АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсет болон БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд Дун Зюнь нар хоёр улсын хооронд энх тайван, тогтвортой байдал, найрсаг харилцааг хадгалах талаар харилцан ойлголцолд хүрсэн тухайгаа мэдэгдлээ.
Хегсет энэ тухайгаа X (хуучнаар Twitter) сүлжээнд бичихдээ, Ерөнхийлөгч Дональд Трамптай ярилцсаны дараа “АНУ, Хятадын харилцаа урьд өмнөхөөсөө илүү сайхан байгаа” гэдэгт санал нэг болсон хэмээн тэмдэглэжээ.
Түүний хэлснээр, Өмнөд Солонгост болсон Трамп, Ши Жиньпин нарын түүхэн уулзалтын дараа, тэрбээр Малайзад Хятадын Батлан хамгаалахын сайд Дун Зюньтэй хийсэн хэлэлцээ ч мөн адил эерэг уур амьсгалтай болсон гэнэ.
“Бид дахин ярилцлаа. Хоёр агуу, хүчирхэг улс энхийн замаар хамтдаа алхаж, тогтвортой харилцааг хадгалах нь хамгийн зөв зам гэдэг дээр бид санал нэгдсэн,” хэмээн Хегсет мэдэгджээ.
АНУ-ын Батлан хамгаалахын сайд мөн Ерөнхийлөгч Трампын байр суурийг дэмжиж, “хоёр улсын удирдагчдын уулзалт АНУ, Хятадын урт хугацааны энх тайван, хамтын амжилтын үндсийг тавилаа” гэж онцолсон байна.
Хегсетийн хэлснээр, Пентагон хүчний байр сууриас энх тайвныг хамгаалж, харилцан хүндэтгэл, эерэг хамтын ажиллагааг урагшлуулах бодлого баримтална.
Түүнчлэн хоёр сайд зэвсэгт хүчний хоорондын харилцаа холбоог идэвхтэй хадгалах, ингэснээр болзошгүй мөргөлдөөн, хурцадмал байдлыг бууруулах талаар тохиролцсон аж. “Энэ асуудлаар бид удахгүй дахин уулзах болно,” гэж мөн Хегсет хэлжээ.
Х.Цэцэнноров
Эх сурвалж: minval.az
Даваа - 11 сарын 03,
2025

Сэтгэгдэл4
Орос , Хятад 2 хоорондоо сүжрээд ирвэл Монголд аюултай, бусад нь ч яахав
Хятадыг ганцаардуулвал монголд аюулгүй.
Монголчуудыг дотор нь хужаа хасаг хүн биш,гадагшаа Америк Хятад Япон гэж гаднаасаа Азийг доорд үздэг Оросууд, дотроосоо тэдний гар хөл Буриадууд Халх болж нүүрээ нуугаад турхирдаг.Хоёрхон хөрштэй Монгол дотроо хагараад,нэг хөршийнхөө хатгаасаар нөгөөтэй нь дайсагнахаар үлдсэн ганц хөршийнхөө гутлыг цэвэрлээд ч үргэлж доорд үзэгддэгийг социализм харуулсан.
Азийн дайсан орос буриад гэж тархи угаадаг өмхий хятадаа өмөөрсөн хятадын өмхий эрлийз чи монголоос минь зайл. Чам шиг эрлийз хурлийзууд монгол хүнийг эх орноос хөөж орос руугаа зайл гэж хуцаж давардаг болсон байна. Танай өмхий хятадууд монголыг хятадаас холдуулсан гээд оросыг их үзэн яддагийг чинь би мэднэ.