Монгол Улсад анх ирэхдээ Чингэс хаан нисэх онгоцны буудлаас Улаанбаатар хот руу автобусаар явж байхад, цасанд бүрхэгдсэн уулс зэрэглээ шиг, Монгол Улсын нийслэл хот аажмаар нууцлаг нүүрээ ил болгож буй мэт харагдаж байсан. Миний нэр бол Дэн Чюян. Би Бээжингийн Гадаад Хэлийн Их Сургуулийн монгол хэлний мэргэжлийн оюутан. Сандралтай бөгөөд сониуч сэтгэлээр би Монгол Улсын нийслэлд ирж сурах аяллаа эхэлсэн. Энд өнгөрсөн намар ирээд, одоо хавартай уулзаж байна. Өглөө бүр 7 цаг орчим сэрээд, ус уугаад оюутны байрнаас зузаан хүрэм өмсөөд гадна гардаг байлаа. Тэнгэр гэрэлтэж, зам дээр мөс үүсээд, их гулгаатай байдаг. Зарим өглөө цас орно. Өглөөний хоол авахын тулд дэлгүүр рүү алхдаг. Нутгийн сурагчид ороолт ороож дулаалан, зарим нь тэнд хоолоо идэж, зарим нь авч явж харагддаг. Тэд монгол хэлээр маш хурдан ярьдаг. Би хэдхэн үг л сонсож, ойлгож чаддаг байлаа. Монголын хавар тийм ч хүйтэн биш.
Би Монгол Улсын Их сургуулийн хичээлийн хоёрдугаар байранд хичээллэдэг. Хичээлийн байрны танхим олон жил ашиглагдсан мэт, ширээ сандлууд нь модоор хийсэн тул гялалзаж байдаг. Гэсэн хэдий ч хичээлийн байр цэвэрхэн, сэтгэлд таатай байдаг.
Хичээлийн агуулга нь өдөр тутмын мэндчилгээнээс цаг агаарын байдлыг тайлбарлах, юм худалдаж авах хүртэл, аажмаар гүнзгийрч, багш нарын заах арга нь надад их тустай байдаг. Эндээс би их зүйл сурсан. Хичээл дууссаны дараа би гэрийн даалгавраа хийчихдэг. Дараа нь би фитнесст явдаг. Миний байрны хажууд жижиг фитнесс бий. Фитнесст эндхийн хүмүүс их ирдэг. Би зарим танил царайтай хүмүүстэй толгой дохиж мэндэлдэг.
Улаанбаатар надад шинэ мэдрэмж их өгдөг. Энд охид, залуус маш олон байдаг. Гудамжаар явж байхад хаа сайгүй хорин хэдхэн насны царай харагдана. Зарим нь чихэвч зүүсэн, зарим нь кофе барьсан байна. Улаанбаатарт кофены газар маш их.
Ялангуяа Сүхбаатар дүүрэгт, их сургуулийн ойролцоох нэг гудамжинд нэг нэгнийхээ хажууд ойрхон байрладаг. Зарим газар энгийн засалтай. Зарим нь орчин үеийн маягтай, жазз хөгжим тоглоод, том шилэн цонхтой, гэрэлтэй, саруулхан байдаг. Залуус энд цугларларах дуртай. Би ч бас заримдаа очдог. Американо захиалж, цонхны хажууд суугаад гудамжийг хардаг. Гадна талд машин их явна. Улаанбаатарын урлагийн уур амьсгал миний бодсоноос илүү хүчтэй. Эндээс сонирхол илүү татсан нь уран зургийн өнгө тод, морин хуур, тал нутаг, орчин үеийн хот хольж зурсан байдаг. Зарим жижиг галерей гудамжны гүнд нуугдчихсан.
Амралтын өдрүүдэд үзэсгэлэн гаргадаг. Сургуулийн ойролцоо урлагийн сургалтын газрууд бий. Зарим нь зураг зурахыг заадаг, зарим нь гар урлал хийдэг. Нэг удаа очиход залуус ширээ тойрч зургийн тухай ярилцаж байсан. Уур амьсгал тайван, сайхан байсан.
Хичээлийн дараа МУИС-ийн ойролцоох жижиг номын дэлгүүр рүү би очих их дуртай. Тэр номын дэлгүүр том биш. Би голдуу зургийн ном хардаг. Учир нь зураг сайхан. Үсэг нь энгийн. Зургийн номнууд ихэвчлэн Монгол ардын үлгэр байдаг. Зарим нь гадаадны зургийн номыг монгол хэл рүү орчуулсан байдаг. Тэд бас сонирхолтой. Хэрвээ би таалагдсан ном олвол шууд авдаг. Заавал ойлгох албагүй. Монголд сурч байх үеийн амьдралын дурсамж болгож авдаг ч гэж болно.

Улаанбаатарын хүмүүс ихэвчлэн найрсаг байдаг. Би дэлгүүр эсвэл зах дээр юм худалдаж авахад хятад хэлээр хэдэн үг мэддэг хүн ирж тусалдаг. Нэг удаа зах дээрээс бяслаг сонгож байхад би сав баглаа дээрх үгийг ойлгоогүй. Тэгтэл нэг охин ирж, хятад хэлээр “Туслах уу?” гэж асуусан. Тэр хятад хэл сурсан монгол оюутан байсан. Тэр надад сайн бяслаг сонгож өгсөн. Мөнгө төлж байхад тэр инээмсэглээд “Монголд тавтай морил” гэж хэлсэн. Миний сэтгэлд маш дулаахан мэдрэмж төрсөн.
Гадаадад сурч байхдаа би монгол хэлээ илүү сайн сурахыг хичээсэн. Мөн тэдний соёл зан заншлыг ч үнэхээр мэдэрсэн. Хэлний хичээл дээр сурсан өгүүлбэрүүд номын дэлгүүрт зурагт ном уншихад таньдаг, хэрэглэгддэг болсон. Кафены зааланд хүмүүсийн яриаг сонсоход илүү их ойлгодог боллоо.
Өмнө нь Хятадад монгол хэл сурч байхад номын өгүүлбэр л санагддаг байсан. Одоо бол монгол хэлийг өдөр бүр хэрэглэдэг болсон. Улаанбаатар хотод амьдрахад өвөл маш хүйтэн. Зам гулгаатай, машин их түгжирдэг. Гэхдээ эдгээр нь миний амьдралын нэг хэсэг болсон. Эелдэг хүмүүс, залуусын хот, урлагийн уур амьсгал, баярын үеийн уламжлалт арга хэмжээ гэх мэт эдгээрээс болж би энэ хотод дуртай, хүмүүст хайртай болсон. Дараа дахин ирэх завшаан тохиолдвол би Монгол орны зуны улиралд ирэхийг хүсэж байна.
МУИС, Монгол улсын нийслэл Улаанбаатар хот. 2026 он



Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Баасан - 04 сарын 17,
2026
Сэтгэгдэл1
Өвөр Монголоо л судла. Хойшоо хилийн дээс бүү алх.