Украин дахь Оросын цэргийн тусгай ажиллагаа (“СВО”) 3 жил 9 дэх сардаа (тасралтгүй 1346 өдөр шөнө) үргэлжилж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс “Х.com/home” соц сүлжээнд барууны шинжээч Ричард Верекерийн бичсэн, украины цэргийн зүтгэлтэн Иван Тимочко, украины сэтгүүлч Сергей Иванов, украины генерал Сергей Кривоносын ярьсан зэрэг олон талын мэдээллүүдээс хөрвүүлж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын редакцын байр суурь тусгагдаагүй болно.
Энэ дайн Орос орныг юу болгож орхив, орос хүн гэж чухамдаа хэн болчихов гэдэгт оросын өөрийнх нь сөрөг хүчнийхэн янз бүрийн хариулт өгсөний дотор шатарчин Гарри Каспаровын өгсөн тодорхойлолт анхаарахал татна. Тэрээр “Путины Орос бол үндсэндээ төрийн далбаатай мафи юм.
Би дэлхийн 34 улсаар аялж үзлээ. Одоогийн байдлаар миний явсан улсуудаас хамгийн ядуу, хамгийн сул хөгжилтэй, хамгийн сүйрчихсэн дампуу улс нь Орос л юм байна. Хамгийн тасарчихсан, өндөр хөгжилтэй, ирээдүйгээ харж амьдарч байгаа улс нь Сингапур л байсан даа” гэжээ. Дэлхийн адаг шаар гээд эх орноо нэрлэчихсэн юм биш үү?
НАТО-гийн ЕНБД М.Рютте хэлж байна:–Орос улс нөөцөө барж байна. Путины тэнэг галзуу түрэмгийллээс болж хэдэн зуун мянган орос хүн үхлээ. Үнэндээ тэр мөнгөө, цэргүүдээ дуусгаад, аргаа барж байна. Трамп үүнийг маш тодорхой хэлсэн, тэд байгаа газраа зогсох ёстой гэжээ. АНУ-ын Дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс бас давтан хэллээ:–Путин энэ дайныг ердөө 7 хоногийн дайн байх болно, зорилгодоо хүрэхэд тун хялбар гэж бодож дүгнэсэн. Гэтэл одоо 4 жил өнгөрчихлөө, Путин одоо мянган мянган цэргээ сар бүр махан довтолгооны хядлага руу илгээж алуулж байна гэжээ.
Ричард Верекерийн үзэж байгаагаар Орос нь одоо энэ дайндаа дайны эхэн үед алдаж сөнөөлгөж байснаасааа бага зэвсэг техникээ алдаж байна. Тэр нь Орос сайн байлдаад байгаадаа биш, харин оросын хуяагт техник, танк эрс хорогдсонтой холбоотой.
Явган цэргийн хуягт техник Херсон, Сумщинагийн фронт дээр 9 дүгээр сард уртаашаа 6 БМП, БТР байгаа нь байлдаанд оруулах техникийн дефицит болсны шинж тэмдэг бөгөөд Орос нь 8 дугаар сард 57 хуягт машинаа, 7 дугаар сард 38, 6 дугаар сард 54, 5 дугаар сард 95, 4 дүгээр сард 174, гуравдугаар сард 196-г сөнөөлгөсөн гэхчлэн статистик бүртгэгджээ. Верекерийн ярьж байгаагаар украины арми нисэгчгүй нисэх онгоц, дрон их хэрэглэх болсноор эхэндээ хохирол оросын талд их гарсан, одоо Оросын арми украины дроноос үхтлээ айдаг болсон, дагалдаад дэлхийд зэвсэгт хүчний техникийн рейтингийн баллаараа Украин толгой цохидог болсонтой холбоотой гэжээ.
Украины сэтгүүлч Сергей Иванов олзлогдсон орос цэргүүдтэй ярилцлага хийж сошиалд байнга тавьдаг болж байна. Оросын цэргүүд массаараа бууж өгч олзлогдохыг хүсэх болсон цаад шалтгаан нь тэд Путиндээ итгэхээ бүр больсон, ялалтын тухай Путины фантаазнаас Оросын нийгэм залхсны илэрхийлэл гэжээ.
Украины армид элсэж Путины эсрэг байлдах хүсэлтэй гэх хүмүүс ч олон байна. Сэтгүүлч Ивановыг өөрөө хүсээгүй байхад нь ярилцлага өгье гэсэн санаачилга оросын олзлогдсдоос олонтаа гарах болжээ. Ингэж ярилцахдаа өөрсдийгөө украинтай хамаатуулж садансахыг илт оролдож байна, Путиныг огт дэмждэггүй, сайн дураараа дайнд яваад шууд л бууж өгөхыг хүссэн, “Шторм Z” гэх отрядад хүчээр авч байлдуулдсан, дайнд явахгүй гэвэл шоронгоор дарамталдаг хэмээн ярьж байснаа нэг орос нөхөр хадуураад хувьдаа оросын боксчин Николай Валуевыг сайн танина, тэр боксчин Путины оронд ОХУ-ын Ерөнхийлөгч болох ёстой хүн гэж ТВ-ээр ярьж харагдав.
Фронтын байдал Орост ээлгүй хэвээрээ. Цэргийн шинжээч Сергей Хоминский УНИАН агентлагт ярилцлага өгөхдөө Оросын амьд хүчний хохирол өдөр ирэх тусам тогтмол өсч байгаа ба 2025 оны зуны гурван сарын байлдаанд Оросын арми 220 мянган цэргээ алуулж, гэхдээ энэ нь бүрэн тоо биш, сураггүй алга болсноо тооцвол түүнээс ч давж гарна гэсэн байна.
Украины Торецк хот тэссээр байна. Энэ хотыг булаан авах гэж Орос нь өнгөрсөн зун 15 мянган цэргийнхээ амийг өргөжээ. Хохирлын хүснэгт ганц л үнэнийг өгүүлж байна. Путин түрэмгийллээсээ болж хэдэн зуун мянгаар нь цэргүүдээ дуусгаад аргаа барж байна.
Оросын зэвсэгт хүчин мэргэжлийн цэрэг бэлтгэдэг системээ алдсан, цэргийн сургалт ор нэр болсон, чадварлаг цэрэг хэрэгтэй биш, юуны өмнө даалгавар үг дуугүй биелүүлдэг смертник (амиа золиослогч) хэрэгтэй, цэргийн бэлтгэл нь тийм чиглэл рүүгээ явж байна хэмээн украины хошууч генерал Сергей Кривонос “Киев24” радиогийн эфирээр ярьжээ. Оросын армид шинэ шинэ цэргүүд ирж байна. Тэднийг бөөгнүүлээд цэргийн бэлтгэл хийлгэдэг.
Эхний шатанд тэд амиа золиослоход л сурах бэлтгэх хэрэгтэй. Тэд амьд үлдээд тууштай тулалдаж чадахгүй тул “нэг удаагийн цэрэг”-т өөрийгөө бэлтгэнэ. Ялангуяа Оросын армид хөлсөөр ирсэн гадаадын иргэд бараг бүгд “нэг удаагийн цэрэг”-т тооцогдоно. Оросын армид Оростоо ч, эзлэгдсэн Украинд ч сургалт-дадлагын төвүүд олон байна.
Шинэ цэрэг бүгд дамждаг. Сургалт чанартай, гэвч удаан байлдуулах супер дайчин бэлтгэх бус, даалгавар үг дуугүй биелүүлэгч цэрэг л хэрэгтэй. Гадаадын хөлсний цэргүүд хэлний бэрхшээлтэй байдгаас үүдэн тэд орос цэргүүдтэй хамт нэг анги салбарт алба хаахгүй, тэдэнд орос хэл сурахыг албадахгүй, зүгээр л ашиглана. Гадаадын гэдэгт хойд солонгосын цэргүүд тэргүүнд бичигддэг бол АНУ-ын Төрийн Департаментын мэдээллээр 1000-5000-ын дотор хэлбэлзэх куба цэрэг байна. Харин украины тагнуулын албанаас 20 мянгаас доошгүй куба цэрэг байна гэж үздэг. Ер нь дэлхийн 50 орчим улсаас Оросын армид хөлслөгдөж гадаадын хөлсний цэрэг байлдсаны дотор Ази, Африкийн ядуу дорой орны иргэд, тэр ч байтугай Европын зарим орнуудаас ч хөлслөгджээ.
Энэ дайн Украиныг зэвсгийн томхон үйлдвэрлэгч экспортлогч улс болгосныг оросууд мэлрэн гайхаж хараах үгээ олохгүй байгаа. “Удирдлагатай зэвсгийн экспорт” гэсэн нэгэн төрлийн бизнес бий болсныг Иван Тимочко онцолжээ. Украиныхаа армийг хангаад зогсохгүй дэлхийн зэвсгийн зах зээлд өрсөлдөөн буй болгож, гадаад орнууд Украинаас зэвсэг худалдаа авах гэж уухайлдаг болсон.
Дайны явцад Украины арми зөвлөлтийн үеийн зэвсэглэлийн системээ үндсэнд нь халж НАТО-гийн стандарт руу шилжиж, байлдааны туршлагадаа тулгуурлан шинэ шинэ зэвсэг бүтээх тоглоомын дүрэм, тактик стратегиа боловсронгуй болгожээ.
Юуны өмнө олон улсын хэмжээнд гайхагдаж байгаа Украины зэвсэглэлийн тоонд “дрон-камиказе”, тэнгисийн дрон, электроник, тагнуул, опто-электроникийн төрөл бүрийн систем, тактикийн түвшний радио электрон байлдааны систем, бага калибрын элдэв төрлийн сум, галт хэрэгсэл, ялангуяа буудлагын зэвсгийн сум, мэргэн буудагчийн бууны сум нь дэлхийд гайхагдахын сацуу оросуудын уур хилэнг барж байна. Одоогоор Украины зэвсгийн экспортын түнш нь түүний холбоотон улсууд байна. Тэнгисийн дрон эрэлт ихтэй байгаа тул үйлдвэрлэлээ тасралтгүй өсгөнө.
Алсын зайн тусгалын “Фламинго”, “Рута” пуужин зэвсэглэлд хэдийнээ нэвтэрч Орост цохилт өгөөд эхэлсэн, украины үй олон дрон, нисэгчгүй онгоцны өмнө Оросын ПВО хүчгүйтэж байгаа нь өдөр ирэх тусам харагдаж байна.
Оросын нутгийн гүнд цохилт өгөх газар зүйн талбайг өргөжүүлж, одоогоор Оросын нефть-шатахууны нөөцийн 20%, шатахууны үйлдвэрлэлийн 27%-ийг устгасан ба ОХУ-ын нутгийн гүн дэх агаарын довтолгооны 95%-ийг украины дотоодын үйлдвэрлэлийн зэвсгээр хийж байна.
Орос, англи хэлнээс хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь
Бямба - 11 сарын 29,
2025

Сэтгэгдэл32
Покровск эзлэгдээд, украйнууд уйлж байна.
За шаа чи,,,бөгспутин шигээ,,,ширэн нүүрлэсэн,,,,ичих зовох булчирхайгүй,,,, ,,,шаалтуур,,,,
Мянга мянгаараа украйнууд бүслэлтэнд орж, одоо зүгээр бууж өгч байна.
Эмээ уу,,,,дебиль ээ,,,
Багахан шиг бүлтэр.
Украйн эрс нутгаасаа гарч байна.
хаха аашаад бгаач
москва хотын захад орших олон тосгонд украйны дронд өртөж шатсан дэд цахилгаан станцаас болж тог тасарчээ Путлерчууд паникийн байдалд байна
Тийм л юм бол ялчихаач дээ. Дэлхийн нүдэн дээр АНУ тэргүүтэй барууныхан Украйнд эдийн засгаа дампууртлаа ялагдаж бна шүү дээ. Орос нь нүдэн тээр томроод байх юм.
103.57.93.102. Харин ч Оросууд бөөн бөөнөөрөө бууж өгч буйг харахгүй байна уу?
Гостуу гаж маэсуурагч ануз, Ууяа нарын шизотой тархинд л тийм юм бодогддог байх. Эрүүл саруул хүний нүдэн дээр АНУс боолуудтайгаа навсайтлаа л гөвүүлээд бна даа.
Шизо алиа салбадайгаас бол Украйн сөнөж бндөө.
Фронтын мэдээ сайн уншаач Украйны мэдээ биш Катарын Хятадын Англи хэл мэдээ уншаач
Гях,,,гяхх,,,гяхх,,, эмээ уу,,,,дэлээ,,,,3 хоног нь 4 жил болсон байнаа,,,,,
Бүтэн жил гаруй довтлоод жижигхэн Покровскийг бүрэн эзэлж чаддаггүй юу. Яацарсан амьтад вэ
Мал минь чиний ук-ны боол бололтой
Хохлууд хирээ мэдэхгүй ану ба европын будлиан таригчдын үгэнд орж, өөрийн мэдэлгүй еврейд хууртан алуулж, эвдүүлж сүйрч гүйцлээ. Хайран сахйхан ухрайн орон үнсэн товрог болжээ.Дарин дээр давс нэмхээ зогсооё.
Туйлширч
Цэрэг зэвсэг муутай, байлдааны туршлагагүй байсан Украиныг тэр үед нь дийлээгүй юм чинь одоо бол өнгөрсөөн, оросууд. Орос одоо бууж өгвөл олон орос хүний амийг аварсан буянт үйлс болно.
Одоо,,,бөөрррр харин,,,, яаг дийлж харагдаач,,,,,укоаинчууд бөнспутигы дэглэмийг сөнөөөж,,,,зомбирсон оросууд нар харж магадгүй,,,,
Цэрэг зэвсэг муутай, байлдааны туршлагагүй байсан Украиныг тэр үед нь дийлээгүй юм чинь одоо бол өнгөрсөөн, оросууд. Орос одоо бууж өгвөл олон хүний амийг аварсан буянт үйлс болно.
Одоо харин Украйн гэж огт байхгүй.
Украйны алагдсан цэргийн тоо бараг 2 саяд хүрсэн гэж нэг амерк бичжээ Ямарч байсан 1 саяыг алдсан байх Ингэтлээ байлдах гэж Хоюулаа асуудалтайг харуулж байна
Украйны алагдсан цэргийн тоо бараг 2 саяд хүрсэн гэж нэг амерк бичжээ Ямарч байсан 1 саяыг алдсан байх Ингэтлээ байлдах гэж Хоюулаа асуудалтайг харуулж байна
Өвчтэй хүн украйныг оросоос хамгаалж чадахгүй
Оросууд хүмүүжилгүй. Англичууд дээрэнгүй. Америкчууд эзэрхүү. Америк барууныхан латин америкийн ойг төмөр замын дэр мод бэлтгэхээр ихээр сүйтгэж байсан сүүлд үүссэн зэрлэг хүмүүс
покровск гурван давхар украйны хамгаалттай хот шүү дээ нэгдүгээр хамгаалалт нь зай заваргүй минжүүлсэн хуягт машинаар хүрээлсэн хоёрдугаар хамгаалт нь галын цэг их буу гаубц пво дрон гээд гуравдугаар хамгаалт нв бүхийл техник хэрэгсэл патриот гадаад дотоод спец нац штаб ЭНЭ БҮХНИЙГ ОРОС СЭТЛЭН ОРООД БУСНИУЛЖ ЭЗЭЛЛЭЭ ТӨМӨР ХЭРЭМ БУНКЕР БАЙХГҮЙ БОЛЛОО ОРЧИН ҮЕИЙН ДАЙНЫ ШИНЭ НОМЛОЛД АУУДАС НЭЭЛЭЭ БАРУУНЫХАН МЭЛ ХӨХӨРЧ ЦЭЛ ГАЙХАЖ БАЙНА МУУ МУЛГУУ МИНЬ
покровск гурван давхар украйны хамгаалттай хот шүү дээ нэгдүгээр хамгаалалт нь зай заваргүй минжүүлсэн хуягт машинаар хүрээлсэн хоёрдугаар хамгаалт нь галын цэг их буу гаубц пво дрон гээд гуравдугаар хамгаалт нв бүхийл техник хэрэгсэл патриот гадаад дотоод спец нац штаб ЭНЭ БҮХНИЙГ ОРОС СЭТЛЭН ОРООД БУСНИУЛЖ ЭЗЭЛЛЭЭ ТӨМӨР ХЭРЭМ БУНКЕР БАЙХГҮЙ БОЛЛОО ОРЧИН ҮЕИЙН ДАЙНЫ ШИНЭ НОМЛОЛД АУУДАС НЭЭЛЭЭ БАРУУНЫХАН МЭЛ ХӨХӨРЧ ЦЭЛ ГАЙХАЖ БАЙНА МУУ МУЛГУУ МИНЬ
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Мөндөлдоржын алнуудын хэлдэг үг яг мөн байна
Бүү бур л даа харийн боол босгоны шороо Ууяа нараа хаха.
Өмхий үхэж бсн сатан путлер орос ороныг дуусгаж бн үхэж далд ороосой