Монгол Улсын Зэвсэгт хүчин, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ардын чөлөөлөх армийн хамтарсан “Талын түнш-2026” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль хамтарсан төлөвлөгөөний дагуу амжилттай явагдаж байна.
Сургуулийн төлөвлөгөөний дагуу хоёр орны цэргийн алба хаагчид 06 дугаар сарын 02-ны өдөр хамтарсан дадлагыг амжилттай явууллаа.
Хамтарсан дадлагыг сургуулийн сэдэв, зорилготой нийцүүлэн салбаруудын харилцан ажиллагааг нэмэгдүүлэхэд чиглэсэн юм.
Хамтарсан дадлагын явцтай сургуулийн хоёр талын удирдагчид болох бригадын генерал Ц.Буяндэлгэр, хошууч генерал Ү Юүн Жюнь нар танилцаж, сургуулийн явц, үр дүнгийн талаар санал солилцсон юм.
Лхагва - 06 сарын 03,
2026
Сэтгэгдэл0