Бибээр Лондонд амьдардаг зураач хүн. Зураачийн эрхэм мэргэжил, урлагийн их мэдрэмж ухааныг Польшид суралцаж олж авсан. Польш бол угаасаа, заяанаасаа Оросын их гүрний түрэмгий бодлогыг эсэргүүцэгч бөгөөд намайг “Социалист Польш”-д суралцаж байхад польшууд ой тойнд ортол минь надад ойлгуулж өгсөн.
Одоо Украин дахь Оросын түрэмгий дайны өнгөн дээр тэд түүх их ярьж байна. Тэр дундаа Зөвлөлт Орос ба шинээр тусгаар тогтносон Польшийн хооронд 105 жилийн өмнө дэгдсэн дайныг Путинд сэрэмжлүүлэг болгож сайтуудад үзүүлээд байх шиг байна.
Би судлаач түүхч биш, зурдаг, бичдэг уран бүтээлч. Намайг Орос-Украины дайны талаар нийтлэлүүд бичлээ гээд элдвээр харааж зүхдэг хүмүүс байгаа бол миний энэ шинэ бичвэрийг зургийн хамт үзээрэй. Хараал урсгаж кайф авч, сэтгэл нь тайвширдаг бол дахин ажааму гэж ерөөе! Хараалаа жаргал хий! Мянга гаруй жилийн түүхтэй Польш улс болбаас Төв Европын яг голт зүрхэн тушаа Баруун ба Зүүн Европ, Скандинавын хойг ба Төв болон Өмнөд Европыг холбосон маш чухал геополитик-стратегийн байрлалтай орон билээ. Энэхүү тэгш тал нутаг нь газар тариалан, мал аж ахуй эрхлэхэд туйлын таатай бүс нутаг.
Нүүрсний баялаг ордууд, өмнө зүгт нь Карпатын сүрлэг уулс, хойд зүгтээ далайн гарц–Балтийн тэнгистэй энэхүү нэн тохиромжтой байршил нь үеийн үед хөршүүдийнх нь, түүний дотор араатан мэт авиртай оросуудын “арааны шүлс”-ийг гоожуулж иржээ.
Энэ хөрш хоёр орон түүхийн урт хугацаанд нэг сайдаж нэг муудсаар ирсэн тухай бичвэл ёстой “дуусашгүй яриа” гээч болох тул одоогийн геополитикийн нөхцөл байдалтай уялдуулан зөвхөн Польш-Оросын ХХ зууны харилцааны түүхэнд тэмдэглэгдэх тэр нэг дайныг эдгээр уран зураг, зурагт хуудсанд хэрхэн дүрсэлснийг бичье гэж бодлоо. Нийтлэл бичих сэдэл надад өгсөн зураг энэ байна.
Польшийн нийслэл Варшав хотод “Польшийн Армийн Музей” (Muzeum Wojska Polskiego. Warszawа) 1920 онд байгуулагджээ. Энэхүү том музейн цогцолбор нь одоо “Катины Музей”, “Польшийн Техникийн музей”, “Польшийн хуягт танкийн музей” гээд гурван салбартай, дөрвүүлээ нийлээд 250 мянга орчим баялаг үзмэртэй. Энд дүрслэх урлагийн олон мянган бүтээлүүд бас бий. Саяхан интернэтээр аялж явсан чинь энэ музейн тухай мэдээлэл гараад ирлээ. Цааш нь ухаж явтал энэхүү тосон будгийн зураг байж байна. Польшийн нэрт баталист зураач Стефан Чарнецкийн (Stefan Czarniecki) бүтээл “Эх орноо хамгаалсан нь” гэдэг энэ том хэмжээний, тосон будгийн бүтээлд 1919-1921 оны Польш-Оросын түүхэн тулалдааны нэгэн хэсгийг дүрсэлсэн байна.
Зургийг анхааралтай уншвал (уран зургийг харах биш унших гэж ярьж бичдэг соёлт ертөнцийн академик ойлголт хэллэг байдаг) эзлэн түрэмгийлэгч Оросын коммунист-большевикуудын армийг даран сөнөөж буй польшийн цэргүүдийн эрч хүчтэй давшилтыг харуулжээ.
Үхэл сөрсөн польш эрс Висла мөрний эрэг дээр эх орны нийслэлээ хамгаалан Улаан Оросыг даран сөнөөж байна. Зураг тэгж л уншигдана. 1919 он, зураач Кейтан Степанивичийн (Kajetan Stefanowicz) бүтээл. “Сайн дурын армид элсэж, эх орноо хамгаал!” гэдэг уриа бүхий энэ зурагт хуудсанд гурван толгойтой улаан лууг дарахаар польш цэрэг буугаа занган барьжээ. Гурван толгойтой луу нь эртний Грекийн болон Слав үндэстнүүдийн үлгэр домогт аймшигт эзэрхэн сүйтгэгчийн дүрээр гардаг муу ёрын амьтан л даа. Улаан өнгө нь 1917 оны цуст улаан хувьсгалаар байгуулагдсан Зөвлөлт Орос улс буюу коммунист-большевикууд гэсэн ёгтлол юм. Тэр үедээ цуст улаан луу нь Зөвлөлт Орос байжээ.
Зүгээр л энэ хоёр зургийн цаад агуулга санааг орчин үе рүү татан авчраад Украины фронт дээр аваад ир, зүгээр л тэгж сэтгэ дээ. Өнөөдөр энэ алалдаан Покровск, Купянск, Лиман...-д ид өрнөж байна. Улаан арми зогсохоо мэддэггүй шиг Оросын арми зогсохоо мэддэггүй ээ, яг одоо!
Бяцхан түүх. Зөвлөлт Орос буюу манайхны мэдэх РСФСР гэдэг улс Польшид тусгаар тогтнолыг нь өгсөн мөртлөө цэргийн хүчээр устгах гэж 1919-1921 онд довтлон орж байлджээ. Яг одоо Украиныг ялагдуулна гэдэг шигээ.
Улаан Оросын эсрэг Польшоос гадна Украины Ардын БНУ, Баруун Украины Ардын БНУ, Белоруссын Ардын БНУ эрслэн босч байлджээ. Ленин багш энэ дайнаа Антантын эсрэг аян дайн гэж нэрлэн Версалийн энх тайвныг нурааж Европ тивийг Ла-Маншийн хоолой хүртэл час улаан далбаагаар хучна хэмээн уриалан дуудаж Улаан армиа илгээжээ. Улаан арми морин цэргийн атакаар байлдах террор хийхийг хослуулан олон сая хүний амь, цус үхлээр Минск, Киевийг эзлэн авсан боловч Варшавын дэргэд үхлийн цохилт амсан бут ниргүүлж хөөгдөн гарчээ. Тэгж бут цохиулсныхаа өс хонзонг 1939-1940 онд Гитлертэй хуйвалдан Сталин авсан боловч тэр хонзон өнөөг хүртэл Путины тархинд нэвчээтэй байна. Эхлээд Украиныг бут цохиод буулгаад авбал дараагийнх нь Польш гээд л үзэж таарч байна. Үр дүн тодорхой болсон. Оросын арми Украинд ялагдах нь цаг хугацааны асуудал. 1920 оны шившигт түүх давтагдана. Цаашаанаа... Уншигч Та өөрөө сэтгэ!
Тодын Отгонбаяр (Лондон зураач)
Пүрэв - 11 сарын 27,
2025

Сэтгэгдэл60
Энэ яг түүх давтагдаж байна. Ленин, Сталины заасан замаар Путин орж явчихлаа. Гэхлээ Ленин, Сталин хоёулаа ялагдаж дууссан. Путин одоо??? Зураач сайн байнаа: Маркийн нэртэй зураач байснаа нэртэй нийтлэлч болжээ. Баяр хүргэе.
Яс юман дээрээ орос ардын дуу, орос ардын хувцас, орос ардын хөгжим, орос ардын хоол гэж байдаггүй юм билээ. Украин бол өөр хэрэг
Катыний цуст аллага,,,,””””военное преступление, массовые убийства польских граждан, в основном пленных офицеров польской армии, осуществлённые весной 1940 года. Расстрелы производились по решению специальной «тройки» НКВД СССР в соответствии с постановлением Политбюро ЦК ВКП(б) от 5 марта 1940 года[2][3][4]; расстреляно было 21 857 человек.””””””,,,,,,энэ орос улаан аллагад гар бие оролцсон 125 орос улаан алуурчин рсфсрийн төрийн өндөр шагнал цол хэргэм авч байжээ,,,
3 хоногын цэргийн тусгай ажилгааны ачаар,,,Орчин цагын Орос хэлний үгийн санд,,,, “””МАЛЬВИНКА””гэдэг нэгэн шинэ үг нэмэгдэн,,,, баяжигдсан байнаа,,,МАЛЬВИНКА гэдэг нь цэргийн тусгай ажилгаанд оролцогчтой гэр бүл болон бүртгүүлээд,,,алагдаж үхснийх нь дараа гэрээний мөнгийг нь авдаг эмэгтэйчүүдийн хоч нэр юм байнаа,,,,оросод ийм замаар мөнгө хийдэг эмсийн тоо асар их болжээ,,хэд хэдэн эртэй гэрлэж ,,,,баяжиж хөлжсөн мальвинканууд ч байдаг гэнээ,,,,оросын нийгэм ч утгаа алджээ,,,дампуурцын,,,,
орос цэрэг гэр бүл болж хүүхэд төрүүлээд орсын хүн ам өсч байна хүүхэд гарсан бол тэр хүүхэдт өгдөг бизээ хиймэл үр лаборторт нийлүүлж үржүүлээд гаргасан суррогатны эх басл мөнгө авдаг ялгаа байхгүй гол нь эхнэр хүүхэдтэй эрчүүдэд өгч байна
украйн гэж улс үгүй болох нь тодорхой,польш католик шашинтай,энэ бол газар нутгийн төлөө дайн биш,шашны хоорондын дайн,хэзээ ч дуусахгүй,польш уул нь славчууд ш дээ яс юмандаа,хэл яриа хүртэл төстэйг нь чи өөрөө мэдэж байгаа биз дээ,ер нь бол украйн,польшид сурч байсан этгээдүүд аль соцын үед барууны тусгайгийнханд элссэн туучийнууд байдгийм,тодорхой жишээ нь хүзүүгүйдорж,бүүбур баабар гээд бна бна,энэ нөхөрч гэсэн тэдний нэг урвагч этгээд,залуусын тархийг хордуулж хоолоо олж иддэг хувалз,эзэд нь юу гэнэ тэрийг л дамжуулна,украйн дууссан дараагийн ээлж нь польш гэдэг пропогандаагаа цацаж байгаам байхдаа, кинжал, орешник,циркон,буревестник,посейдон мэтийн супер зэвсэгтэй ОРОСыг барахгүй нь тодорхой байхад юу сүртэй юм,дуртай цагтаа,дуртай газраа цөмдөх чадалтай улсыг чи муу муулаад ч яалаа, магтаад ч яалаа ,юу ч өөрчлөгдөхгүй,сүйрч буй украйныг ялнаа гэж мянга хашгираад ялчихнаа гэж боддог хийсвэр бодолдоо арай үнэнээсээ итгэдэг шизо биш гэж итгэе,одоо боливол яасийн??
тэгвэл зөхөн хүүхдийн мөнгө. хүүр зарсан байж таарахгүй нь. мальвина буратиногийн найз охин билүү, пьеро гуниж нулимсдаад чернилтээд. harlequin columbine
ма мальвинка хатсан модон морьтон тодорхойн бнөө. нүүрсчид хахуульчид төрөөс төрсөн трбм. одоо хаагуур нь вээ гэж асуух л дутум бна. үүгээр нь үү энүүгээр үү гэж нурууны үенд нугасыг нь хавчуулах. өвдсөнөөс биеэ чангалснаас нулимс чинь өөрөө урсана.
мальвина columbine культур соёо соёл
ОРОС ууд жинхэнэ славянууддаа гадуурхагддаг. ТЭД оросыг славян биш бүдүүлэг дордууд гэж үздэг. Хөршүүддээ мөн ч халгаатай. Оросууд монгол руу нэг их халдахгүй. Дорно дахины үндэстэн хэт их ондоошил, онцлогтой.
Славянжсан фин угор хүмүүс
Монголруу нэг их халдаагүйдээ 40000 хүнийг цааш нь харуулсан байхнуу.солиотой хонь вэ.
орос славян үндэстэн орсын өргөн уудам газар нутаг дээр байнаа өөр орос гэж байхгүй поль ш болгар украйн серб хорват македони чернигов молдав румыны хэсэг дорнот герман орсууд байхоо подьшуудыг өөгшүүлдэг англиуд одоо үед жинхэнэ орсын дайсан гэнэлээ галт уулын орой дээр байгаа англи геранланд хайлахад усан доор орох юм гэсэн
лондон тэг цэг. гринланд арал 3км зузаан мөсөөр хучигдсан дундаа том нүх бүхий арал. мишээл гуай topography бараг өөрчлөгдөхгүй гэвэй. жижиг арал нтрд галт уул дэлбэрч тал нь нурах барих тиймэрхүү байгаа бх
мөс дрилдэж. bro🤧. ихэр салгах.
be green 📶🟢
английн хөвгүүдийн сургуульд хөвгүүдийн амьдрах өрөө тасалгаа сэрүүн, гадуур байнгын хөдлөх дасгалдахаар идэвхитэй хөдөлгөөнтэй байлгадаг гэнэ. дулаан хэт халаалттай орчин, ор хөнжилд нялцаалгавал баралсын болох. дээр үеэсээ л мэддэг.
гуурван толгойт улаан луутай тэмцэлдэх тухай нээх улаан подволк өмсч ирээд ярих гэж гэнэ. яриулах гэж гэнэ. гурван нарсанд төөрөх. жадаа улаан луун голын толгой хүзүүнд тулгаж цээжинд хоёр гараараа татаж луун толгой амнаас ааг утааж өгч буй болтой. дотроос голоос нь атгаж, дотор голын шүрмэсээр дотроос нь цааш татаж хучих, хэлсийшд. наадх улаан амьтан чинь ямар хүйст болчив. баруун хөлийн хоёр хумс цэргийн зүүн, зүүн дөрөв баруун. луун гуравдах толгой сэрвээгүй брооны ро дор O дор. баруун савр гурав уу хумст, зүүн дөрвөн хумс салтаа дорх хөлийхтэй ижил. цэрэг малгайн орой дөрвөлжин юмуу даа. жадны үзүүрээ хоолойд тулга. гүй одоо тэнд чинь хүнээр бол төвөнх, адамын алим 🍎 гэх өөр нэршилтэй.
Польш цэргийн малгай дөрвөлжин байдгыг мэддэггүй юм уу? Мэдлэгж.
🎓 тодотгохыг чинь хүлээж байлаа. зүүн тал дөрвөлжин бүлш
булш. бүлэх. pan pani 🤧
πоланд битүү газар тариалан. талбайд нь дандаа дарь эх босгочихсон. хаа сайгүй
алимыг оно, бухын нүдийг оно 👁
Delchii diilechguischdee ter aluurchin Putin! .
путиныг хэнч дийлэхгүй тэр зэвсгүүдийг путин чертёжный доска дээр зураад маетийг үйлдвэрт хийдэг жинхэнэ пуужинг бүтээдэг путинд мэдэхгүй юм байхгүй квантын компьютер мэднэ хийнэ хиймэл дагуул гагарин нисэхэд харь гариггийнхан дагаж байлаа
дахиад л пял таваг
поландад айсан хүн --""айвал-манццхай" хаа сайгүй босгодог
Delchii diilechguischdee ter aluurchin Putin! .
дэлүүндээ бүлдэг. дэлүүндээ дийлэхгүй ч дээ гэнэ үү
дэлүүнд бүлэх. дэлүүндээ бүлж дийлнэ
Орос задарч, бутар
война на пальцах. хуруу таалцсан, дэмбээдсэн юм болуу. таагаагүйг
nike. Victoire de Samothrace. төвөнхний доогуур
kurban төвөхийн дээгүүр эрүүний чанх доогуур. kurban, korban, qurban, corban, korban, qorban, qurbani qurbana kourbania. 💅🏻🦃🐏🩻🖋
Оросууд Польшуудад хорсож явдаг 1 шалтгаан бол жижигхээн Польш нь түүхэндээ хамгийн олон удаа Оростой байлдсан явдал юм. Нийтдээ 10 гаруй удаа байлдсанаас 2 удаагын дайнд ялан өөрийн талын хуурамч Дмитрийг Оросын хаан ширээнд хүртэл залж байсан. Орос Польш 2 байлдах болгонд Европийн газрын зурагт өөрчлөлт ордог байсан гэдэг. Оросын Романовын хаадууд бүр газар нутгыг нь Зүүн Баруун Польш гэж 2 хуваан, Польш хэлийг хориглон, армийг нь тарааж Польш бол цэрэгжилтгүй бүс нутаг гэж зарлаж ч үзээд нэмэр болоогүй дээ.
баруун πо зүүн πо. ро ман
🎺 бүрээгээ богино татаач гээд по бүрээч цэргийн хоолойг монгол цэрэг тас харвачихсан гэлүү. тэгээд өнөөг хүртэл богино татдаг уламжлал үзүүлдэг
бууны ар хатсан модон бөгс баруундаа, гох нуруунд, асуух нурууг асууна. голын хийгээр аагаар, утаад, утаж, сэрвээ 5 3 5, баруун хөл хоёр хумс, сүүлээ зүүн шарвасан. цэргийн зүүн сапогны сүүдэр их байгам л даа, өс өл мий дор нь автограф уу юув. etc
уриа. сайн дураар цэрэгт элс! юутай байлдахыг төгс заачихсан бна дөө. armji баруун зүүн 💪🏼 чи. охот🤧
зэвсгээ барь. (росоор) к оружию (по’той адил). руж. руди и наш пес гэж кинонд дулаад (нохойтой 4 танкчин. танк нь бас RUDY нэртэй). хуба хаяа
war saw ваараа шав ваараа хий 🤨 харчихсан
сайн дураараа өөрсдөө тиг гортигоо сонгочихсон байгоо. хуулиа, болно болохгүйг үйлдснээ мэдэж байгаа. өөрсдөө засах. 🎚
орос хүн оройн чимэг юмаа олон зуун жил польш турк украйн франц герман швед фин пугачёв напелеон гитлер карл доголог тимур чингэс бат хаан хэнч дийлсэнгүй япон дийлсэнгүй
дог туг ban lock локон урлагт лаокоон
Католик Польшууд Үнэн алдартан Оросууд шиг Азид тэрэн дундаа Монголчуудад дайсагнадаггүй.
физикийн хууль зөрчсөн Посейдон пуужин орос улст байхгүй Посейдон бол фашист оросуудын зохиосон мультфильм Путлерийн орос улс иргэний дайны ирмэг дээр байна
чи хиймэл дагуулын нэг хоёрдугаар хурдны томёоч мэдэхгүй цөмийн физик тунгсын солир колымийн хойгт 12263 ухаж ййн дахар цллдж үзсэн юм үү дубнайд токмак хийж үзсэн нүү сансарт цөмийн хөдөлгүүр хийж үзсэн нүү
хөөнүүгийн үед улс даяар арваадхан гэмт хэрэгтэн шоронгийн хоригдолтой, үйлдсэн хэрэг нь ч шалихгүй тийм л байхын гэсэн.
голын хий
орос хүнийг монголын нууц овчоо бусад туульс шиг маш худал туульсын үлгэр зохиодог гэж үхэр монгол батлах нь уу үхэр монгол зоонозын өвчин бруцеллож лямбли хамг монгол хүнийг үе мөч булчин тархи эргүү малын өвчин элэг ургацаар дүүрэн болоод бүгд хавдар болжээ өөрийгөө хичээ
элэгний лямбля бактери ч гэх шиг 😄. хавдар. үе, бруцеллёз, бүгд зуун хувь папилома вирус тээгч, одоо бүгд чихрийн шинжинтэн бас зуун хувь болж буй. хаашдаа л бүгдээр ахар наслах болж.
Андуурч дээ Зеленскийгиййн араас орж украйн гэж байхгүйболж газрын хөрсөнд арчигдаж байгаатай адил болно доо
Оросууд мөрөөрөө байгаа руу дайрахгүй ээ. Польшийг баялагт арааны шүлс гоожихоор улс биш, орос орон нүүрс, байгалийн нөөцөөр бусдаас горьдохооргүй баян орон. Польштой бол харьцуулшгүй. Өөрийн нөөцөө барж дуусах ч болоогүй. Иймдээ л америкийн, барууныхны шуналын гал оросыг өдөж турхирдаг. Орос орон оросоороо үлдэхийн тулд дайн хийж бна. Польшийг немцүүдээс чөлөөлөөд өгсөн. Хямсгар талдаа польшууд өөрсдөө байлдаж ялах байсан гэж тухайн үедээ, дараа нь ч томордог бсан пээдгэр гарууд ш дээ. Оросууд фашистаас чөлөөлчөөд сөөм газар ч авалгүй үлдээж одоогийн польш улс хөгжсөн юм даа. Түүхийг арай ч гажуудуулж нэг талыг барьж болохгүй. Орос 2- р дайнд ялаагүй бол юун польш вэ, бүгд нацист маягаар хөгжсөн германы мужууд бх бсан биз
Эмээ уу,,,дебиль ээ,,,,
Мундаг бичих юмаа. Бичээд бай. Тэнэгүүд зүгээр л харааж чаддаг, тэд юү ч мэдэхийг, эргэцүүлэхийг хүсдэггүй. Харин ухаантнууд ухаж ойлгодог номтой
чам шиг тэнэг гар тэнэгийгээ ухаантан гэж л боддог
Энэ мэдрэл гэнэт2 шизо нь хөдөлдөг юм уу яадгын эмчийн хяналтанд баймаар юм
орос орос л гэж орилолдоод бхн яяааг орос цэвэр орос гэж одоо хаагуур бдг? гарал үүсэл газар нутгийн нь биччих аавын хүү бн уу?
dragonы хэвлий гэдэс алаглаад яасан эвгүйм дээ. буун жад хутга, ирээр улаан лууг мэдрэх.
Мундаг бичих юмаа. Бичээд бай Отгонбаяр зураач аа. Тэнэгүүд зүгээр л харааж чаддаг, тэд юү ч мэдэх эргэцүүлэхийг хүсдэггүй. Харин ухаантнууд ухаж ойлгодог. Тэнэгүүдийг гэгээрүүлэх үйлсэд чинь амжилт!!!