Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын нэгийн хувьд би дайн байлдаан, давшилт хориглолтын талаар энгийн иргэдийг бодвол гадарлана. Тэр мэдлэг туршлагаараа өнөөгийн Орос-Украины энэ дайныг харж, оперативын цагийн байдлыг үнэлдэг. Дайны түүх, цэргийн урлагийн түүх сонирхдог. Ялангуяа Зөвлөлтийн армийн түүхээс багагүй мэднэ.
Тэр мэдлэгээрээ дүгнээд Орос ба Путин Украиныг дийлэх нь өнгөрлөө гэсэн дүгнэлтийг бүр 2022 оны хавар Киевийн дэргэдээс оросын спецназ хөөгдөхөд хийчихсэн. Харьков, Херсоноос оросын цэрэг шившигтэй хөөгдөн гарч байхад итгэл үнэмшлээ бүр ч сориод авсан, миний зөв! Одоо бол стратегийн ялагдал хүлээхэд Орос тун ойртсон!
Ялагдаж байгаа тал ямар нэгэн ялалтын тухай фантаазандаа автаад цагийн байдлаа үнэлэх чадвараа алдаад хоосон мананд төөрч, эсрэг талаа ална тална, сөнөөнө, арчина устгана гэсэн заналхийллээ цаг наргүй, ам хамхихгүй урсгадаг тэр зураглал Кремлиэс харагдаад удаж байна. “Бункер” гэж кинонд гардаг даа, Гитлер Берлиний бүслэлт дор, бүр Улаан арми Рейхстагийн дэргэд байлдаж байхад мянга мянган онгоц бүхий Эзэнт гүрний агаарын флотын тухай үлгэр домог бункертээ ярьж суудаг даа. Орос тэр сценар руу л яваад байх шиг санагдана, харамсалтай нь! Анх 2022 оны өвлийн тэр өдрөөс өмнөхөн “Война продлится Володя, ну максимум три-четыре дня!” гэдэг алдарт афоризмаа Лукашенко хэлж байдаг даа. Үсрээд 3-4-хөн өдөр дайн үргэлжилнэ, Украин юугаараа яаж бидэнтэй байлдах юм, Украин ч, Европ ч манай их хүчийг дийлэхгүй энэ тэр гээд уянгалуулсныг яана. Лукашенко энэ үгнээсээ ичдэг болов уу? Лукашенко ч дүүрчээ. Хөндлөнгийн хүн.
Гэтэл ОХУ-ын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд асан Медведев “2022 оны 8 дугаар сар гэхэд байхгүй болчихсон Украины хэнтэй нь юу хэлэлцэх юм бэ?”, “Украин хоёр жилийн дараа дэлхийн газрын зурагнаас алга болно!”, “Украиныг элсүүлж авахаасаа өмнө Европын Холбоо сөнөнө” гэх мэт тавлан ярьсан бол Төрийн Думын индрээс хэн нь ч билээ “Европын Холбоонд элсэх хүртлээ тэвчиж чадахгүй, элсэхээсээ өмнө Украин алга болно, бүрэн сүйрнэ” гэж ярьж байсан даа. Ухаандаа айлгаж байгаа юм байх даа. Миний бодоход Украины фронт дээр ялж чадахгүй, цаадуул нь улайран байлдаад бууж өгөхгүй байгаад боож үхсэн, ёстой нэг тэчьяадсан гомдлын цөхрөлийн үгс л ийм байдаг байх. Маш олон доо. Кремлийн амнаас “гурав хоног” гэдэг тоо дурдах болгонд инээд хүрч, тэр нь бүх нийтийн (бүх дэлхийн) онигоо болох ба оросууд түүнээсээ огт сургамж авахгүй, ичихээсээ ч өнгөрсөн мэт. “Би нэгэнтээ дүүрсэн хүн” гэдэг шиг. ҮАБЗ-ийн нарийн бичгийн жинхэнэ дарга, энэ цуст дайны нэг автор Николай Патрушев гэдэг нөхөр “Энэ Польш улс Оростой дайтах юм бол 2-3 хоногийн дотор төр улсын хувьд арчигдаж үгүй болно” гэж дөнгөж сая сүрдүүлээдхэв. Төсөөлбөөс Варшав хотод гурав хоногийн дотор орос цэргийн бахиал гишгэх юм байх.
Украины гурав хоног нь бүтэн 4 жил 8 сарыг туулж байна. Украинаа бараагүй байж “Гурав хоногт Польшийг устгана” гэж сүрдүүлэх нь инээдтэй хэнээтэй гэхээсээ миний хувьд өрөвдмөөр юм. Варшавыг эзлэх тухай энэ үлгэр яг тэр бункерын “1000 онгоцтой Гитлер” л харагдах шиг.
Польш дуусна гэдгийг Патрушев зүв зүгээр нэг өглөө унтаж сэрээд хэлчихээгүй л дээ. Бас шалтгаантай. Украины фронт дээр Оросын арми яаж ухнатаж байгааг дэлхий нийтээрээ харчихсан, өдөр бүр харж байгаа, тэгэх тусмаа Орос-Зөвлөлтийн түрэмгийлэлд өртөж явсан, одоо болзошгүй дайснаа гэж хардаг Польш, Прибалти, магадгүй Чех, энэ улсуудын хувьд Оросуудын “Гурав хоног” ёстой нэг онигоо, амны зугаа болж байна. Тэд тавлаж байна.
Польшийн Ерөнхий сайдын орлогч, Гадаад хэргийн сайд Р.Сикорский энэ 9 дүгээр сарын 11-нд Киевт Европын стратегийн Ялтын бага хуралд үг хэлэхдээ “НАТО-гийн орнууд Оросоос цэргийн хувьд хавьгүй давуу болсон, Оросын эрчим хүчний дэд бүтэц рүү Украины хийж буй дайралт үр дүнтэй байна, агаарт бид Оросоос үнэмлэхүй давуу байна, украинчууд 6 сар дотор оросын нефть боловсруулах хүч чадлын талыг жагсаалаас гаргаж чадсан бол бид үлдэх тал хувийг нь 6 долоон хоног дотор жагсаалаас гаргаж чадна” гэж ярьсан нь оросын хэвлэл мэдээллээр бөөн сенсаац дэгдээж, хараал идэж байна.
Сикорскийн энэ үг ФСБ-гийн хуучин дарга армийн генерал Патрушевыг хилэгнүүлжээ. Дагалдаад Лавровын хэвлэлийн төлөөлөгч хатагтай Захарова аман заналхийллээ давтахдаа “Хэрэв Орос Польш руу довтолж гэмээнэ бид маш хурдан ялах болно. Русофобитой тархины өвчтөн минь” гэжээ.
Польш Орос руу дайрч Оросыг ялна гээгүй, харин НАТО танай Оросоос хүчтэй байгаа шүү гэж анхааруулсныг Патрушев ч тэр, Захарова ч тэр анзаарах сөхөө алга. Энд хамаарахгүй өөр нэг, гэхдээ зайлшгүй төр, засаг, банкныхандаа сэрэмжлүүлэх үгсээ дайя. Найман шаргад ажилладаг дүү маань санаа зовчихсон ярьж байна лээ. Энэ оросууд маш их рубльтай ирж доллар маш ихээр сольж аваад буцаад Орос руугаа гаргаад байна. Энэ их рублиэр Монгол Улс юу хийх юм бэ гэж. Үнэхээр ч тийм байгаа л даа. Нээрээ бодууштай юм. Орос ялагддаг, Путин буруутдаг, бид үрж барахгүй их цаасан рубльтэй үлддэг, нөгөөхийг нь Путины дараагийн Орос авах нь бүү хэл хялаалгахгүй, бид “Оростоо хайртай” гэж мянга уйлан дуулаад тэр их рублиэ хааш нь шингээх вэ, бас биткоин хэлбэрээр оросууд монголын санхүүд жижиг интервэнц хийж байх магадлалтай байна, цахимд биткоин хэлбэрээр баахан рубль байршуулаад бэлэн доллар авч гараад байгаа юм биш үү! Орос ах нар чинь хичнээн хэмжээний ам.доллар, евро хойшоо хил давуулж байгаад хяналт гэж байна уу?
Өмнөх орчуулгаасаа. Украинаа бид буруу ойлгосоор, нэгэнтээ буруу ойлголттой бол үнэнд гүйцэгдтэлээ өөрийгөө л зовоож дуусна гээд америкийн сэтгүүлийн дүгнэлт оруулсан даа. Украин бол АНУ-ын тусламж горьдогчоос үлгэр жишээ холбоотон болж өөрчлөгдлөө–“ The Atlantic” сэтгүүлд олон санааг нэг дор ингэж илэрхийлсэн.
Фронт дээр ч, Оросын бүх нутаг дэвсгэрт Украин дайтаж чадаж байгааг нь хөндлөнгөөс харчихаад “The Atlantic” сэтгүүл ийм дүгнэлт хийсэн байх. Төгсгөлд нь би олон удаа давтан өчдөг, би бол Оросыг, Оросын ард түмнийг үзэн ядагч огт биш ээ гэж. Би бол дайныг үзэн ядагч. Путины толгойлсон өнөөгийн Оросын дайны хэнээт эрх баригчид тусгаар тогтносон Украины эсрэг түрэмгий дайн өдөөгөөд, одоо тэр дайндаа бүдрээд унасан, Орос эх орноо амьдын там руу түлхэж байна гэж л үздэг!
Адьяaгийн Батсайхан (бэлтгэл хошууч)
Лхагва - 09 сарын 16,
2026
Сэтгэгдэл4
Орос Украин хоёр ах дүүс хэрвээ Орос хүсэх юм бол Украйныг газрын хөрстэй нь тэгшилж чадна Америк хүсэх юм бол Ираныг газрын хөрстэй нь тэгшилж чадна шүү дээ манайхан юманд жоохон бодитой хандах ёстой
3 хоногт уу?
Ёоодын, орос хулмас гоё
Пошел ты на хуй! Ебануты мудак. Монгол улсаас нэг ч өдрийн цалин авч үзээгүй хасаг байх нь манай улс хасгуудыг орост их сургасан ш дээ акцент нь бараг арилдаггүй нөхөд