Монгол Улсын Төсвийн тухай хуульд заасны дагуу Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва өчигдөр нийслэлийн 2027 оны төсвийн төслийг НИТХ-ын дарга Д.Ихбаярт өргөн барилаа.
Нийслэлийн 2027 оны төсвийн төсөлд нийт орлогыг 4.6 их наяд төгрөг байхаар тооцсон бөгөөд энэ нь өмнөх оныхоос 600 орчим тэрбум төгрөгөөр буурсан үзүүлэлт юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Иргэн төвтэй байх зарчмыг баримталж, иргэдээс авсан санал асуулга, судалгаанд үндэслэн нийслэлийн өмнө тулгамдаж буй агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, дэд бүтцийн хүртээмж, засаглалын асуудал гэсэн дөрвөн хэсэгт хуваан төсвийн төслийг боловсрууллаа. Мөн төсөв, хөрөнгө оруулалтын эрх мэдлийг дүүрэг, хороонд түлхүү шилжүүлж, иргэдийн тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэхэд чиглэсэн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан. Өнгөрсөн жилүүдэд нийслэлд хэрэгжсэн төсөл, арга хэмжээний гол эх үүсвэр нь нийслэлийн төсөв байсан. Харин ердөө долоон хувь нь бусад эх үүсвэрээс хэрэгждэг байжээ. Хотын эрх зүйн байдлын тухай хуулиар олгогдсон боломж, бололцоо байгаа учраас нийслэл цаашид хувийн ААН-үүдтэй хамтарч, тулгамдаж буй асуудлуудыг шийдэх, эргээд бизнесүүд ашиг орлоготой байх бодлогыг барин ажиллаж байна. Ирэх жилүүдэд хотын эдийн засгийн тэнцвэрийг сайжруулж, бизнесүүдээ дэмжинэ” гэлээ.
Монгол Улсын Төсвийн тухай хуульд нийслэлийн төсвийг жил бүрийн 11 дүгээр сарын 25-ны дотор НИТХ-д өргөн мэдүүлж, 12 дугаар сарын 5-ны дотор батлахаар заасан байдаг.
Ням - 11 сарын 22,
2026
Сэтгэгдэл2
Цэргийн улс төрийн орлогч гэдэг бол шууд худал хов зөөж ажилладаг алба байсан гэнэ. Хүрэлсүх анхнаасаа ийм албаар ажилд ор байсан гэхээр хов зөөдөг, худал ярьдаг ийм л хүн байна. Монголчууд минь Хүрэлсүх бол худал хуурмаг, ховоор хүнийг айлгаж дарамталж намын өндөр албанд хүрсэн болохоос огтхон ч Мундаг амьтан биш.
CYBERNOX GREY HAT SECURITY Online dangers shift every day, and the strongest safeguard is the one you already have set up. CyberNox Grey Hat Security supports individuals and businesses in staying secure through ethical hacking, vulnerability assessments, penetration testing, security awareness training, and early threat detection. What they do for you: Locate vulnerabilities before attackers get the chance to use them Bolster your digital security Protect your systems, networks, and sensitive information Build a stronger, more resilient online future Trace cryptocurrency and digital assets Learn more: https://cybernoxsecurity.com/ CyberNox Grey Hat Security: Reveal the Gaps. Strengthen the Defenses. Safeguard Your Digital World.