамирчин Перес Жепчирчир эзэмшиж байсан бөгөөд тэрбээр 2020 оны аравдугаар сарын 17-нд 1 цаг 5 минут 16 секундийн амжилт үзүүлж байжээ.
Пейсмейкер гэдэг нь 800 метрээс дээш дунд болон холын зайн гүйлтийн тодорхой хэсэгт тамирчдын өмнө гүйж, хурдынх нь хэмнэлийг тогтоож өгдөг гүйгчийг хэлдэг. Жишээлбэл, хагас марафонд тамирчин 1 цаг 5 минутад барих хурдаар гүйх зорилготой байвал пейсмейкер урд нь тогтсон хурдаар гүйж, тамирчин түүнийг дагаж хэмнэлээ барьдаг. Өдгөө 25 настай А.Нгетич 2024 оны нэгдүгээр сард Испанийн Валенси хотод болсон 10 км-ийн холимог гүйлтийн төрөлд 28 минут 46 секундийн амжилт үзүүлж, замын болон цэнгэлдэх хүрээлэнгийн гүйлтийн төрлөөр 29 минутаас дотогш хугацнаад 10 км-ийг туулсан түүхэн дэх анхны эмэгтэй тамирчин болсон юм. Мөн 2025 оны дөрөвдүгээр сард эмэгтэйчүүдийн 10 км-ийн гүйлтэд 29 минут 27 секундын амжилтаар дэлхийн дээд амжилт тогтоож байжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Даваа - 09 сарын 21,
2026
Сэтгэгдэл1
Хар хүмүүс гүйлт бокс сагс гуравт л амжилттай байдаг бусад спортод ямар ч чадваргүй.