sonin.mn

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Кремлийн ордонд зэвсгийн инженер, бүтээгчдэд шагнал гардуулах ёслолын үеэр үг хэлэхдээ “Буревестник” далавчит пуужин болон “Посейдон” жолоодлогогүй шумбагч төхөөрөмжийн бүтээл нь XXI зууны туршид Оросын хувьд түүхэн ач холбогдолтой гэж онцлов.


“Та бүхний бүтээсэн үр дүн бол хэтрүүлэлгүй хэлэхэд түүхэн ач холбогдолтой амжилт юм. Энэ нь манай улсын аюулгүй байдлыг хангаж, стратегийн тэнцвэрийг ирэх хэдэн арван жилд баталгаажуулах болно. Бид итгэлтэйгээр хэлж чадна — энэ нь бүхэл XXI зуунд онцгой утга учиртай үйл хэрэг юм,” хэмээн тэрээр хэлжээ.


Путин мөн “Буревестник” ба “Посейдон”-ы хөгжүүлэлт нь бие биетэйгээ салшгүй холбоотой бөгөөд тэдгээрт ашиглагдсан технологи, инноваци нь дэлхийд дахин давтагдашгүй онцлогтойг тэмдэглэв.


Энэхүү үг нь Оросын батлан хамгаалах салбарын стратегийн шинэ үеийг тодорхойлсон, XXI зууны цөмийн сөргөлдөөн дэх технологийн ноёрхлоо баталгаажуулах улс төрийн чухал мессеж болж байна.


Н.Отгончимэг


Эх сурвалж: tass.com