Орон сууц бол хувийн хашаа биш. Нэг байранд амьдарч байгаа олон арван айл өрхийн эрх ашиг нэг дор огтлолцдог орчин. Гэтэл сүүлийн жилүүдэд нохой тэжээдэг айлууд олширч, үүнтэй зэрэгцэн хөршүүдийн гомдол ч нэмэгдэх болсон.
Шөнө дөлөөр хуцах чимээ, лифт болон орцны бохирдол, хүүхэд хөгшчүүдийг айлгах тохиолдол, нийтийн эзэмшлийн талбайд үүсэх нэмэлт зардал зэрэг нь зөвхөн нохой эзэмшигчдийн биш, бүхий л оршин суугчдын асуудал болж байна. Ядаж байхад нохой тэжээж буй иргэдийн дийлэнхи нь асар хариуцлаггүй. Товлосон цэгт биш хүүхэд нарладаг, тоглодог жаахан хэсэгт нохойгоо баалгаж, шээлгэх нь элбэг.
Иймээс орон сууцанд нохой тэжээдэг өрхүүдээс тусгай төлбөр авах асуудлыг нухацтай хөндөх цаг болжээ. Учир нь нохой тэжээх нь тухайн хүний сонголт болохоос биш хөршүүдийн хүлээх ёстой нэмэлт хариуцлага биш юм.
Нохой тэжээсний хураамж төлбөрөөр орц, лифтний ариутгал цэвэрлэгээг сайжруулах, камерын хяналт нэмэгдүүлэх, нийтийн эзэмшлийн талбайн засвар үйлчилгээний зардлыг нөхөх боломжтой.
Хамгийн гол нь ингэснээр нохой тэжээх хүсэлтэй хүмүүс илүү хариуцлагатай хандах нөхцөл бүрдэнэ. Түүнээс бус сэтгэл хөдлөлөөр юм уу? хүүхдийнхээ зугааг гаргах гэж нохой тэжээх нь өөрөө угаасаа өрөөсгөл.
Зарим хүн үүнийг амьтан тэжээх эрхийг хязгаарлаж байна гэж шүүмжилж магадгүй.
Гэвч эрх бүхэн хариуцлагатай хамт явдаг. Хэрэв таны сонголт бусдад нэмэлт төвөг, зардал учруулж байгаа бол тодорхой хэмжээний төлбөр төлөх нь шударга зарчим юм.
Хотжилт эрчимжиж, орон сууцны амьдрал түгээмэл болсон өнөө үед “Би дуртай учраас нохой тэжээнэ” гэсэн хандлага өрөөсгөл болжээ. Харин “би нохой тэжээдэг учраас нэмэлт хариуцлага хүлээнэ” гэсэн зарчим руу шилжих шаардлага тулгарч байна.
С.Сарнай
Лхагва - 06 сарын 24,
2026

Сэтгэгдэл23
Балконы ханыг дур мэдэн авч өрөөгөө томсгосон айлууд зөндөө бгаа ш! Газар хөдлөөд нурахд амь эрслвэл яахууу???? Газар сайгүй эмгэнэл ! Үүниыгээ бүртгэдэг хороо сөөх хотын дарга бнуу??? Дүрэм журам бнуу!!!
Хөлсний бичээчид тэр Нямбаагаа л муул. Нохой нтр та нарт хамаагүй. Биеэ үнэлдэг бичээч!
Одоо тийм үү? Хөөх, мангарууд. Хэзээ нэг нүүдэлчин малчин, хөдөөний маанаг сэтгэлгээнээсээ сална аа...ха ха
Балконы ханыг дур мэдэн авч өрөөгөө томсгоно оо? Хөөх, мангарууд. Хэзээ нэг нүүдэлчин малчин, хөдөөний маанаг сэтгэлгээнээсээ сална аа...ха ха
төлбөр авах хэрэгтэй
Өндөр төлбөр авах хэрэгтэй Бас муурнаас
Bi nohoi tejeedeg. Sanal 1 bn. Nohoi tejeeh uureg hariutslaga gej bii.
Bi nohoi tejeedeg. Sanal 1 bn. Nohoi tejeeh uureg hariutslaga gej bii.
soh awdag shdee. niitiin oron suuts nohoigoo horigloooooo!!!!!
Байж болно. Гэхдээ маш өндөр татвартай байх ёстой.
Зөв төл
авдаг ш дээ
Зөв зөв орцонд баалгаж шээлгээд байдаг
huwi hvniihee vvdnees bicheed bgamu haasheen хөлдүү2 ym shaahiimaa sda
Нохой мууртай барьцаж амьдрахаасаа ичээч
зөв. өндөр төлбөр авах хэрэгтэй.
зөв шүү ! Бас хүүхдийн тоглоомын талбайд нохойгоо дагуулж ирж баалгаж шээлгэчихээд яваад өгдөг тэнэгүүдийн зургийг авч мэдээлсэн хүмүүст төлбөр төлдөг болох хэрэгтэй !
nohoi muur shuvuu hulgana bugdees ni tatvar av
Одоо хүртэл төлбөргүй юм уу? Хөөх, мангарууд. Хэзээ нэг нүүдэлчин малчин, хөдөөний маанаг сэтгэлгээнээсээ сална аа...ха ха
Балконы ханыг дур мэдэн авч өрөөгөө томсгоно оо? Хөөх, мангарууд. Хэзээ нэг нүүдэлчин малчин, хөдөөний маанаг сэтгэлгээнээсээ сална аа...ха ха
Доод тал нь 500 мянга түүнээс дээш төлбөр авч байж хариуцлага өндөрсөнө
Нохойноос гадна муур, амьтан тэжээхийн хариуцлагыг нэмье. Тэжээвэр Муур, нохойгоо хаях нь их байна. Тиймээс хариуцлагажуулах хэрэгтэй.
ШУУД МЭДЭЭ Энэ нь Адити Апрадхан эмнэлгийн эмнэлэг бөөрөө 780,000 ам.доллараар зарахаар 100% бэлэн байгаа эрүүл бөөрний доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдэгдэх зорилготой юм. Сонирхсон хандивлагчид манай имэйл хаягаар холбогдоно уу: DR.PRADHAN.URO LOGIST.LT.COL@GMAIL. COM бид танд хамгийн их сэтгэл ханамжийг амлаж, таны яаралтай шаардлагыг хүлээж байна, учир нь манай өвчтөнүүд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг маш их хүлээж байна. Хүнд этгэсэн. IF YOU WANT TO DONATE YOUR KINDEY FOR $ 780,000.OOUSD CONTACT THIS HOSPITAL EMAIL: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM