Монголд эмч нар 1.6 сая төгрөгийн цалинтай
Хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд өдөр шөнийг умартан зүтгэж буй цагаан нөмрөгт баатрууд бол эмч нар билээ. Тэд энэ мэргэжлийг эзэмшихийн тулд тасралтгүй 10 жил суралцдаг ч авч буй цалин хөлс нь амьдралд нь хүрэлцэхгүй байгаа юм.
Тухайлбал, анх ажилд орж буй эмчийн үндсэн цалин 1.2 сая төгрөг бол олон жил ажилласан туршлагатай эмчийн цалин 1.8 сая төгрөг гэнэ. Тэд илүү цаг, нэмэгдэл зэргээс хамаарч гар дээрээ 1.6-2.2 сая төгрөг авдаг байна. Тиймээс тэд цалингаа 3.5 сая төгрөгт хүргэхийг шаардаж энэ сарын 13-наас буюу ирэх Пүрэв гаригаас ажил хаялт зарлахаа мэдэгдээд буй.
Тэгвэл тэдний зүгээс өчигдөр дахин мэдээлэл хийж эмч, ажилтнуудын цалин хөлс нэмэгдүүлэх асуудлыг Засгийн газар үл тоомсорлож байгаа учир ээлжит бус XIV өргөтгөсөн хурал зарласан гэдгээ мэдэгдэв. Тэдний зүгээс "Төр, төмөр нүүрээ бидэнд харуулж байна. Эрүүл мэндийн салбарынхныг ажил хаяж чадахгүй гэж бодож байх шиг байна. Бидний цалинг 3.5 сая төгрөгт хүргэ. Өнгөрсөн тав дахь өдөр эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнг бидэнтэй уулзаж, тодорхой шийдвэр гаргах болов уу гэсэн боловч таван цаг хүлээлгээд ирээгүй.

УИХ-ын гишүүд эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг нэмүүлэх зарчмын зөрүүтэй санал гаргасан. Өөрөөр хэлбэл, олны өмнө цалин нэмэх ёстой гэж ярьж байсан УИХ-ын гишүүд зарчмын зөрүүтэй санал гаргаж бидний тавьсан цалин нэмэх асуудлыг унагаах санал гаргалаа.
Нэг үгээр, нүүрэн дээрээ хамт байгаа шүү гэж хэлсэн УИХ-ын гишүүд санал хураахад эсрэг кноп дарж байгааг нэг биш удаа харлаа. УИХ-ын гишүүдэд найдалтгүй юм байна" гэлээ. Ажил хаялтад бүх эмнэлэг оролцохоор болсон байна.
Тодруулбал, нийтдээ 100 гаруй эмнэлгийн 14689 эмч эмнэлгийн ажилтнууд ажил хаялтад нэгдэхээ илэрхийлжээ. Тэгвэл Ерөнхий сайд Г.Занданшатарын хувьд өчигдөр хэвлэлд нээлттэй мэдээлэл өгөхдөө "Эрүүл мэндийн даатгалын санд реформ хийж байгаа. Өвчлөлийг тодорхой болгоно. Өөрөөр хэлбэл, эв санааны нэгдлийн зарчмаар нийгмийн өвчинг эмчлэхэд түлхүү төсөв зарцуулах ёстой. Даатгалын сан нь замбараагүй, үр ашиггүй болгосон. Тиймээс санхүүгийн сахилга батыг сайжруулах замаар эмч нарынхаа цалин хөлсийг нэмэх шийдлийг гаргасан. Ирэх 2027 онд эрүүл мэндийг дэмжих жил болгож, тодорхой багц асуудлыг шийдэхээр Т.Мөнхсайхан тэргүүтэй УИХ-ын 40 гаруй гишүүн нэгдэж, төсөв болон бүтцийн хувьд шинэчлэл хийнэ. Энэ хүрээнд цалин хөлс нь энэ жил, ирэх жилийн хувьд тодорхой үе шаттай нэмэгдэнэ. Эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт тав дахин нэмэгдсэн" гэдэг хариултыг өгсөн.
Тэгвэл энэ талаар Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн өнгөрсөн Баасан гаригт мэдээлэл өгөхдөө "Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг ирэх онд гурван сая төгрөг болгоно. Үйлдвэрчний эвлэлтэй зөвшилцөх санал тавьж байгаа. Яаж цалинг нь нэмэх вэ гэхээр 190 тэрбум төгрөг шууд цалингийн нэмэгдэл хэлбэрээр олгоно.
Өмнө нь Эрүүл мэндийн даатгалын санд "Эмч, сувилагч нарын цалинг нэм" гэж хэлчхээд мөнгө орж ирдэггүй байсан. Ингэж явсаар Эрүүл мэндийн даатгалын сан нь цалингийн сан болчихсон” гэсэн юм. Тэгвэл бусад улс оронд эмч нар хэдэн төгрөгийн цалин авдгийг сонирхлоо.
Хятадад эмч нар 3.7-9.4 сая төгрөгийн цалин авдаг
Хятадад эмч нарын цалин нь тухайн газар, салбар, туршлага, ажиллах хугацаанаас хамаарч өөр байдаг. Жишээлбэл, анх ажилд орж буй эмч нар сарын 8-20 мянган юанийн хооронд цалин авдаг байна. Энэ нь 3.7-9.4 сая төгрөг юм. Харин олон жилийн туршлагатай, мэргэшсэн эмч нар үүнээс өндөр цалин авдаг. Ухань, Бээжин, Шанхай зэрэг томоохон хотуудад цалин илүү өндөр байдаг.
Жишээ нь, эдгээр хотод сарын 15.000-30.000 юаниас илүү цалин авч байгаа эмч нар байдаг. Туршлагатай, мэргэшсэн, эсвэл specialty (жишээ нь, зүрх судас, нүдний эмч) мэргэжилтэй эмч нар сарын 20.000 юань, эсвэл түүнээс дээш цалин авдаг.
Мэргэшлийн зэрэглэл, судалгаа, шинжилгээний ажлын оролцоогоос хамаарч цалин нэмэгдэнэ. Тэргүүлэх салбар, онцгой мэргэжилд 30.000-50.000 юань авдаг байна. Цалингийн хэмжээг дагаад Хятадад эмч нарын үнэлэмж, нэр хүнд өндөр байдаг байна.
Солонгост эмч нар 18-22 сая төгрөгийн цалинтай
Солонгос бол дэлхийд анагаах ухаан болон гоо сайхны үйлчилгээний чанараараа танигдсан улс. Тиймдээ ч тус улсын эмч нар зөвхөн мэргэжлийн ур чадвараараа бус, орлогоороо ч нийгмийн дээд түвшинд тооцогддог. Сард дунджаар 7–40 сая воны цалин авдаг байна. Тухайлбал, Солонгос эмч нарын сарын орлого мэргэжил, ажлын байр, туршлагаас хамаарч ихээхэн ялгаатай.
Ерөнхий эмч нар сард 7–9 сая вон буюу ойролцоогоор 18–22 сая төгрөгийн цалинтай. Харин мэргэжлийн эмч нар буюу мэс засалч, дотор, арьсны эмч нар 10–15 сая вон буюу ойролцоогоор 25–37 сая төгрөгийн цалинтай. Гоо сайхны болон хувийн эмнэлгийн эмч нар 20–40 сая вон буюу 50–100 сая төгрөг хүртэлх орлого олдог аж.
1 воныг 2.5 төгрөгөөр тооцоход дунд зэргийн туршлагатай эмчийн сарын цалин 30 сая төгрөг орчим байна. Мөн байршлаасаа хамаарч цалин нь өөр байна. Жишээлбэл, Сөүл хотын эмч нар хөдөө орон нутгийн эмч нараас 20–40 хувийн их цалинтай. Хувийн болон гоо сайхны эмнэлгийн орлого хамгийн өндөр бол төрийн эмнэлгийн цалин тогтвортой, гэхдээ бага зэрэг доогуур байдаг.
Солонгос эмч нар дунджаар сард 200–220 цаг ажилладаг. Энэ нь бусад мэргэжлээс 1.5–2 дахин их ажлын ачаалал юм. Гэсэн ч эмчийн мэргэжлийг олон залуус мөрөөддөг хэвээр байна.
Учир нь нийгмийн хүндлэл, өндөр орлого, тогтвортой амьдралын баталгаа үүнд нөлөөлдөг байна. Солонгос эмч нарын дундаж амьдралын түвшин нийгмийн дээд давхаргын таван хувийг бүрдүүлдэг байна. Тэдний орлого өндөр байхын цаана олон жилийн хичээл зүтгэл, өрсөлдөөн, ур чадварын үнэлэмж оршдог гэж хэлж болно.
Японд эмч нар 25-30 сая төгрөгийн цалинтай
Япон эмч нарын цалин харилцан адилгүй байдаг. Туршлага, мэргэжлийн төрөл, ажиллах газар гээд олон хүчин зүйл нөлөөлдөг. Ерөнхий эмч нар сард дунджаар нэг сая иений цалин буюу ойролцоогоор 25–30 сая төгрөгийн цалинтай.
Нарийн мэргэжлийн буюу мэс засалч, дотор, мэдрэл, арьсны эмч нар 1.2-1.5 сая иен буюу 30–40 сая төгрөгийн цалинтай аж. Томоохон хувийн эмнэлэг, их сургуулийн эмнэлгийн ахлах эмч нар сард 2 сая иенээс дээш орлого авах тохиолдол ч бий.
Мөн 10-аас дээш жил ажилласан эмч нарын цалин 30–50 хувиар өсдөг байна. Токио, Осака зэрэг хотуудын эмч нар орон нутгийн эмч нараас дунджаар 20–30 хувиар илүү цалин авдаг ч тэр хэрээр ачаалал ихтэй гэнэ. Эмч нар дунджаар сард 180–220 цаг ажилладаг бөгөөд энэ нь бусад мэргэжлээс харьцангуй өндөр үзүүлэлт юм.
Японы эмч нарын амьдралын хэв маяг маш завгүй. Тэд өдөрт дунджаар 8–10 цаг ажиллаж, онцгой тохиолдлын үед шөнө дунд ч ажиллах шаардлагатай болдог. Гэхдээ нийгэмд хүлээсэн хүндлэл, баталгаатай орлого нь тэднийг хамгийн тогтвортой амьдралтай давхаргад багтаадаг.
Амьдрах зардал өндөртэй Токио зэрэг хотод ажилладаг эмч нарын хувьд орлого өндөр боловч байр, тээвэр, даатгал зэрэг зардал нь харьцангуй өндөр байдаг. Өндөр ажиллах ачаалал, хүнд нөхцөл байдалтай ч эмч нар Японд хамгийн нэр хүндтэй, тогтвортой амьдралтай мэргэжилтнүүдийн нэг хэвээр байна.
Казахстанд эмч нар 2.3 сая төгрөгийн цалинтай
Казахстанд эмч нарын сарын цалин бусад салбарын дундажтай харьцуулахад харьцангуй бага боловч мэргэжлийн нэр хүнд нь өндөр хэвээр байна. Тухайлбал, эмч нарын сарын дундаж цалин 2.3 сая төгрөг ажээ. Гэхдээ дундаж цалин нь эмчийн мэргэжил, туршлага, ажиллах байгууллагаас хамааран өөрчлөгдөнө. Мэс засалч, оношлогч зэрэг өндөр мэргэжлийн эмч нар илүү цалин авдаг. Хотын төвд ажиллах эмч нар орон нутгийн эмч нараас 20–50 хувийн илүү орлого олдог. Улсын эмнэлэг тогтвортой ажлын байртай боловч цалин бага, харин хувийн клиникүүд илүү орлого санал болгодог.
Б.Баяржавхлан
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Мягмар - 12 сарын 09,
2025

Сэтгэгдэл41
Манай Эмч нар эхлээд харьцаагаа зас,өрөөнд нь ороход утсаар ярьсан нэх завгүй хүмүүс юм асуухаар мэдэхгүй хаалгаа хаал гэнэ.энэ харьцааг нь засахад нэлээн хэдэн жил шаардлагатай болох байхдаа
Эхлээд хүн бол. Дараа нь ажил цалин ярь.
Цалин гэмүүлэх гэсэн тэмцлээс төгрөгийн ханш нэмүүлэх тэмцэл хийсэн нь дээр Цалин нэмсний хэрээр төгрөгийн ханш сулраад байна. Манайд ажиллаж байгаа гуанз, ресторан, гар утас, худалдаа, үйлчилгээ зэрэг гадаад эзэдтэй байгууллагууд олсон төгрөгийнхөө орлогоор орж ирсэн валютыг хаммж авч нутагруугаа явуулчихаад байна.
манай анагаахын тмс төгссөн архичин баагийнууд өөрсдийгөө хөгжүүлэх хэрэгтэй. эмнэлгийн тоног төхөөрөмжийг сайжруулах хүрэлцээг нэмэгдүүлэх тал дээр ер дуугарахгүй юм.
Гадаад харилцаа нэг цонхоор явах ёстой. Улаанбаатар улс Монгол улсаас тусгаарлах болсон бол маргааш улаанбаатарыг дарж авах хэрэгтэй. Улаанбаатар бол нэг муу жижигхэн суурин. Монголын засгийн газрыг сонсож ажлаа хий Захирагч гуай. Монгол улсын гадаад харилцааг нурааж байна. Улаанбаатар улс сүүлийн үед дандаа гадаад улсын нэр барьж Монголын ард түмний ундны ус болох туул голыг зарах тухай ярьдаг болсон. Хятадын нэрийг барьж театр барих 40 га газрыг цемент болгох тухай ярианаас болж Монголын ард түмний уурыг их барж байна. Улаанбаатар улсын хуулинд хурдан өөрчлөлт хийж, гадаад харилцаатай холбоотой бүх эрхийг Монгол улс булааж авах цаг болжээ.
Тэгээд Японд ажиллаж чадах мэдлэг чадвартай бол бүх юм чөлөөтэй л бгаа байлгүй дээ.
африкт хэд юм?
Тэд чинь 30 дахин баян, 30 дахин юм бүтээж үйлдвэрлэдэг гэсэн үг. Манайх үйлдвэрлэж чадахгүй юм чинь уул уурхайгаа л ухаж мөнгө олно.
Тэр уурхайн мөнгийг эмч нарынхаа боловсролд зориулах хэмжээнд хангалттай байгаа. Ардыг эмчлэхийн тулд ардын эмнэлгийн эмч нарыг зүгээр л өдрийн хоол бодохгүй ажлаа хийж, юмаа сурдаг болгох ёстой. Эмч бэлдэнэ гэдэг бол асар өндөр зардлаар хийдэг ажил, өндөр хөгжилтэй оронд жилийн төлбөр нь л 60,000 долларт ч хүрдэг боловсрол, төгсөөд дахиал дор хаяж 5 жил мэрэгжил дээшлүүлнэ, тэгээд ч эмчлэх эрхээ аваагүй дахиад докторт сураад явна. Эмчдээ өндөр цалингаа өгч чадахгүй байгаа бол ядаж хүмүүсийг бодоод өөрсдийнхөө, үр хүүхдийнхээ эрүүл мэндийг бодоод эмчийнхээ болосрол ур чалварт хөрөнгө оруулмаар байна. Манай эмнэлэг Солонгосоос дор хаяж 30, Японоос нь 50 жил хоцорч байж магад. Хүн байж өөрсөддөө зориулаад эмч багшаа ч бэлдэж чадахгүй үнэхээр арчаагүй мал шиг л байж болох уу. Оёгтой мал гэдэг шиг байх уу. Монголд хагалгаа хийлгэх гэж онгойлгоод буцаагаад хаачихсан, хүн нь Солонгост очоод намайг ингэсэн гээд уйлаад, Солонгос эмч ойлгохгүй өвчтөн ч байна
Оюунэрдэнийн хүүг тансаглуулж байхаар эмчдээ хөрөнгө оруулсан нь дээр биз дээ. Улныхан минь, кастын систём ядаж боловсрол, эрүүл мэнд дээр байдаг нь харамсалтай. Уул уурхайн баялгаар маань нэг хэсэг нь хүүхдээ хувийн сургуульд сургаж, өөрсдөө гадаадад эмчлүүлээд байх уу. Соц нийгмийн үед бүх хүүхэд хичээлийн 1 сэдвийг 1 өдөр үздэг байлаа. Гэр хорооллын хүүхэд авьяасгүй, толгойгүй, гэр хорооллын Монгол эмчилгээ нь муу байх нь цэвэр кастын систем
Солонгос, Японд насаараа онц сурсан хүүхэд л анагаахын их сургуульд элсэлтийн шалгалт өгч өрсөлдөж ордог. Эмч нар бол сэнсэй буюу багш, нийгмийн элит анги. Тэднийг хүндэлнэ бас дагана. Энэ нь нийгмийн сэхээтэн ангийг бүрдүүлж улс орны оюун санаа, дархлаа болж байдаг. Манайд сэхээтэн анги гуйлгачин байж л кастын системээ хэсэг бүлэг улс баталгаатай бат бэх авч явж байна. Ахуй анхдагч ухамсар хоёрдогч гэж энэ. Паразит кинон дээр ч гардаг, айлын гэрийн үйлчлэгч болсон ээж нь би ч гэсэн баян болоод сайхан сэтгэлтэй болмоор л байна ш тээ гэж хэсэг бий. Ухамсар, оюуны потенциал, ёс зүй бүгд хамаатай.
Солонгос, Японд насаараа онц сурсан хүүхэд л анагаахын их сургуульд элсэлтийн шалгалт өгч өрсөлдөж ордог. Эмч нар бол сэнсэй буюу багш, нийгмийн элит анги. Тэднийг хүндэлнэ бас дагана. Энэ нь нийгмийн сэхээтэн ангийг бүрдүүлж улс орны оюун санаа, дархлаа болж байдаг. Манайд сэхээтэн анги гуйлгачин байж л кастын системээ хэсэг бүлэг улс баталгаатай бат бэх авч явж байна. Ахуй анхдагч ухамсар хоёрдогч гэж энэ. Паразит кинон дээр ч гардаг, айлын гэрийн үйлчлэгч болсон ээж нь би ч гэсэн баян болоод сайхан сэтгэлтэй болмоор л байна ш тээ гэж хэсэг бий. Ухамсар, оюуны потенциал, ёс зүй бүгд хамаатай.
Казахстанд албан цалин бага брловч албан бус байдлаар 10 дахин их орлого олдог
манайх шиг эмчилгээ болгоон дээрээ мөнгө авдаг гэсэн үг үү. сая гэрээс маань хүн эмнэлэгт хэвтээд 1-р эмнэлэгт шүү. бүх зүйлээ өөрсдөөсөө гаргасан. арай биш ээ. дээрээс нь бүгдэд нь гарын мөнгө өгөхгүй бол хайнга хийдэг. их дээрэлхүү байдаг гэсэн. сангаа цусалчихаад авилгаа ил нэхдэг юм байна гэж ойлголоо зөв үү.
Казахстанд албан цалин бага брловч албан бус байдлаар 10 дахин их орлого олдог
Өндөр хөгжилтэй их 20-д багтдаг улсын эмч нарын цалинтай жишиж зүйрлэж байгаа нь ихээхэн мангуурал юм. Тэд хаана хүрчихээд юу бүтээж байна, тэр эмч нарын ёс зүй, зан харьцаа, мэдлэг чадвар, ямар төвгинд байгаа билээ, манай эмч нар ямар билээ гэдгийг зүйрлэхийн аргагүй. Мөн тэдгээр улсад 1 кг үхэрийн мах 60-100 ам доллар буюу 200-300 мянган төгрөг гэх мэт шүү
Тийм болохын тулд л эмч нар багш нараа өөд нь татах, тэднийг өндөр хөгжилтэй орны резидентэд 5 жил тайван сурах, анхнаасаа кредит 3.5 буюу 85%-иас дээш суурь боловсролтой хүүхэд л анагаахын шалгалт өгдөг болгох гээд ажлууд хийх хэрэгтэй. Толгойтой байж л эмч болно, бас уран гартай байж мэс заслын эмч болдог юм байна.Сар бүр дор хаяж 3000 долларын тэтгэлэг эмчдээ өгч 5 жил сургаж байж л манай анагаах ухаан хөгжинө. Солонгосууд бол тухайн чиглэлдээ нэртэй Япон эмч дээр очоод хажууд нь дагаад явдаг юм даа
Хэрэв ингэж яривал анагаах ухаан Монголд хөгжихгүй, манай эмч нар яаж ийж байгаад олрн улсын эмч нарын конфёренцид шинэ юм сонсох гээд ирдэг. Бусад охны эмч нартай харьцуулбал пөөнийсөн хувцастай, илт ялгарч харагдаад байдаг. Гэхдээ тэд шинэ эм, эмчилгээ сурах гээд өөрсдөө мөнгөө төлөөд очсон байгаам
Японд цалин өндөр ч өртөг өндөр.
Тэгээд тэр Япон Солонгос ру гаа явж эмч сувилагчаа хийхгүй юу ! Эсвэл замаас зайлаад өг ! Ажлыг чинь хийчих өчнөөн олон ажилгүй хүмүүс хүлээгээд байж байна дуугай зайлаад өг ! Дээр үёд тангараг өргөсөн эмч хүн цалин авахгүйгээр ! мөнгө нэхэхгүйгээр ажлаа хийдэг л байсан ! сайхан байжээ ! Одоо бузруудыг харахаар нүд хорсоод байх юм ! дуугай зайлаад өг ! өөр хүмүүс хиймээр байна ! би ч гэсэн эмч хийж чадна !!
Тэгээд Монголчууд яах уу , томчууд хэзээ ч Монголд эмчлүүлдэггүй, бүгд Солонгос Япон явдаг, эсвэл байр машинаа зараад явж байна. Японд ч Солонгост ч эмч бол алтан толгойтой, уран гартай. Шалгалтан дээр нь маш жижиг зүйлээр амьтан хийх, зурах гээд гарын урыг нь шалгаж байна. Монгол хүн эрүүл , боловсролтой байя гэвэл эмч багшаа дэмжих ёстой. Монголд анагаах төгсөөд Японд дозторт явсан залуу эмч дахиад эхнээс нь 6 жил Японы анагаахад сурах гээд уйлаад сууж байна гэж бод доо
Соц үед эмч нар 800 төгрөгний цалинтай, сайнууд нь орос дэлгүүрээр үйлчлүүлдэг байсан,
Манай эмч нар хагалгааны хандив гэж авна хүүхэд төрүүлэхэд хандив гэж авна ер нь чадалтай нь баян шүү дээ
Та нар минь Монголыг яаж Японтой зүйрлэж чадаж байна вэ? Энэ хоёр орон хоорондоо тэмээ ямаа хоёр шиг ялгаатай. Тэнд Монгол эмч очвол 30 саяыг авч чадахгүй л байх
Залуу, толгойтой эмч нар гараад эхэлчихлээ, энэ процесс цаашид ч үргэлжилна
Хүний амьтай холбоотой болхоор эмч мэрэгжил дуртай газраа очоод ажилладаггүй.Монголд төгссөн харанхуй харьцаагүй чадваргүй Орос хэлтэй эмч нар Японд гэхэд яг эмч биш уламжлалаар, тэгэхдээ хүнтэй харьцдаггүй газар л ажиллана. Бүх орон програм дипломыг нь хүлээн зөвшөөрсөн орнуудтай. Эм,чадвар,хэлнээс эхлээд олон шалгалт авдаг.Монгол эмч нарыг долоодог Москва нь ч зөвшөөрөх болов уу.
Япон яваачээ . Мөнгө цөм хийх юм бишүү
Япон эмч нар монголын 29 эмчийн ажил хийж бнаа Өөрсдөө бүтээмжээ нэмэгдүүл. Өвчний онош тавьж чадахгүй ээ
Японд эмч болох хүсэлтэй залуус цөөрсөн, төрөлт буурсан тул оюутны тоо ч цөөрсөн. Токиогын төвд ажиллах эмч сувилагч хүрэхгүй гээд том том эмнэлгүүд хаагддаг ч тал бий. Эмч сувилагч хүрэлцээгүй.
Оношоо тавьж эмчилгээ, мэс заслаа сайн хийдэг болгохын тулд ядаж л Хятад шиг цалинтай болгоод, өндөр хөгжилтэй орны резидентэд сургаж болно ш тээ. Бас лабораторио сайжруулахгүй бол оношоо онож тавьж эмчилгээгээ онож хийж чадахгүй. Чагнуур тавьж онош тавьдаг үе бол асар хоцрогдсон. Эмчилгээ бусад оронд оновчтой, хувь хүн бүрт өөрт нь таарсаэ буюу precise, personalized болсон. Үүний тулд лабораторио хөгжүүлэхээс өөр замгүй
Компютор энэ тэрээр бол ерөнхий онош л гарна, оношоо яг зөв тодорхойлохын тулд лаборатори нь сайн байна, Монголд огт хийдэггүй, мэддэггүй шинжилгээнүүд хийгээд оношоо эцсийн байдлаар бататгаад лабораторийн тэр шинжилгээ нь эмчилгээг нь яг энэ таарна аа гэж зааж байна. Юун эхо, юун чагнуур.
хоцрогдсон буурай улсын иргэн өндөр хөгжилтэй хүчирхэн баян оронтой барьцаж болдоггүй юм
японд очиж эмч хийх дннр юм асрагч байхад болох л юм
Тэгээд чадал чинь хүрдэг юм бол Японд очоод ажиллаачдээ хаха.
эдийн засаг нь хөгжсөн улсын цалин л өндөр байна шүү дээ, эдийн засаг нь хөгждөггүй, дороо хий эргээд байдаг манайх шиг улсад зүгээр цалин нэмлээ гээд ямарч нэмэр байхгүй, мөнгөний ханш л унана, төгрөг цаас болно
Японы эмчийн дэргэд манай довторууд ч дээ. Өвчтнөөсө дор мэдлэг боловсролтой чадваргүй, Цагаан халатны голууд ш дээ. Мнгл эмчийг Японд туслах санитараар ч авахгүй. Хятадууд чадваргүй эмчээ монгү дайфу_- мнгл эмч гэж дооглодог. Улсын эмнлгийн эмч нэр зүүгсдийг Толгой дараалан цалинг нь нэмэх утгагүй. Хувийн эмнлгийн мундаг эмч нар чадврынхаа хэрээр цалин сн авч бга. Онцгой шалгуураар ханд.
манай анагаахын тмс төгссөн архичин баагийнууд өөрсдийгөө хөгжүүлэх хэрэгтэй. эмнэлгийн тоног төхөөрөмжийг сайжруулах хүрэлцээг нэмэгдүүлэх тал дээр ер дуугарахгүй юм.
манай анагаахын тмс төгссөн архичин баагийнууд өөрсдийгөө хөгжүүлэх хэрэгтэй. эмнэлгийн тоног төхөөрөмжийг сайжруулах хүрэлцээг нэмэгдүүлэх тал дээр ер дуугарахгүй юм.
Луйварчдаа баривчлаж шийтгэж мөнгийг нь xурааxад л 30 сая-ийн цалин өгөx боломжтой!!! Цалин нэм гэxийнxээ оронд тэднээ баривчил гэвэл илүү байгаа ононо доо!!!
Луйварчдаа баривчлаж шийтгэж мөнгийг нь xурааxад л 30 сая-ийн цалин өгөx боломжтой!!! Цалин нэм гэxийнxээ оронд тэднээ баривчил гэвэл илүү байгаа ононо доо!!!
Луйварчдаа баривчлаж шийтгэж мөнгийг нь xурааxад л 30 сая-ийн цалин өгөx боломжтой!!! Цалин нэм гэxийнxээ оронд тэднээ баривчил гэвэл илүү байгаа ононо доо!!!
Луйварчдаа баривчлаж шийтгэж мөнгийг нь xурааxад л 30 сая-ийн цалин өгөx боломжтой!!! Цалин нэм гэxийнxээ оронд тэднээ баривчил гэвэл илүү байгаа ононо доо!!!