sonin.mn

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.


Энэ үеэрээ тэрээр:"Ардчилсан намын байр суурь тодорхой. Бид ялах боломжтой хүнээ л нэр дэвшүүлнэ. Өмнөх Ерөнхийлөгчийн сонгууль шиг сайн дураараа бууж өгч, “сонгууль боллоо” гэх жүжгийн орлон тоглогч болохгүй. Энэ удаагийн сонгуульд Ардчилсан нам ялна гэдэгт итгэлтэй байна.


Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийг хүсэж буй хүмүүст бид хатуу шаардлага тавьж байгаа. Бүрэн эрхийн хугацаагаа дуусгаад намаа самрахгүй, албан тушаал нэхэж шантаажлахгүй байх ёстой.


“Тэхийн зогсоол” гэдэг шиг намбатайгаар албаа хүлээлгэж өгөөд, Ерөнхийлөгчийн албаны нэр төрийг эрхэмлэж явах ёстой.

Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй бол “хонгил” байгаагийн баталгаа болно. Ямар албан тушаалтан шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглодгийг хуульд тодорхой заасан байдаг." гэв.


М.Чой