sonin.mn

АНУ болон ОХУ-ын хууль тогтоогчдын уулзалт ойрын үед зохион байгуулагдах төлөвтэй байгаа бөгөөд уулзалт болох газрыг дипломат сувгаар тохиролцохоор ажиллаж байна гэж АНУ-ын Конгрессын гишүүн, Бүгд Найрамдах намаас сонгогдсон Флоридагийн төлөөлөгч Анна Паулина Луна TASS агентлагт мэдээлжээ.


Лунагийн хэлснээр, тэрбээр Конгрессын гишүүдийн төлөөлөгчдийг ахлан Оросын Төрийн Думын төлөөлөгчидтэй уулзах бөгөөд одоогоор уулзалтын байршлыг тодорхойлох асуудлыг дипломат сувгаар зохицуулж байгаа аж.


Мөн Луна аравдугаар сарын 25-нд ОХУ-ын Ерөнхийлөгчийн гадаад орнуудтай эдийн засгийн хамтын ажиллагаа хариуцсан тусгай төлөөлөгч Кирилл Дмитриевтэй уулзалт хийсэн байна.


Н.Отгончимэг


Эх сурвалж: tass.com