 
                
                
                АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын үндэсний аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байсан генерал Майкл Флинн улс оронд дайн гарах аюул нэмэгдэж байгааг анхааруулж, цэргийнхнийг аливаа нөхцөлд бэлэн байхыг уриаллаа.
Флинн энэ талаар X (хуучнаар Twitter)-ийн хуудсандаа бичихдээ, Трамп цөмийн зэвсгийн туршилт дахин эхлүүлэх боломжийн талаар мэдэгдэл хийсний дараа “дайн зайлшгүй болох” магадлалын тухай байр сууриа илэрхийлжээ.
“Улс төрийн чиг хандлага өөрчлөгдвөл дайны шинж чанар ч өөрчлөгдөнө. Харин улс төрийн зорилтууд улам нарийсах тусам дайн зайлшгүй болдог,” гэж генерал онцлон тэмдэглэв.
Тэрбээр мөн Америкийн зэвсэгт хүчнийхэнд хандан: “Гутлаа чанга үдэж, ирэх үйл явдалд бэлэн бай,” хэмээн анхааруулжээ.
Флинний мэдэгдэл нь Вашингтонд цөмийн бодлого, цэргийн стратегийн чиг хандлагын талаар маргаан ширүүсч буй үед гарч байгаа бөгөөд шинжээчид үүнийг АНУ-ын дотоод улс төр, цэргийн элитийн дунд үүсэж буй сөргөлдөөний илрэл хэмээн дүгнэж байна.
Х.Цэцэнноров
Эх сурвалж: minval.az
 Баасан - 10 сарын 31,
                        2025
                        Баасан - 10 сарын 31,
                        2025 
                                
Сэтгэгдэл3
Энэ мэт эргүү тэнэг юмнууд л дайн өдөөж яс хаяж явдаг
мөрөөрөө амартайван оршиж байсан соёл иргэншилийг нураах эхлэлийг тавьсан путлер байгаа цагт энхтайван үг хэцүү болчихоод байна
АНУ ын Дайны яам бараг бүх том хотууддаа цэрэг, гвардын хүчнийг оруулж гудамжинд бэлэн байдалтай байсаар л байна. Америкын эрх баригчид дотоод байдлаа дарахын тулд гадагшаа дайн бүхий байдалд оруулах гээд байгаа бололтой. Гэвч АНУ ын армид Боливарын Бүгд Найрамдах Венесуэл улс, Исламын Бүгд Найрамдах Иран улсууд хэтэрхий хатуу самар болчхоод генералууд нь маш хүнд дарамттай байгаа юм бна.