sonin.mn

Узбекистан улсын Ташкент хотод болж буй жүдо бөхийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Т.Ариунзаяа алтан медаль хүртлээ. Т.Ариунзаяа нь өсвөр үе, залуучуудын ангилалын дэлхийн аваргад түрүүлсэн Монголын анхны жүдочин болж байна.