ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын уулзалтыг богино хугацаанд зохион байгуулах боломжтой ч, одоогоор ийм уулзалт хийх зайлшгүй хэрэгцээ байхгүй гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдлээ.
Тэрбээр ТАСС агентлагт өгсөн ярилцлагадаа, “Онолын хувьд ийм уулзалт боломжтой. Гэвч одоогийн нөхцөлд шаардлагагүй гэж үзэж байна” хэмээн онцолсон байна.
Песков мөн Украины нөхцөл байдлыг зохицуулахтай холбоотой асуудлууд дээр “маш нарийн, нягт нямбай ажиллах шаардлагатай үе шат үргэлжилж байна” гэж нэмэлт тайлбар өгчээ.
Н.Отгончимэг
Эх сурвалж: Minval.az
Ням - 11 сарын 02,
2025

Сэтгэгдэл2
Путин Трампд - Чи тэр хойд Америк хавьцаах асуудалтайгаа л зууралд! Оросын ашиг сонирхлын бүс нутагт бид Америкийг ч НАТО-г ч оруулахгүй! Трамп маш сайн ойлгосон бөгөөд Канад, Мексик, Венесуэл, Колумби, Панам мэтхэнтэй толхилцоод тэр хойд Америк хавьцаанаа яажиганах ёстой гэдгээ бүрэн ухаарсан. Ккк
Гурван Слав угсааны авгай сольсон Трамп Оросууд шиг Жүүдүүдийг шүтэж, Азийнхныг үзэн яддаг болхоор Оросууд магтдаг. Харин Трамп Оросуудад сайн нь Орос нь дэмжихгүй бол Жүүдийн улс Израйлыг дэмжихэд хүндрэлтэй болж, дээр нь Азийг дарамтлахад төвөгтэй болох учраас.