sonin.mn

БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Гүө Жякүнь арваннэгдүгээр сарын 24-ний өдөр болсон ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр “Шэньжөү-24” сансрын хөлгийн багийн бүрэлдэхүүнд Хятадын сансрын нисгэгч Тан Хунбө, У И болон Пакистаны сансрын нисгэгч Мухаммад Зишан Али нар багтсаныг мэдэгдэв.


Тэрбээр Хятад, Пакистаны сансрын нисгэгчид хамтран Хятадын сансрын станцад ажиллах нь тус улсын хүнтэй сансрын нислэгийн түүхэнд шинэ хуудас нээж буйг онцолжээ. Тодруулбал, Хятад улс анх удаа гадаадын сансрын нисгэгчтэй хамтарсан нислэг үйлдэхийн зэрэгцээ өөрийн сансрын станцад гадаадын сансрын нисгэгчийг хүлээн авах гэж байна.


Хятад, Пакистан хоёр улс олон улсын нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөхөөс үл хамааран стратегийн хамтын ажиллагаагаа тууштай хөгжүүлж ирсэн түнш орнууд юм. Хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож буй энэ онд хамтарсан сансрын нислэг хэрэгжүүлэх нь хоёр талын хамтын ажиллагааны бас нэгэн чухал ололт болохыг Гүө Жякүнь тэмдэглэжээ.


Тэрбээр “Бид сансар судлалын түүхэн ач холбогдол бүхий энэхүү үйл явдлыг тэсэн ядан хүлээж байгаа бөгөөд нислэгийн багийнхан даалгавраа амжилттай биелүүлэхийг хүсэн ерөөж байна” хэмээн мэдэгдэв.



Г.Бямба