Махны нөөц бэлтгэх ажилд алдаа дутагдал гаргаж, иргэдийн амьжиргаанд ноцтой хор учруулсных нь төлөө Монгол Улсын Ерөнхий Сайд Н.Учрал Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарыг чөлөөлж буйгаа өчигдөр зарлав. Үүний дараа Х.Нямбаатар лайв хийн, эрүүл солиотой нь мэдэгдэхгүй элдэв зүйл ярьсан юм. Үүний дараахнаас эхлэн Үнэн ба зөв намынхан, инфлүнсер Б.Цэцэг гэгч болон төлбөрт харлуулалтаар гаршсан захиалгат сурвалжлагчид болон сайтууд Х.Нямбаатарыг өмөөрч, Н.Учрал руу дайрч эхэллээ. "Х.Нямбаатар маш сайн ажиллаж байсан юм, Н.Учрал муу новш" гэх мэт ижил агуулгатай мэдээллүүд нийгмийн сүлжээгээр хөвөрч эхэлсний шалтгааныг ойлгож ядаад байх зүйлгүй.
Хамгийн жигшүүртэй нь энэ их захиалгат сошиал дайралтын санхүүжилтыг Сэлбэ төвийн тендерээс завшсан мөнгөөр хийж байж болзошгүй явдал юм.
Үнэхээр ч Үнэн ба зөв намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ш.Мөнхсайхан болон Х.Нямбаатарын "баруун гар", НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар нар нь өөрсдийн хувь эзэмшдэг “Професионалстрой” ХХК-иар нийслэлээс “Сэлбэ дэд төв”-ийн багц 197.6 тэрбум төгрөгийн тендерийг хууль бусаар авсан, мөнгө угаасан хэргээр шалгагдан, яллагдагчаар татагдаад буй билээ.
Түүнчлэн инфлүнсер Б.Цэцэг гэгчийн найз залуу нь ч өөрийн компаниараа “Сэлбэ дэд төв”-өөс тендер авсан нь тодорхой болсон.
Бүр сонирхолтой нь инфлүнсер Б.Цэцэг гэгчийн найз залуугийн хувийн буудал, ресторанд Үнэн ба зөв намынхан гэгчид намынхаа бүхий л хурал, цуглаан, шинэ жилийг зохион байгуулдаг аж.
Э.Солонго
Ням - 05 сарын 17,
2026
Сэтгэгдэл12
НЯМБААТАР ЕРӨНХИЙ САЙДДАА АМЖИЛТ ХҮСЭЕ
чааж өгчийнаа хаха
Нямбаатар сайн ажилласан
Худал намын ямөнхсайханыг шаалгаж байгаа гэсэн үү
Нямбаатарыг одоо хамсаатнуудтай нь хамт шалгах ёстой. Нямбаатарын үед хэрэгжсэн, одоо хэрэгжиж байгаа, хэрэгжихээр төлөвлөсн бүх төслүүдийн төсөв зарцуулалтыг Тусгай хяналтиын хороо байгуулах шалгах нь зүйтэй. Нямбаатар маш хэрцгий, дарамталагч, , мэргэшсэн луйварчин.
🖕🏿
Учралыг огцруулах хөдөлгөөн өрнүүлье. Нямбаатарыг Ерөнхий сайд болгоё. Сэп хийгээд явчихна.
Зуны сар зургаа биш, барилга зам бүтээн байгуулалт зогсоолoo. Жоомоо алах гээд гэрээ шатаах нь! Учрал пиздааааа!
Нямбаатар намын дарга, ерөнхий сайдад урьдчилан баяр хүргэе.
👍
Оюун-Эрдэнэ Нямбаатар хоёр үеэлүүд гэдэг нь үнэн байх.Гэмт хэргээ нууж байгаа нь маш адилхан. Энэ 2-ийн хийсэн гэмт хэргийг илрүүлж бараг чадахгүй байх.Хятадын дээгүүр тушаалтнууд дотроос гар хөлөө олчихсон. Тэд нар нь баригдвал энэ 2-ыг илчилж магадгүй.Манай хуулийхан олохгүй.
Tүүxч мэргэжилтэй удирдах ажлын туршлагагүй яг хүүк шиг ээ атгаг атаархуу санаатай Учралыг ЕС болгосноор түүний ЕС хийсэн 1сарын хугацаанд инфляци 3%-иар өсч хотын нүүр царайг өөрчлөж олон түмний итгэлийг хүлээсэн Нямбаатарыг атаархан эрх мэдэлдээ дулдуйдан халлаа. Туулын хурдны замын ажлыг зогсоолоо. Учрал бүтэхгүй нээ