“Айчи Нагояа-2026” Азийн наадмын эрэгтэйчүүдийн өрсөлдөөн анхаарлын төвд байгаа нь Олимпын болон Дэлхийн аваргууд олноор өрсөлдөхтэй холбоотой.
Токиогийн Олимпын үнэмлэхүй аварга Дайки Хашимото, нутаг нэгтнийхээ амжилтыг “Парис-2024” Олимпын наадамд давтсан Шинносукэ Ока нар хоёулаа Нагояд ирээд байгаа. Японы багийн гол өрсөлдөгч БНХАУ-ын баг хүчтэй бүрэлдэхүүн илгээснийг суга савлуурын дасгалд Олимпын хошой, Дэлхийн 6 удаагийн аварга Зөү Жинюань, Олимпын хошой мөнгөн медальт, дэлхийн хошой аварга Жан Бохэн гэсэн “том нэрс” харуулж байна.
Япон-Хятадын өрсөлдөөний голоор сүүлийн үед хүч түрэн орж ирж буй Олимпын хошой аварга Филиппиний Карлос Юло мөн энэ наадмын том оддын нэг юм. Үдээс өмнө Карлос Юло хамгийн сүүлд, савлуурын дасгалын үед том алдаа гаргаж унаснаар өөрийн төрсөн дүү Карл Юлод тэргүүллээ алдсан нь тэмцээний дуулиан боллоо.
Манай улсыг төлөөлөн ОУХМ Дамдиндоржийн Энхтүвшин, ОУХМ Эрхэмбаярын Өсөхбаяр нар Олимпын аваргуудтай өрсөлдөөнөө эхлүүллээ. Спортын гимнастикийн үндсэн 6 дасгалд бүгдэд нь оролцож буй ОУХМ Э.Өсөхбаяр одоогоор нийлбэр 73.731 оноотой үнэмлэхүй аваргын өрсөлдөөний 4 дүгээрт байрт бичигдэж байна. Манай тамирчин чөлөөт хөдөлгөөний дасгалд 13.433 оноогоор 3-дугаар байрыг хадгалж байгаа бөгөөд үдээс хойш бүх тамирчид дасгалаа гүйцэтгэсний дараагар шилдэг 8-д шалгарвал медалийн төлөө өрсөлдөх юм.Харин Дэлхийн цомын хүрэл медальт, ОУХМ Д.Энхтүвшин 3 дасгалд өрсөлдөж, чөлөөт хөдөлгөөн, бариултай модон морины дасгалд 6-дугаар байр, харайлтын төрөлд 7-дугаар байрт бичигдэн, үдээс хойш үр дүнгээс хамааран медалийн өрсөлдөөнд үлдэх эсэх нь шийдэгдэх юм.
Фото: С.Энхжаргал
Ням - 10 сарын 11,
2026
Сэтгэгдэл1
BITCOIN & CRYPTO SCAM RECOVERY SPECIALIST HIRE // WIZARD GEO COORDINATES HACKER Good day everyone on the internet. My name is Evanise Francisco. It is a pleasure to introduce WIZARD GEO COORDINATES HACKER to everybody on how they help me recover my lost bitcoin. I fell victim to a crafty scam, but just when I thought all hope was lost, WIZARD GEO COORDINATES HACKER emerged as a beacon of light. For a fact, bitcoin is true and is the future of world currencies. I have been using it until I lost $600,000.00 USD in the hands of unregulated brokers. I found myself in a state of panic and despair. I never thought I could get back my funds until I approached them with my problems and provided all the necessary information. It took them 72 hours to recover my funds and I was amazed. In conclusion, if you find yourself ensnared in the tangled web of bitcoin theft, Don’t hesitate to reach out to WIZARD GEO COORDINATES Email: geovcoordinateshacker@gmail.com Telegram @Geocoordinateshacker