АН-ын "4-11" ээлжит хэвлэлийн бага хурал боллоо. Хэвлэлийн хуралд Ардчилсан намын дэд дарга Ч.Өнөрбаяр, Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж, Нийслэлийн АН-ын дэд дарга Л.Отгонцэцэг, АЭХ-ны дэд тэргүүн Д.Энхтуяа, АЭХ-ны дэд тэргүүн Э.Цэцэгсайхан нар оролцов.
Энэ үеэр АЭХ-ны дэд тэргүүн Э.Цэцэгсайхан: "Цагдаагийн алба хаагчид нийлж 13 настай охиныг хүчирхийлсэн хэрэг дээр хүүхдийн төлөө ажилладаг ТББ-ууд, хөдөлгөөнүүд нэгдэн ажиллаж байна. Иргэнээ хамгаалах, хүүхдээ хамгаалах үүрэг хүлээсэн цагдаагийн алба хаагчид нь хүчирхийлэл үйлдэж байна. Бага насны хүүхдүүдийн хүчирхийллийг бууруулахын төлөө зүтгэж байх ёстой монгол төрийн цагдаа өнөөдөр хүүхэд хүчирхийлж байгаа нь хамгийн харамсалтай. Байж боломгүй үйлдэл боллоо.
Бид цаашид хэнд итгэх вэ, цагдаа нь өөрсдөө гэмт хэрэгтэн болчихсон байна. Бид ямарваа нэгэн асуудал тулгарахад хамгийн түрүүнд цагдаа руу холбогддог. Гэтэл тэд өөрсдөө гэмт хэрэгтэн, бэлгийн хүчирхийлэл үйлдэгчид боллоо.
Энэ салбарыг ахалж байгаа Хууль зүйн сайд нь үнэхээр шударга сайд юм бол Цагдаагийн Ерөнхий газрын даргадаа хариуцлагаа тооцох, огцруулах хүртэл арга хэмжээг авах хэрэгтэй. Энэ ямарваа нэгэн зүйлд хохирогчийн байр суурийн тал маш чухал. Тухайн хохирогчийн сэтгэл зүй гэр бүл, ар гэрийн байдал ямар байгаа дээр анхаарал тавих ёстой. Гэтэл энэ хэрэг маш удаашралтай, дарагдахуйц хэмжээнд байна. Дүгнээд хэлэхэд ЦЕГ-ын удирдлага огцрох ёстой. Хаа хаанаа хариуцлага хүлээдэг, хуулиа мөрддөг байх ёстой гэдгийг дахин хэлье." гэсэн бол Ардчилсан намын дэд дарга Ч.Өнөрбаяр: "Үр нь хортой бол ургаж байгаа жимс нь хортой байдаг. Монгол төрийн бодлого өөрөө буруу явж байна. Улсаа хорлоод зогсохгүй, ирээдүйгээ хорлож байна. Өнөөдөр Монгол улсын Ерөнхий сайд бидний өмнө том бодлого ярих ёстой. Цагдаагийн алба хаагчдыг яаж илүү хариуцлагатай болгох ёстой талаар, улс орноо хэрхэн хөгжүүлэх талаар бодлогын шийдлүүдийг ярих ёстой. Гэтэл татвар төлөгчид, бизнес эрхлэгчид нь улс төрчидтэйгөө хэрхэн тэмцэх тухай яриад эхэлсэн байна. Аргаа барсандаа өөрсдөө тэмцэх тухайгаа ярьж байгаа хэрэг юм. Энэ бүх зүйл дээр Ерөнхий сайд өөрөө хариулт өгөх ёстой.
Ерөнхий сайд нь ахлах мөрдөн байцаагчийн ажлыг хийгээд гэмт хэрэг зохиогоод яриад суудаг биш хүний эрхийн асуудлууд дээр ямар бодлого хэрэгжүүлэх тухай ярих ёстой. Гэтэл харамсалтай нь дандаа хоосон бодлого, хоосон амлалт ярьж байна.
Дөрвөн зуун мянган жуулчин авчрах, аз жаргалтай Улаанбаатар хот болгох, 2050 он хүртэл алсын хараатай байна гэчихсэн. Та нар хүлээ гэсэн. Увайгүй, зарчимгүй, яахаас ч буцахгүй болсон байна. Өрөөнд агаар сэлгэхгүй бол агаар өмхийрдөг, урсгал ус байхгүй бол тогтонги ус ч мууддаг. Түүнтэй адил монгол төрийн бодлогыг өөрчлөх хэрэгтэй. Цонхоо нээж агаар оруулахгүй бол монгол төрийн бодлого бүхэлдээ бүхэлдээ нийгмийг хордуулж байна. Ардчилсан тогтолцоо гэж нэг тогтмол агаараар амьсгалахыг хэлдэггүй. Сонгуулийн давтамжтай цонхоо нээж шинэ агаар оруулахыг ардчилал гэж байгаа юм. Цонхоо нээгээд болохгүй, бүтэхгүй зүйлийг хөөж гаргадаг зүйлийг л ардчилсан тогтолцоо гэдэг. Энэ зүйлийг бид үнэхээр авчрахгүй бол болохгүй байна. Сэтгүүлч та нар ч гэсэн энэ хүмүүсээс, эрх баригчдаас асуух асуулт олдохгүй байгаа.
Эрх баригчид ч өөрсдөө 8 жил худлаа яриад, худлаа амлаад явчихсан. Өөрсдөө ядарч байх шиг байна. Та нар ч гэсэн эдгээр хүмүүсийг хараад толгой чинь өвдөхгүй байна уу?
Өнөөдөр Монголд Ардчилсан нам сөрөг хүчнийхээ байр суурин дээр байх боломж, бололцоог хясан боогдуулж хааж ирлээ. Тийм ч учраас монголчууд бид ухаалаг сонголтыг хийх ёстой. Нэг алдана, хоёр алдана. Харин гурав алдаж болохгүй. Монгол Улсын Ерөнхий сайд шиг төрийн том бодлого тодорхойлж байгаа монгол төрийн сайд хов жив, жижиг улс төр яриад суудаг ардчилсан улс төрийн тогтолцоотой улс байна уу. Гэмт хэрэг мөрддөг, хэрэг шалгадаг хуулийн байгууллагууд нь ажлаа хий. Бид бодлогын өөрчлөлт гаргахгүй бол урагшлах биш ухарч байна. " гэлээ.
М.Чой
Сэтгэгдэл25
Ашигт малтмалын ордуудыг 100 хувь төрийн өмчлөлд аваагүй нөхцөлд, ашигт малтмалын ордуудыг хувийн компани, хувь хүнд ашиглуулахыг хориглосон хууль гаргаагүй нөхцөлд монголын өнөөдрийн зовлон үргэлжилсээр л байх болно гэдгийг 1000 хувь баталгаатай хэлье.
Сүүлийн 3 жилд МАН-ын засгийн газар хэрхэн далайцтай ажиллаж байгааг эрүүл ухаөантай хүмүүс бүгд ойлгож байгаа. Маргах шаардлагагүй. Авилга, хээл хахууль, хулгай луйврыг илчилж нийтэд мэдэгдэж чадаж байна. Цаашид ч үргэлжлүүлээд чадна гэдэгт нь итгэлтэй байна даа харин ч нэг. Уг нь зөв юмыг нь дэмжихийн тулд л улс төр байдаг юм ш дээ. Өөрсдөө хийж чадахгүй, хүний хийж чадаж байгааг дэмжих чадваргүй бол өөрийгөө Монгол улсын иргэн гэж эргүүтэхээ болино уу.
Ч. Өнөрбаяраа үр нь хортой бол жимс хортой байдаг гэсэн үг чинь өөрт чинь яг таарна. Элбэгдоржийн үед тамгын газрын дарга байхдаа ямар их хийснийг чинь хүмүүс мэддэг шүүгчдийн томилгоо...
АН хорсолдоо автсан хонзоонч хүүхдийн дүрээр тоглоод сонгуульд амжилт ологүй дээ. Харин шийдэл гаргааад санал тавиад зарим шийдвэр дээр хамтраад явбал иргэд өөрөөр харж болно түүнээслидерүүд нь нэр хүндээ дуусгасан гишүүд нь талцал хуваагдалдаа солиорцон нам болоод байна даа.
Монголчууд сонгож болохгүй хүн бол энэ элөэгдоржийн суганы үс шүү
Энэ залуугийн харах мэлмий харалган, сэтгэх тархи нь сэвтсэн, зөвхөн сэнтий суудал зүүдэнд хөвөрч яваа юм байна. Ийм хүн хол явдаггүй, хөгжил дэвшилд саад болдгийг түмэн олон минь мэдэндээ
ишш элий балай юм хуцсан энэ ан ын балайгуудыг яанаа нүдний булай болж байхаар чимээгүй зайлаасай
Худлаа ярихад ч бас хэмжээ хэрэгтэй, яалт ч үгүй залхаж байгаа байхаа, үнэн үнэн
Худлаа ярихад ч бас хэмжээ хэрэгтэй, яалт ч үгүй залхаж байгаа байхаа, үнэн үнэн
Ганц үнэн үг хэлж, xүн бүр залxаж байна
Ганц үнэн үг хэлж, xүн бүр залxаж байна
Ганц үнэн үг хэлж, xүн бүр залxаж байна
Ганц үнэн үг хэлж, xүн бүр залxаж байна
Ганц үнэн үг хэлж, xүн бүр залxаж байна
Ганц үнэн үг хэлж, xүн бүр залxаж байна
Ганц үнэн үг хэлж, xүн бүр залxаж байна
Ганц үнэн үг хэлж, xүн бүр залxаж байна
Ганц үнэн үг хэлж, xүн бүр залxаж байна
Ганц үнэн үг хэлж, xүн бүр залxаж байна
Ганц үнэн үг хэлж, xүн бүр залxаж байна
Ганц үнэн үг хэлж, xүн бүр залxаж байна
Ганц үнэн үг хэлж, xүн бүр залxаж байна
Ганц үнэн үг хэлж, xүн бүр залxаж байна
Таьан толгойд төмөр зам холбогдоогүй, Нефтийн үйлдьэр баригдсангй,хотын утаа улам хортой болсон,богд төмөр зам байдаггүй, ТТ цахилгаан станци, Эрдэнбүрэн,Эгийн голын усан цахилгаан станци,Богд ууланд эмх цэгцгүй хауснууд, Аьилгал хорооллыг нураах Яасан ,Хөгжлийн банкнаас аьсан зээлээ Эрэл Эрдэнэбат,Алтай констрагшин Батэрдэнэ болон бусад томоохон ххк өнөөдрийг хүртэл төлөөгүй Эрдэнэтийн хулгайч гээд байгаа нь үнэн бол Орхон , Пүрэвтөвшин нар зүгээрл чөлөөтэй байж байдаг, Капитал банкны олон тэрбум, Нүүрсний хулгайч нарын нэгэнч ял авсангүй гэхээр төр засаг , хууль, шүүх байхгүй орон болжээ
Ан сонговол ард түмэн улам ядуу болж наадуулчина баяжина сонгуульд элбэгээбаахан пүрис машин тараасан тэр их мөнгө хаанаас авсанбхуу Ангэж улаарч хүн бэлэн мөнгө эд мат ериал аваад сурчихсан одоо тэрийг авах гэжянз бүр юм ярьж улс орноо гутааж бна