Эрх Чөлөөний Эвсэл нам Дэлхийн II дайны төгсгөлд Нацист түрэмгийллийг ялсан 1945.05.08-ний өдрийг Монголд 05.09-нд "Ялалтын баяр" нэрээр тэмдэглэхээ больж, жил бүрийн 05.08-нд "Ялалтын өдөр" болгон тэмдэглэх санаачлага гаргалаа.
Энэ тухай Эрх Чөлөөний Эвсэл намын тэргүүн Б.Цацрал:
"Ялалтын өдрийн түүхэн бодит үнэнийг гуйвуулж, утга учрыг нь алдагдуулсан оросын 05.09 гэх үзэл суртлаас ангижрах цаг болжээ. Энэ туйлшралыг ичгүүртэйгээр сайн дураар дагаж байгаа цорын ганц улс нь Монгол болжээ. Хоцрогдол, түрэмгийллийн бэлгэдэл болсон георгийн тууз зүүж, бессмертный полк жагсаал хийж, СССР-н далбаа мандуулж, тэр ч бүү хэл Украины түр эзлэгдсэн Донецкийн далбаа хийсгэж, Жуковын хөшөөнд бөхийх зэрэг Монголд л харж болох гаж үзэгдлийг оросууд өөрсдөө ч элэглэн шоолж байна.
Монгол улс тусгаар тогтносон улс хэрнээ оросын дотоодын үзэл суртлын нэршлийг хуулж "Аугаа эх орны дайн" хэмээн ярьж бичиж буйг олон улс төдийгүй оросууд өөрсдөө ч гайхаж, Монгол улсын иргэдийн хувьд ичгэвтэр байдалд орж байна.
Улс төрийн үзэл суртлын зорилгоор "Аугаа эх орны дайн" гэж нэрлэхгүй бол хуулийн хариуцлага тооцдог цорын ганц улс бол орос бөгөөд хаа хамаагүй улсын дотоод нэршлээр нэрлэж, сайд дарга нар нь хүртэл өөр улсын нэршлээр мэндчилгээ дэвшүүлдэг харанхуй бүдүүлэг цор ганц улс Монгол болчихоод байна. Цаашид энэ өдрийг оросын үзэл сурталжсан 05.09-нд биш, Нацист түрэмгийллийн эсрэг эхнээс нь дуустал бат зогссон Их Британи зэрэг холбоотон улсуудын хамт 05.08-нд эрүүл саруулаар цомхон тэмдэглэн дурсахад хангалттай юм.
Түрэмгийлэгч оросын цор ганц үзэл суртлын ижилсэл болсон энэ өдрөөс СССР-н бүрэлдэхүүнд байсан Украин, Польш, Балт-н орнууд ч хэдий нь татгалзаж, Нацист түрэмгийллийн эсрэг бат зогссон Их Британи зэрэг холбоотон улсуудын хамтаар 05.08-нд "Дурсгал ба эвлэрлийн өдөр" гэх агуулга хандлагаар даруухан хэрнээ хүндэтгэлтэйгээр тэмдэглэж байна.
Эрх чөлөөт, бие даасан, тусгаар тогтносон улс байхын нэр нь юу хэлэх, юу хийхээ сайтар тунгааж залуу үеийнхээ тархи оюуныг буртаглахгүй байж, гадны бохир үзэл суртлаас ангид байхыг хэлэх биз ээ. Монгол улс цаашид 05.09-нд биш 05.08-нд хүн төрөлхтний эсрэг түрэмгийллийг санаж, хохирогчдыг дурсаж энгийн бөгөөд эрүүл саруулаар тэмдэглэдэг болох цаг нь болжээ." гэжээ.
Бямба - 05 сарын 09,
2026
Сэтгэгдэл4
Нацист алиалагч Зеля - Би ойд очиж нуугдлаа! Ойд очсон хойноо "Оросуудад парад хийхийг зөвшөөрлөө" гээд зарланаа, бас сүртэй гоё хэлбэр харагдана шд! 😂🤣😂 https://youtu.be/t3fbDpWcKbA?si=aiE9wlRIzRc8x7Kk 😂🤣😂
Нацист алиалагч Зеля - Би ойд очиж нуугдлаа! Ойд очсон хойноо "Оросуудад парад хийхийг зөвшөөрлөө" гээд зарланаа, бас сүртэй гоё хэлбэр харагдана шд! 😂🤣😂 https://youtu.be/t3fbDpWcKbA?si=aiE9wlRIzRc8x7Kk 😂🤣😂
Украйны муу бууны нохой гөлөг байна даа
Ta 8-nd temdegle dee BiI 8-nd ch 9-nd ch temdeglehgui Tsergiin parad zuragtaar harah ni bayar tamdaglej bui hereg bish.