sonin.mn

ДАКАР, 2026 оны арваннэгдүгээр сарын 25 /ТАСС/. 2025 оны Африкийн Үндэстнүүдийн цомын тэмцээний ялагчаар Сенегалын шигшээ баг шалгарсныг хүлээн зөвшөөрөх тухай Спортын арбитрын шүүхийн /САS/ шийдвэр нь спортын салбарт шударга ёсыг сэргээсэн үйл явдал боллоо гэж Сенегалын хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Абдулайе Фалл мэдэгдсэн байна.


Өмнө нь мэдээлснээр, Сенегалын хөл бөмбөгийн холбооны давж заалдах гомдлыг САS хүлээн авч шийдвэрлээд, Африкийн цомын тэмцээнд Мароккогийн шигшээ баг түрүүлснийг хүчингүй болгосон юм.


"Спортын арбитрын шүүх спортын ертөнцөд шударга ёсыг сэргээлээ" гэж Фалл хэлээд "Миний бие Мароккогийн Эзэн хааны хөл бөмбөгийн холбоо, Мароккогийн ард түмэнтэй биднийг холбож буй ахан дүүсийн барилдлагыг дахин батлан илэрхийлэхийг хүсэж байна. Спортын үнэт зүйлсээр нэгдсэн Африк тив дэх Сенегалын хөл бөмбөг нь ирээдүйгээ итгэл дүүрэн, урам зоригтойгоор харж байна” хэмээн онцлон дурдлаа.


Африкийн цомын финалын тоглолт 2026 оны нэгдүгээр сарын 18-нд болж, Сенегалын шигшээ баг нэмэлт цагт 1:0 харьцаагаар хожсон юм. Гэвч Сенегалын тоглогчид талбайг 10 гаруй минутын турш орхин явсны учир хожлыг нь хүчингүй болгож, Мароккогийн шигшээ багт ялалтыг өгсөн юм.


Үүнийг эсэргүүцсэн Сенегалын хөл бөмбөгийн холбоо САS-д давж заалдах гомдол гаргажээ.  



Б.Адъяахүү