Орос улсын ирэх жилийн төсвийн төсөлд нефтийн үнийг 50 долл/баррель байхаар тусган тооцсон бол холбооны төсвийн алдагдал 2 орчим хувьтай байна гэж ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэдэгдлээ.
Энэхүү үнэлгээ нь хэт доогуур мэт байгаа боловч найдвартай баримжаатай таамаглал гэж тэрбээр хэлэв.
Оросын засгийн газар ирэх оны эдийн засаг-нийгмийн хөгжлийн таамаглалаа боловсруулж дуусаж байгаа бөгөөд гол үүрэг зорилтууд бол нийгмийн баталгааг хангах, аюулгүй байдлыг хангах, батлан хамгаалах чадавхийг сайжруулах явдал юм.
Путиний үзэж байгаагаар, ойрын саруудад нефть, хийнээс орох орлого нэмэгдэх учраас Үндэсний баялгийн санг арвижуулах боломжтой.
Инфляцийг бууруулахад чиглэсэн Төв банк ба Оросын засгийн газраас авч буй арга хэмжээнүүд үр дүнгээ өгч буй нь илт байна гэж В.Путин хэллээ. Оросын компаниуд тогтвортой ажиллаж буй нь хөдөлмөрийн зах зээлийн төлөв байдлаас харагдаж байгаа бөгөөд ажилгүйдлийн түвшин түүхэн доод хэмжээнд байна.
Хүн амын орлого өсөж байгаа нь хэрэглээний барааны эрэлтээс харагдаж байгааг Оросын Ерөнхийлөгч тэмдэглэн хэллээ. Тэрбээр Барууны орнуудаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн худалдан авахад тавьсан хоригоо 2028 он хүртэл сунгажээ. Уг хоригийг Барууны орнуудын найрсаг бус үйлдлийн хариуд 2014 онд тогтоосон байна.
Б.Адъяахүү
Даваа - 10 сарын 12,
2026
Сэтгэгдэл7
Төгцөгөө, дайнаа зогсоо
Москвагийн газрын тос боловсруулах үйлдвэр нефть боловсруулах үйл ажиллагаагаа бүрэн зогсоожээ. Үүнд Украины нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн цохилт нөлөөлсөн,-Reuters Тус үйлдвэр нь Кремлиэс ойролцоогоор 15 км-ийн зайд байрладаг.
Трамп: Украинтай хийж буй дайны улмаас орос улс газрын тос боловсруулах үйлдвэрлэлдээ хяналтаа алдсан. Дизель түлш үйлдвэрлэдэг оросын газрын тос боловсруулах олон үйлдвэр дэлбэрэлтэд өртөж, наад зах нь түр хугацаанд ажиллагаагүй болсон Украинтай хийж буй энэ утгагүй, эцэс төгсгөлгүй дайныг зогсоох хэрэгтэй. Үүнээс болж дэлхий нийтээрээ хохирч байна. Сар бүр 25,000 хүн, ихэвчлэн цэргүүд амь үрэгдэж байна. Ямар харамсалтай вэ!
БӨГСШИЖИНЬПИН НАС БАРЖЭЭ.
Бөгс Путин мөн нас баржээ !
Москвагийн газрын тос боловсруулах үйлдвэр нефть боловсруулах үйл ажиллагаагаа бүрэн зогсоожээ. Үүнд Украины нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн цохилт нөлөөлсөн,-Reuters Тус үйлдвэр нь Кремлиэс ойролцоогоор 15 км-ийн зайд байрладаг.
Украины Батлан хамгаалах хүчнүүд “Вивальди” ажиллагааны хүрээнд дахин 43.5 км² газар нутаг, хоёр суурин газрыг чөлөөлжээ