Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол өнөөдөр Сүхбаатарын талбайд боллоо.
Тэрбээр зургаан жилийн бүрэн эрхийн хугацаагаа дуусгахаас өмнө, таван жил гаруй ажилласны эцэст өөрийн хүсэлтээр Ерөнхийлөгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн юм.
Түүнийг чөлөөлөх асуудлыг УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар хэлэлцэж, санал хураалтад оролцсон гишүүдийн 92.3 хувь нь дэмжсэнээр албан ёсоор чөлөөлсөн билээ.
Нэр төрөө сэргээлгэх зорилгоор албан тушаалаа хүлээлгэн өгсөн У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслолд УИХ-ын гишүүд, гадаад орнуудаас Монгол Улсад суугаа Элчин сайд нар болон дипломат төлөөлөгчид оролцов.
Сүхбаатарын талбайд Төрийн дуулал эгшиглэж, үлээвэр найрал хөгжим тоглосон бөгөөд У.Хүрэлсүх хүрэлцэн ирсэн зочидтой гар барин мэндчилж, хүндэт харуулд ёслол үйлдэв. Улмаар тэрбээр “Эрхэм нөхөд, баяртай” хэмээн хэлснээр хүндэтгэн үдэх ёслол өндөрлөлөө.
Н.Отгончимэг
Баасан - 11 сарын 20,
2026
Сэтгэгдэл3
Улсаа хуваасан тэнэг. Авилга авсан хэрнээ аваагүй гээд нөгөө талын баримтыг үл тоож, ард түмнийг хувааж тэмцэлдэх эхлэлийг тавих шахсан тэнэг мөн. Улс хуваагдах зөрчил мөргөлдөөнийг ерөнхийлөгч өөрөө толгойлох гэж үзлээ шүү.
ЭНЭ ЛА ЛАР ЯМАР ГАВЬЯА БАЙГУУЛСАН ЮМ. ТАЛБАЙД НЭГ Ч ХҮН ИРЭХГҮЙГ МЭДЭЭД ХОРООДООС ЭЛДЭВ БУСЫН УЛНЫХНЫГ ЦУГЛУУЛСАН ГЭЭ БИЗ ДЭЭ.
<a href=“https://www.zaaval.com”>