УИХ-ын гишүүн Д.Ганбат мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ тэрээр:"УИХ-ын гишүүн гэдэг бол ард түмнээсээ сонгогддог. Сонгогдохоосоо өмнө намууд ч бай, гишүүд ч бай ард түмэндээ амлалт өгдөг. Ард түмний элч төлөөлөгч болоод УИХ-д сууж байна. Өргөсөн тангарагтаа Монголын ард түмний төлөө, нийтлэг эрх ашгийн төлөө зүтгэнэ гэж тангараг өргөдөг. Намууд ч гэсэн Монгол Улсыг сайжруулна гэсэн мөрийн хөтөлбөртэй ордог.Өнөөдөр гадаад, дотоод нөхцөл байдал тийм аятайхан биш байна. Дэлхий нийтээрээ эрчим хүчний дутагдалд орчихсон, хоёр, гурван газар нефть гацаатай, нэлээд хэдэн газар дайн байлдаантай байна. Ийм нөхцөлд Монголын ард түмэн, гишүүд бид бүхэн эвтэй, эв нэгдэлтэйгээр хэцүү, хүнд бэрхшээлтэй байдлыг даван туулах ёстой.
Монгол төрийн ажил тасралтгүй байх ёстой гэж Монгол Улсын Үндсэн хуульд заасан байгаа. Монгол Улсын төр бол УИХ, чуулган, Байнгын хорооноос бүрдэнэ гээд хуульд заасан байгаа.
Сая би Баянхонгор, Өвөрхангай тойргоороо яваад өчигдөр ирлээ. Ард түмэн ярьж байна. Юмны үнэ хадсан, өдрөөс өдөрт өсөж байна. Энэ талаар арга хэмжээ аваач ээ гэж ярьж байна. Арваннэгдүгээр сарын 1-нээс тэтгэвэр нэмнэ. Он гараад нэгдүгээр сарын 1-нээс төрийн албан хаагч, багш, эмч нарын цалин нэмэгдэнэ. Энэ нэмэлтийг бид бүхэн зохих хэмжээнд нь хийгээд явах ёстой. Яагаад гэвэл инфляц хоёр оронтой тоотой байна. Юмны үнэ их өсөж байна. Тэр тусмаа хүнсний бүтээгдэхүүний үнэ 25 хувь өссөн байдалтай байна. Энэ бүх өсөлтийг цалин, тэтгэвэр гүйцэхгүй байна. Хуульдаа үүнтэй уялдуулаад нэмэх ёстой гэж заасан.
Тийм учраас 126 гишүүнийг өргөсөн тангарагтаа үнэнч байгаач гэж хэлмээр байна. Намууд ч авсан амлалт, сонгуулийн өмнө ярьж байсан зүйлдээ хүрч, дотроо холхилцсон, бие биеэ барьцаалсан ийм байдалтай байж болохгүй.
Эрх баригч намын Ерөнхий сайд нь хариуцлага тооцъё, авлига, гэмт хэрэгтэй тэмцье гэж байна. Ийм зүйлийг бол дэмжинэ ээ. Манай нам ч гэсэн энэ талаар хамтран ажиллаж, авлига, хулгай, гэмт хэрэг, хариуцлагагүй байдлаасаа салах ёстой гэж үзэж байна. Бусад хүмүүс ч гэсэн үлгэр жишээ авах ёстой. Ард түмэн ч гэсэн дэмжиж байгаа юм байна. Алийн болгон ингэж явах билээ. Улс орноо бодоцгооё." гэв.
Мөн сэтгүүлчдийн асуултад дараах байдлаар хариулжээ.
"Таны хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр Ардчилсан сэргэлт холбооноос дэвшүүлсэн байсан. Энэ дээр ямар байр суурьтай байна?"
"Манай Ардчилсан сэргэлт холбоо бол 10 гаруй гишүүнтэй, Үндэсний бодлогын хороо нь 100 гаруй гишүүнтэй ийм холбоо. Уламжлал, шинэчлэлээ барьсан, ардчилал, эрх чөлөөг дээдэлсэн ийм холбоо байгаа. Энэ холбооноос намайг Монгол Улсын Ерөнхийлөгчид өрсөлдөх нь зүйтэй хэмээн шийдвэр гаргасан. Энэ саналыг хүндэтгэлтэйгээр хүлээж авч байгаа."
"Ардчилсан намын зарим гишүүн хуралдаа суухгүй гэж байгаа. Таны хувьд бүлгийн гишүүдээсээ өөр байр суурьтай байна гэсэн үг үү?"
"Манай бүлэг хоёр одтой, гурван одтой шийдвэр гаргадаг. Тийм шийдвэр гараагүй. Гурван хоногийн завсарлага авсан байгаа. Тэр нь дууссан гэж ойлгосон. УИХ-ын чуулганд суухгүй, барьцаална гэсэн, тэгнэ гэсэн юм байхгүй. Энэ бол хууль зөрчсөн үйлдэл болно. Төрийн ажил тасралтгүй явах ёстой.
Тэр талаар болохгүй хууль батлах гээд байгаа ч юм уу, Үндсэн хуулийн эсрэг ийм үед гишүүн бол тэр тухай хэлээд хурлыг орхиж болно гэж байгаа. Хууль номоороо явах ёстой. Өнөөгийн нөхцөл байдалд ийм зүйл шаардлагагүй гэж үзэж байна.
"Танай нам дотроо хоёр хуваагдсан гэх юм?"
"Мэдэхгүй. Тэрийг хоёр хуваагдсан гээд байгаа хүмүүсээс нь асууна биз."
Сийрүүлсэн Х.Цэцэнноров
Ням - 10 сарын 11,
2026
Сэтгэгдэл16
Далай багш мэтээр л айлдаж байх шив, кх кх кх
Battulga hamaagui deer
Жэнко далд орог эпштейн өиз
Айл бүрт 40л н бидон өгвөл сонгоно шүү
Аргаа бараад байна алаамаажсан 10бидрнд авгай хүүхэд гэж байна уу ичинэ айхаа өнгөрсөн таглаагүй тавын бизон
Айн.Юу гэнээ.Юу сонсчиховоо.Балай хүмүүсийг ерөнхийлөгчид дэвшүүлж байгаа юмуу.
Ха ха ха бидон ерөнхийлөгчтэй болж дээ үгүй мөн их дураа
яг үнэн
арай ч дээ энэ том суудал ингэж доошоо унах гэж
Ардчилсан нам Ангийн дайсан хорлогч н нам болжээ дээ аль балай болж бүтэхгүй хүмүүсээ дээш нь залдаг Бярцогтоо нэг мөсөн ерөнхийлөгчид дэвшүүл ирээч бас мянгуужин бн
Эргүү малын оронд мань нь арай эрүүл еөк болох биз
ёстой үнэн
Би до Ганбаагаа дэмжинээ. Хүнийхээ хувьд ч тэр бохирдож заваараагүй ажил үйлээ авч явсан хүний хувьд ч Ганбаа яг тохирно. Өөр хүн алга. Дэмжицгээe
бага солиороорой
энэ 1 шизот болиосой
МАН маань Еөкийн сонгуульд АН-аас битон ганбааг захиалж бгаа юм байнаа ! Тэгсэн чнь энэ тэнэг нь хөөрчихсөн… Хүүк Еөк яаж ч үзээд ялагдах л хүн захиалахаа мэдэлгүй яахав дээ !!!