sonin.mn

Монгол Улсын Ерөнхий Сайд Н.Учрал өнгөрсөн Бямба гарагт Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Хишгээгийн Нямбаатарыг огцруулж буйгаа зарлав. Үүнтэй холбогдуулан Х.Нямбаатар орой нь нийгмийн сүлжээгээр лайв хийн, хариу тайлбар хийсэн юм. Хачирхалтай нь Х.Нямбаатар энэ үеэрээ асар их уур бухимдалтай байгаа нь илт байсан бөгөөд "Миний нэр хүнд чинийхээс өндөр байгаа, чи бантсандаа, муу алиа бацаан минь, чамтай үзэлцэнэ" гэх мэтээр яг л гудамжны хулгайч шиг аашлав.


Хүүхэн тосгоноос явсан ч тосгон хүүхнээс явсангүй гэж үг байдаг. Үнэхээр ч ийм танхай, биеэ ихэд бодож, бэтгээ цатгаланд бодсон бүдүүлэг этгээд Монгол төрд урьд өмнө нь байгаагүй.


Хятадын компаниудад ажил, орлого олж өгч, гадаад улсын төлөө хүчин зүтгэж буйгаа том төсөл гэж хаацайлах энэ этгээд хамгийн гол нь Монгол Улсын Үндсэн хуулийг илтэд үл тоож, нулимж буй нь хачирхалтай. Монгол Улс бол нэгдмэл улс. Түүнээс бус холбооны улс биш, Нийслэл Улаанбаатар хот бол автономит муж биш. Нийслэлийн Засаг даргыг чөлөөлөх, томилох нь Монгол Улсын Ерөнхий Сайдын бүрэн эрх. Үндсэн хуулийн энэ заалтыг юу ч биш мэт пээдэлзэх ийм л этгээд хотын дарга гэх өндөр албан тушаалыг хашиж байсан гэхэд нэн гунигтай.


Х.Нямбаатар гэгчийн увайгүй үйлдэл үүгээр ч зогсохгүй гэх бөгөөд Сэлбэ дэд төвөөс их хэмжээний хууль бус тендерийн мөнгөөр санхүүждэг Үнэн Ба зөв намынхэн тэргүүтэй этгээдүүддээ Засгийн Газрын эсрэг жагсахыг тушаасан гэнэ.


Учир нь эх сурвалжийн өгүүлж буйгаар наанаа зориг зүрх ярьж пээдэлзэх Х.Нямбаатар яг үнэндээ бол өөрийнх нь хулгай, луйвар илэрч, хуулийн байгууллагад шалгуулахаас маш их айж буй бололтой.




Э.Солонго