БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын ял сонссон Канадын иргэний ялыг БНХАУ-ын Ардын дээд шүүхээс хүчингүй болгосон тухай “South China Morning Post” сонинд бичжээ.
Хятадын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Линь Жянь даваа гарагт хийсэн хэвлэлийн хурлын үеэр мэдэгдэхдээ, шүүхийн байгууллагууд үндэсний хууль тогтоомжийг чанд мөрдөж, бие даан шийдвэрээ гаргасан болохыг онцолжээ.
Канадын Гадаад хэргийн яам Хятадын талын гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл авснаа баталжээ. Тус яам Шелленберг болон түүний гэр бүлийнхэн консулын дэмжлэг туслалцааг үргэлжлүүлэн үзүүлнэ гэдгээ мэдэгдсэн боловч хэргийн агуулгын талаар дэлгэрэнгүй тайлбар хийхээс татгалзсан байна.
Роберт Ллойд Шелленберг 2014 онд баривчлагджээ. 2018 онд түүнд 15 жил хорих ял оноосон бөгөөд 2019 онд давж заалдах гомдлын дараа ялыг нь цаазын ял болгон чангаруулжээ.
Оттава, Бээжин хоорондын харилцаа хэвийн болж, дээд түвшний яриа хэлэлцээ дахин идэвхжиж буй үед Шелленбергийн ялыг дахин хянан хэлэлцлээ. Канадын Ерөнхий сайд мөн найман жилийн дараа анх удаа БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байгаа тухай өмнө нь мэдээлж байв.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Пүрэв - 03 сарын 05,
2026
Сэтгэгдэл4
Хятадуудыг өдөр болгон цаазалж хүний амиар тахил өргөж ард түмнээ айдсаар удирддаг шоронжсон улс. Цаазын мэдээг өдөр болгон бүх хэвлэлээр цацдаг. Хятад бол асар том шорон болсон. ХКН зөвхөн авилгачидтай тэмцдэггүй коммунист намыг шүүмжилсэн буруутгасан эрх чөлөөг хүссэн хятадуудыг шоронд хорьж эсвэл хордуулж алдаг. Хятадууд улам ядуурсаар коммунист нам нь ард түмнийхээ үг хэлэх эрх чөлөөг хязгаарлаж шоронд хорьсоор байвал нэг л өдөр өлсгөлөн ядуурал дарангуйлалд зовж зүдэрсэн хужаа нар босч коммунист намыг нуран унагааж Хятад задрах болно.
А как на счёт ваших Русских, господин Бурят?
Хар тамхи зөөсөн зарсан хэн ч хатуу шийтгэл хүлээх ёстой
202.179.24.59 Ты, вонючий китайский ублюдок, а как же твой китайский?