sonin.mn

Би мэргэжлийн зураачийн хувьд улс төрийн плакат сонирхдог. Өөрөө ч бас зурдаг. Гадаад сошиалд яваа фото, постероос шилээд “Арвижахын 10”-ыг орууллаа. Ийм гарчгаар зураг-плакатан тайлбар уншигчиддаа хүргэе гэж эртнээс бодоод явлаа. Яагаад ийм гарчиг сонгосон ба агуулгаа монгол уншигчиддаа хүлцэн тайлбарлая.


1.Дайн шударга ба шударга бус гэж байна. Илт эзлэн түрэмгийлэх, тусгаар тогтнолыг нь устгах болоод явчихлаар шударга бус дайн. Ухаан нь Орос ба Путинээс Украинд үйлдэж байгаа шударга бус дайн. Эх орноо, элгэн саднаа хамгаалж байгаа болохлоор Украин нь шударга дайн хийж байна. 


2.Ираны эсрэг АНУ, Израиль хоёр үйлдэж байгаа, түр гал зогсоогоод буй дайныг манайхан шударга бус, ялагдах тавилантай, Америк, Израиль хоёр сөнөөсэй, сөнөх замдаа орлоо гээд будилж ойлгоод, тэр ойлголт нь тэнэгрэл рүү нь хөтлөөд болохгүй байна. Гэгээрүүлчих санаатай би тайлбараа хэлье.


3.Америк, Израиль хоёрын энэ дайныг ерөнхийд нь чөлөөлөх дайн гэж үзнэ. Лалын харгис, тамын дэглэмийн цуст савраас Персийн ард түмнийг 1-рт, бас Ираны лалын террористуудын тэжээсэн, өөгшүүлсэн, зэвсэглэсэн, тухирсан цуст хүчнүүдээс Ойрхи Дорнодыг 2-рт чөлөөлөх гэж байлдаж байгаа юм. Зорилгодоо хүрлээ. Иран бүрэн бүтэн үлдэнэ. Дэглэм солигдоно. Ард түмэн засгийн эрхийг авна. 


4.Харж байгаарай, Ираны дайны дараа 4 улс ёстой жинхэнээсээ найрамдан нөхөрлөхийн үлгэр жишээ үзүүлнэ. АНУ-Израиль-Иран-Украин. Ардчилал, хүний эрхийг дээдэлсэн, Ардчилсан Хамтын нийгэмлэгийн нэр төртэй бүрэн эрхт гишүүн Иран, Украин хоёрыг бид үзэх болно.


5.Гарчигт би итгэл үнэмшлээ биччихсэн байгаа нь тэр. Ингэж бичсэндээ би ямар ч хараалаас айх юм алга. Шударга дайн ялна. Украины ард түмэн тэсч үлдэх нь бүү хэл Путины дэглэмийн нуралтыг бараг гардан гүйцэтгэнэ. Ираны шашны фанат дэглэм лалын хувьсгалт корпусын хэдэн генералтайгаа хамт зүйл дуусна. 


6.Аль алин нь цаг хугацааны л асуудал. Харгис бурангуй дэглэмүүдтэй тэмцэх нь юуны нь буруу юм бэ? Ардчилал ялна шүү дээ! 


Зураач Тодын Отгонбаяр (Лондон зураач)   2026.05.18