Израилийн хэвлэлүүдийн арваннэгдүгээр сарын 24-ний өдрийн мэдээлснээр, тус улсын Батлан хамгаалахын сайд Израел Кац Ираныг химийн зэвсэг боловсруулж байна хэмээн мэдэгджээ. Гэвч тэрбээр уг мэдэгдлээ нотлох тодорхой мэдээлэл, баримт дэлгээгүй байна.
Израел Кацын хэлснээр, Иран химийн зэвсэг боловсруулж байгаа хэдий ч одоогоор Израилийн эсрэг химийн зэвсэг ашиглан халдлага үйлдэх чадавхгүй байгаа аж. Тэрбээр Израиль улс Ираныг химийн зэвсэгтэй болохыг хэзээ ч зөвшөөрөхгүй гэдгийг онцлоод, Ираны зүгээс урьдчилан сэргийлэх цохилт өгч болзошгүй нөхцөл байдал зэрэг бүхий л хувилбарт бэлтгэж байгаагаа мэдэгджээ.
Түүнчлэн Израилийн Батлан хамгаалах хүчин болон АНУ-ын Төв командлал Ираны эсрэг цохилт өгч болзошгүй ажиллагаанд бэлтгэж байгаа бөгөөд ийм ажиллагаа явуулах эсэх эцсийн шийдвэрийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гаргана гэж Израел Кац тэмдэглэсэн байна.
Г.Бямба
Лхагва - 11 сарын 25,
2026
Сэтгэгдэл0