Украин дахь Оросын цэргийн тусгай ажиллагаа (“СВО”) 4.7 дэх жилдээ бүтэл муутай үргэлжилж байна. Тасралтгүй 1671 өдөр шөнө байлджээ. Цөмрөлт эхэлсэн 2022.02.24-нөөс тооцвол 2029.09.21 буюу өнөөдрийн байдлаар 1671 хоног. Харин 2014 онд Крымыг ОХУ-д аннекс хийн хүчээр нэгтгэж Донбасст зэвсэгт мөргөлдөөн дэгдсээснээс хойш 4593 хоног. Үүнтэй холбогдуулан мэдээллийн тэнцвэр хангах үүднээс “The Washington Post”-од хэвлэгдсэн америк генерал Дэвид Петреусын ярилцлагыг товчлон орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын редакцын байр суурь огт тусгагдаагүй болно.
“Путин Оросыг аугаа болгохыг хүссэн, гэтэл НАТО-г аугаа болгочихлоо” гэсэн гарчгаар ТТГ-ын экс-захирал, Төв Командлалын экс-командлагч Д.Петреус (David Petraeus) ширүүхэн, ил шууд ярьжээ. Түүний ярьсан нь:
Стратегийн санаачилга Украины талд байна. Путин Донбассын хотуудад бэхжиж авна гэсэн зорилгодоо хүрэх чадвар алга. Кошмар гэж уулга алдахаар их хохирол амсаж байна. Өдөр болгон 1000 гаруй цэрэг. Украины зэвсэгт хүчин технологийн давуу байдлаа ашиглан Оросын гүн ар тал руу цохилт хийсээр байна.
Эзлэгдсэн Крымыг Оросоос нь тусгаарлаад авлаа, оросын С-400-г системээр нь цохиж байна, ОХУ-ын нефть боловсруулах заводуудыг жагсаалаас гаргаж, оросын экспортын хүч чадлыг сулруулж, эрчим хүчний дефицитийг нь өдөөж чадлаа. Дайн явуулах аргаа Украин Орост тулгадаг боллоо. Агаарын орон зайг бүрэн автоматчилж, тагнуулын ажиллагааг интеграцчилж, тусад нь роботчилогдсон систем рүү шилжсэнээр оросын хуягт-танкийн давшилтын сонгодог номлолыг нь хуучруулж чадлаа.
Бүрэн хэмжээний дайн дэгдсэнээс хойш би 11 дэх удаагаа Украинд очлоо. Фронт орчмын нутагт очлоо. Захирагч дарга нартай нь уулзлаа. Жинхэнэ орчин үеийн дайн гэдгийг нүдээрээ үзлээ. AI-технологи, тусдаа бие даасан зэвсэглийн систем нэвтрүүлж байгааг нь сонирхлоо.
Үнэхээр ирээдүйд дайн хэрхэн явуулах арга ажиллагааг энэ Украин бодитой тодорхойлж байна. Иймд би “Дайны бүх машинаа өргөн хүрээнд яаралтай шинэчлэх шаардлагатай болжээ” гэж АНУ болон НАТО-гийн бусад орнууддаа хандаж уриалмаар байна.
Фронт дээр яг одоо оперативын санаачилга Украины талд байна. Оросууд тэр хүсч байгаа зорилгодоо хүрэх чадвар алга. Үлэмж дэвшилд хүрсэн хэмээн хэдийгээр Владимир Путин нотлон ярьдаг ч энэ нь бодит байдалд зохицохгүй яриа юм. Миний үзэж байгаагаар, оросуудын хүсээд зориод байгаа тэр зорилгыг нь Украин боломж олгохгүйгээр тасалдуулаад байна. Хаврын зуны оросын тэр давшилтыг нь харчих. Донецк мужийн үлдсэн газрыг эзлэн авч бэхжинэ гэсэн нь сураггүй боллоо. Украины бэхжсэн хотууд руу хүрч чадсангүй. Замын дунд гацчихаад байж байна. Бод доо. Өдөр бүр оросууд 1000 цэргээ алуулж шархдуулна гэдэг үнэхээр төсөөлөхийн аргагүй онцгой хохирол юм.
Би генерал (оросын армийн генерал буюу маршалын удаахи) цолтой байхдаа командлалын 5 чухал тушаал хашсаны гурав нь Ирак, Афганистан, Төв Командлалд 4 одтой генералаар ажилласан туршлага юм. Тэгэхдээ Орос ийм их хохирол тэгээд бүр өдөр тутам–1000 гаруй цэргийн үхэлтэйгээр амсаж байна гэдгийг огт төсөөлж чадахгүй байна.
Хэрэв энэ статистик тоонд итгэж чадахгүй байгаа бол украины тооцоолох системээр ороод шалгаад үз. Full-motion гэж форматаар видеогоороо байж байна. Украины нисэгчгүй хүчний систем, бусад анги салбарууд “Е-балл” системээр үйл ажиллагаагаа оноогоор дүгнүүлж байна. Ширүүн байлдаан зөвхөн тэргүүн шугамд өрнөөд байгаа юм биш. Ийм оноо авахын тулд украины армийн анги салбарууд хоорондоо эрүүлээр ширүүн өрсөлдөж дайснаа устгаж байна. Зуны эхний хагасын байлдаан эерэг өөдрөг сэтгэгдэл төрүүлэхээр байна. Оросын ложистикийг системтэйгээр устгаж, тэгснээрээ санаачилга Украин авлаа. Гэхдээ намар, өвлийн байлдааныг өөдрөгөөр харах боломж алга. Украиныг сульдаах залхаах, тог цахилгааныг таслах, өвлийн халаалтыг нь бусниах байдлаар Орос дайтах нь гарцаагүй.
Орос удахгүй 300 000 хүн цэрэгт дайчилна гэсэн мэдээ явдаг. Гэхдээ тэгж олныг дайчиллаа гэхэд тэднийгээ хэрхэн цуглуулж, фронтод авчрах вэ, дайнд оруулаад ялалт хангах уу гэдэг маргаантай. Чадах ч үгүй байж мэднэ. Санаа зовоож байгаа нь агаарын байлдаан л байна. Тийрэлтэт “шахед”-ууд нь бэрхшээл учруулна. Агаарын довтолгооноос хамгаалах уламжлалт зэвсгээр тийм шахедуудыг амдан сөнөөхөд түвэгтэй.
Би Украинд 11 удаа томилолтоор очихдоо жилд гурван удаа явж байсан байх юм. Очих тоолонд айлчлалаа үнэ цэнэтэй гэж би үздэг. Энэ удаагийнх бүр онцгой. Украины зэвсэгт хүчний командлал үнэхээр системээрээ шинэчлэгдэн зохион байгуулагдаж байна.
Цэргээ дахин бүлэглэсэн байна. Корпусын тоо нэмэгдсэн байна. Тэгэхдээ энэ бүхэн тал талын цогц зорилготой, шинэ штаб болгон хүн хүч, зэвсгийн нөөц, холбооны хэрэгсэл, сүлжээгээр хангагдах ёстой. Энэ дайны шийдвэрлэх үед Барууны орнууд бүх боломжоороо Украинд хэрэгцээтэй салбарт нь туслах ёстой хэмээн би үзэж байна.
Киевийн хувьд зайлшгүй шаардлагатай хоёр зүйл байна. Барууныхан хөдлөх хэрэгтэй. Украины батлан хамгаалах төсвийн дефицитийг даруй нөхөх хэрэгтэй.
Ялангуяа пуужингийн довтолгооны хамгаалалтыг нь хүчтэй болгож өгье, өвлөөс өмнө амжиж Оросын зүгээс учрах гол аюул-пуужингийн довтолгоог амдан сөнөөх зэвсгээр хангаж өгье. Пуужингийн довтолгооноос хамгаалах, мөн санхүү хоёрт нь л туслах хэрэгтэй. Энэ хоёр бол үнэхээр сорилт, бас уриа дуудлага юм–генерал Д. Петреус.
Англи хэлнээс хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь
Мягмар - 09 сарын 22,
2026
Сэтгэгдэл3
Бас л нөгөө аргаа барсан зохиолоо улиглаж, нацист Киев фашист НАТО чинь сөнөж байгааг далдлах гэж сэтгэлээ хуурдаг юм уу хөлсний бичээч блавгай Номиндарь гуай! 5 жил улиглалаа шд, жаахан хөгжөөчээ сэтгэлгээний хоцрогдол Номиндарь гуай! 😆🤣😝😂😆
Зайлаач тэнэг гичий
Байлдах урлагаар Украин одоо дэлхийн аль ч оронд багшлах чадвартай, туршлагатай болчихлоо. Одоо АНУ Украины талд эргэлзэлгүй зогсвол дайн дуусна даа.