sonin.mn

ТЕГ-ын дарга асан Б.Хурц сэтгүүлчдийн асуултад хариулсныг сийрүүлэн хүргэж байна.


Хар тамхи дэндсэн тухай бүгд ярих боллоо. Энэ талаар юу хэлэх вэ?


Хар тамхины мафитай тэмцэх ёстой. Хуулийн байгууллага нь ялзарсан гэж С.Амарсайханы хэлсэн нь үнэн. Хар тамхи зарж байгаа хүмүүсийг хамгаалж байгаа хуулийн этгээдүүд үүнд буруутай.

Нэгдүгээрт, хар тамхины наймаачидтай нийлсэн цагдаа нарт 20 жилийн ял өгөх хэрэгтэй.


Хоёрдугаарт, олон жил тайвшруулах эм ууж, өвчтэй болсон хүмүүс байдаг.


Үүнийг өвчнөөр нь ялгаж үзэх хэрэгтэй. Харамсалтай нь, өнөөдрийн хуулиар “тээвэрлэсэн, хадгалсан” гэж үзэж байгаа бөгөөд эрүүл мэндийн шалтгаанаар ууж байгаа эм ч үүнд хамаарч байна.


Зарж байгаа этгээдүүд 10 жилийн хорих ял авдаг бол тэднийг хаацайлж, хамгаалж байгаа хүмүүст 20-30 жилийн ял өгчих. Тэгвэл Монгол Улс хар тамхигүй болно. Гүйцэтгэх ажил хийдэг байгууллагуудын ганц нэг шүүгч, прокурор, хар тамхитай тэмцэх гэж алиалдаг цагдаагийн байгууллагын хүмүүсийг тэр шоронд нь аваачаад суулгачих. Тэгээд шинэ хууль гаргалаа л бол 12-13 сарын дотор хар тамхи алга болно.


Та О.Цогтгэрэл даргатай ямар асуудлаар уулзахаар 40 минут хүлээв?


Манай намын дарга нуугдчихаад гарч ирсэнгүй. Намын дарга шиг байж чадахгүй бол огцрох хэрэгтэй.

ҮБХ-ны 380 гишүүний ихэнх нь компаниудын төлөөлөл байна. ҮБХ-д манай АН-аас таних хүн байхгүй шүү дээ. Зөвхөн Цогтгэрэлийн компанаас гэхэд 40-50 хүн байгаа шүү дээ.

Энэ хүн өнгөрсөн хугацаанд МАН-аас 54 тендер авсан байна. Үнэн бол хариуцлага хүлээх ёстой.


Н.Отгончимэг