sonin.mn

УИХ-ын гишүүн П:Батчимэг сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрээр: "Ирэх жилийн төсвөө хэл амтай хэлэлцээд дуусах шатандаа орж байна. Хүчинд автаад алдагдалтай төсөв батлах нь л дээ. Бараа бүтээгдэхүүний үнийг хар даа. Ард түмний идэж уудаг өргөн хэрэглээний будаа, гурил, сүү, махны үнэ дээшээ арилж өглөө. Таны, миний, хэн бүгдийн амьдралд мэдэгдэж байна. Дулаан цахилгааны үнийг нэмсэн зөрүү нь мэдэгдэж байна.


Бараа бүтээгдэхүүний үнийг төр засаг анхнаасаа бариагүй. Анхаарал ч хандуулаагүй. Худалдаачдыг би ерөөсөө буруутгаагүй. Буруутгах шалтгаан ч байхгүй. Хавраас хойш тэтгэвэр нэмнэ гэж ярих энэ 4,5 сарын хугацаанд юмны үнэ нүдэн дээр нэмэгдчихлээ.



Гэр хороололд ардууд бүр үнэхээр өрөвдмөөр байна. Юу идэж хонодог нь ойлгомжгүй. Гадаанаа түлш байхгүй. Яаж хоног өнгөрөөж байна. Улстөрчид яваад хар л даа.



Гэр хорооллоор явдаг улстөрчид байгаа юм уу? Би Өлзийт хорооллын хэдэн малтай айлуудаар очиж хардаг. Үнэхээр өрөвдөлтэй. Толгой шийр, гэдэс дотроо авах үнэ нь ч дийлдэхгүй болсон. Мах битгий хэл дотор гэдэсний үнээ дийлэхгүй болсон. Төр ажлаа хиймээр байна. Өвөл боллоо. Тог тасарвал яах юм? Шатахуун түлшний очер хэвээрээ байна. Ард түмэн сүүлдээ мөнгө босгоод ард түмний колонк хийх юм ярьж байна. Тэднийг буруутгаад яах юм.


Ард түмэн уурлаж бухимдахаас өөр юмгүй болоод сууж байна. Засгийн газар үнэ барих бодлого, хөтөлбөр гаргах ёстой. Тэгэхгүй бол энэ цаашаагаа яваад л байна. Засгийн газар дураар нь орхичихлоо. Арга ядсан хүмүүс ингэвэл яах бол, тэгвэл яах бол гээд янз бүрийн арга ухаан хайж байна." гэлээ.



М.Чой