Дорнод аймгийн малчин залуу, Суданд энхийг сахиулж буй Монгол цэрэг, тэтгэвэртээ гарсан ч шинэ карьер бүтээж буй эмээ, хүүхдээ харж буй ээжүүд, ЕБС-ийн сурагчид, бизнес эрхлэгч залуус, нийт 350 Монгол залуус карьерын шинэ эхлэл “Grow with google” хөтөлбөрийн аяллаа эхлүүлж байна.
Google компани, Цахим хөгжил, харилцаа холбооны яам хамтарч мэргэжлийн цахим ур чадвартай 1,000 боловсон хүчин бэлтгэх “Grow with Google” хөтөлбөр өнөөдрөөс эхэллээ.
Уг хөтөлбөрийн хүрээнд нийт 1000 суралцагчаас эхний 350 элсэгчдэд 100% тэтгэлэгтэй Google-ийн сертификат олгох 5 сарын хугацаатай цахим, танхим хосолсон сургалтад хамрагдах, дадлагажих, ажлын байранд зуучлагдах боломж олгож байна.
Эхний ээлжийн 350 оролцогчийн шалгаруулалтад нийт 2292 залуус оролцсон байна. Энэ бол Монгол залуус мэдээллийн технологийн салбарыг өөрийн болон улс орны хөгжлийн ирээдүй гэж харж байгааг илтгэж буй хэрэг юм.
Энэ тухай УИХ-ын гишүүн, Цахим Хөгжил, Харилцаа Холбооны Сайд Н.Учрал: "Эдгээр суралцагчдаас ирээдүйн инженерүүд, технологийн салбарын томчууд төрж дэлхийд үнэлэгдэх амжилт гаргах нь дамжиггүй. Хиймэл оюун ухаан, их өгөгдөл, сансрын технологи зэрэг дэлхий нийтийн зорилго болсон чиглэлүүдэд Монгол залуус нэг гараанаас гарч, өөрсдийн орон зайг бий болгож, өндөр хурдаар өөдрөг маргаашийг бүтээнэ гэдэгт итгэлтэй байна.
Мөн “Google” компани МУ-ын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд 2024 оны сүүлээр “in-app purchase”-аар дамжуулан төлбөр хүлээн авах боломжийг нээнэ. Технологийн салбарт үйл ажиллагаа эрхлэгч, контент үйлдвэрлэгч залуусын удаан хүлээсэн асуудал шийдэгдэнэ." гэв.
Сэтгэгдэл4
Америк бол сүүлийн 500 жил дэлхийн бүх улсуудыг тонон дээрэмдсэн дээрэмчид бөгөөд XXI зуунд буурай хөгжилтэй улс орнуудыг тон дээрэмдэхийн тулд Ардчилал, Эрх чөлөө, чөлөөт зах зээл гэдэг үлгэрийг зохиосон. Тэр үлгэрийг Америкийн улс төрчид, тусгай албад, элчин сайд нь яг үнэн юм шиг ярьдаг. Усан тэнэг үхэр монголчууд дээрэмчин Америкийн тэр үлгэрийг яг үнэн юм шиг сонсдог, ойлгодог.
Америк бол сүүлийн 500 жил дэлхийн бүх улсуудыг тонон дээрэмдсэн дээрэмчид бөгөөд XXI зуунд буурай хөгжилтэй улс орнуудыг тонон дээрэмдэхийн тулд Ардчилал, Эрх чөлөө, чөлөөт зах зээл гэдэг үлгэрийг зохиосон. Тэр үлгэрийг Америкийн улс төрчид, тусгай албад, элчин сайд нь яг үнэн юм шиг ярьдаг. Усан тэнэг үхэр монголчууд дээрэмчин Америкийн тэр үлгэрийг яг үнэн юм шиг сонсдог, ойлгодог.
Тэр хийсэн нүгэлээ цайруулах гэж дүрвэгсэд цагаачдыг хүлээн авдаг
Гоогле-тэй манай монгол залуучууд хамтран сайн ажиллах ёстой. Тэнд дэлхийд сор болсон залуучууд олон чиглэлд программ хөгжүүлэлт, хиймэл оюун ухаанаар ажилладаг. Тэднээс суралцаад дэлхийн хэмжээний том мэргэжилтнүүд болохыг 350 залуусдаа хүсье амжилт... зүтгээд хичээгээд байгаарай монголчууд оюуны хөдөлмөр чадамжтай өгөгдөлтэй шүү