Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн /2026.06.02/ хуралдаанаар П.Сайнзориг нарын УИХ-ын 19 гишүүний 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэв.Хуулийн төсөлд Их Монгол Улс байгуулагдсаны тэгш ой тохиох жилүүдэд 1024 бөхийн барилдаан зохион байгуулах асуудлыг Монгол Улсын төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч Ерөнхийлөгч тухай бүр шийдвэрлэдэг байх, улмаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт аймгийн наадамд зургаа давсан бөхөд “аймгийн харцага” цол олгох асуудал орхигдсон байгааг нэмж оруулах зохицуулалтыг тусгасан байна.
Мөн 2003 оны 6 дугаар сарын 13-ны өдөр баталсан Үндэсний баяр наадмын тухай, 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр баталсан Үндэсний баяр наадмын тухай хууль (Шинэчилсэн найруулга) батлагдаж хүчин төгөлдөр үйлчлэхээс өмнөх үеийн 1987 онд болон Монголын бүх ард түмний спартакиад, 1995 оны Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулсан “Өндөр Гэгээн Занабазарын 360 жилийн ойн баяр наадам, 1989 он, түүнээс хойших улсын баяр наадамд үзүүрлэж, шөвгөрсөн болон Ардын хувьсгалын тэгш ойн баяр наадамд шөвгөрч тухайн үеийн дүрэм, уламжлал, жишгийн дагуу цол олгогдох амжилт үзүүлсэн боловч цол нь олгогдоогүй бөхчүүдийн өөрийн, эсхүл гэр бүлийн гишүүний хүсэлтийн дагуу цолыг нөхөж олгох асуудлыг Монголын Үндэсний бөхийн холбооны саналыг үндэслэн
Үндэсний их баярын наадмын хороо Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлан нэг удаа шийдвэрлүүлэх болон Ардын хувьсгалын 100 жил, Залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монголын Үндэсний бөхийн холбоо байгуулагдсаны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннесийн номд бүртгүүлсний 10 жилийн ойд зориулан 2021 онд зохион байгуулсан хүчит бөхийн барилдаанд 5, 6, 7, 8, 9 давж амжилт үзүүлсэн бөхчүүдэд Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 9.3 дахь хэсэгт цолыг Монголын Үндэсний бөхийн холбооны саналыг үндэслэн Үндэсний их баярын наадмын хороо Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлан шийдвэрлүүлэх зохицуулалтыг тодорхой болгох шаардлагатай гэж үзэн уг хуулийн төслийг боловсруулсан байна.
Хэлэлцүүлгийн эцэст нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. Уг хууль хэрэв батлагдвал Монгол Улсын Аварга О.Балжинням Даян аварга болох, улсын гарьд П.Сүхбат агсан Улсын Арслан болох, Улсын Гарьд Б.Гантогтох Улсын Арслан болох, Улсын начин С.Эрхэмбаяр Улсын заан болох зэрэг боломжууд нээгдэх ажээ.
Н.Отгончимэг
Мягмар - 06 сарын 23,
2026

Сэтгэгдэл12
Үхсэн хойно нь ингэж мангараа харуулах ямар хэрэг байна. Бөх бол тов тодорхой наадгай тоглоом шүү дээ. Монголчуудаа технологид амжилт гаргахад нэг шагнах бүү хэл, үхсэн хойно ч үл мэдэх царайлдаг байдлаасаа гарцгаа. Монголыг технологи хооллож, тэжээж, амьдруулж, амруулж байгаа шүү.
Мөнхэрдэнэ аврага болох боломж ч нээгдэнэ !
balai yum en sainzorig. 9 davj tutuuleegui hun
Түрүүлээгүй хүнд Арслан цол зохихгүй ээ ! Түүний оронд Босоо Шагдар, Мөнгөнморьт ын Чимид хоёрт АВАРГА цолы нь нэхэж өх хэрэгтэй шүү !!!
түрүүлээгүй арслан зөндөө байгаа,харин их ойн жил гээд балжиннямд аварга цол өгөөд,батэрдэнийг унагаасных нь төлөө сүхбатад арслан өгөөгүй л хэрэг шүү дээ???
hereggyi dee!!!!yhsen hoino ni olgodog oo,zogsoo!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!gol ni Syhbat eeree hiisen barildaan bysadiin gar heleer barildaagyi,bas bysadiin oyun sanaagaar hych yzeegyi yum!gol ni hyniig amidad ni egeh yostoi chol chimegiig egbel ene sydraga bolno.yhsen hoino ni hend ch hereggyi ee!!iim hyyli zabsariin hyyliud hereggyi ee!!
ene nehej egdeg chol chimegiig ereesee boli?......amidad ni egch chadaagyi bol?....ter chigeeree l engereh ni deer dee!!!!!!!!!!!!!!!!!!!tiim hyyli ch hereggyi ee!!
Унэхээр Монгол гээч улс сенесен нь батлагдаж байна. Хедеений малнууд хууль нэртэй нутгийнхаа малнуудыг магтан дуулах гэж мен их чармайж байх шив. Еер асуудал монгол улс гээчид алга уу!!!!
УИХ дампуурч - төр эзгүйрэнэ гэж л энэ байхдаа , бурхан минь . Түүх түүхээрээ л үлддэг юм . Түүхэнд засвар хийх , тэгэхдээ " бөх - д цол олгоё " гээд улсын төсөв хэлэлцдэг дэгээр УИХ чуулж цаг өнгөрөөдөг парламент дэлхийд байдаг юм уу . Байдаг юм бол Бямбацогт минь , ядаж ардын хувьсгалаас \1921 он \ хойших бүх азгүйдсэн эрсийг бүгдийг хамруулаарай : Вандан аваргаас эхлээд Бат өлзий заанаа хүртэл ...
sainzorig gej nuhuriig gishuunees ni tatah bolomj baina uu
Жудагт нь өуянд нт орхиочээ! Хаанаасаа ийм хэнээрэлтэй хэрэггүй бие биеийнхээ дээр гарах гээд байдгын!!! Увс бнуу гоь бнуу !!!! Нэг улсын нэг л баыдаг харчуул !!! Бөхчүүд нэртэй хөөрөглөлөө
bolij uzeee ODOO YMAR CH HEREGGUI. YMAR AJILGUI LALRUUD IIM GACHIN ZUIL HIIHIII AJILGUIMAAA