Монголын Үндэсний Олимпын хорооны (МҮОХ) Олимпын боловсролын комисс болон Монголын Үндэсний Олимпын академийн (МҮОА) Удирдах зөвлөлийн хамтарсан хурал зохион байгуулагдлаа.
Хуралд МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар оролцож, Монгол Улсад олимпын боловсролыг хөгжүүлэх бодлого, цаашдын үйл ажиллагааны чиглэлээр санал бодлоо хуваалцлаа.
Хурлаар Монгол Улсад олимпын боловсролыг хөгжүүлэх бодлого, стратегийн чиглэл, Олон улсын олимпын хорооноос санаачлан боловсруулсан Олимпын үнэт зүйлсийн боловсролын хөтөлбөр (OVEP)-ийг 2027–2028 онд хэрэгжүүлэх төлөвлөгөө болон холбогдох бусад асуудлыг хэлэлцэв.
Мөн олимпын боловсролыг түгээн дэлгэрүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, боловсролын байгууллагуудад олимпын боловсролыг үе шаттайгаар нэвтрүүлэх, орон нутгийн түвшинд хэрэгжүүлэх үйл ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн санал, санаачилгуудыг хэлэлцэж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойллоо.
Цаашид Олимпын боловсролын комисс нь олимпын үнэт зүйлсийг хүүхэд, залуучуудад төлөвшүүлэх, боловсролын салбарын байгууллагууд болон орон нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, OVEP-ийг үндэсний хэмжээнд үр дүнтэй хэрэгжүүлэхэд чиглэн ажиллах юм.
Лхагва - 11 сарын 25,
2026
Сэтгэгдэл0